Доржпаламын Ганхуяг
Харагдац
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 7 сарын 26, 1982 |
| Нас барсан огноо | 11 сарын 21, 2025 (43 насалсан) |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын арслан |
| Улсын арслан | 2008 |
| Улсын начин | 2000 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 1 (2008) |
| Үзүүрлэсэн | 1 (2009) |
| Шөвгөрсөн | 8 (2000, 2002, 2005, 2006, 2008, 2009, 2010, 2011) |
Доржпаламын Ганхуяг (1976 -2025 ) нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх, мөн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн "Генералууд" багийн бүрэлдэхүүнд тоглож байсан сагсан бөмбөгч юм. 2008 оны Улсын баяр наадмын түрүү бөх билээ.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]- 2000 онд 5 давж улсын начин болжээ
- 2002 онд 5 давж "Өсөх идэр" чимэг хүртэв
- 2005 онд 5 давж "Улам нэмэх" чимэг хүртлээ
- 2006 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг хүртжээ
- 2008 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв
- 2009 онд 8 даван үзүүрлэж, "Үлэмж бадрах" чимэг хүртсэн
- 2010 онд 5 давж шөвгөрчээ
- 2011 онд 5 давж шөвгөрчээ
Чөлөөт бөх
[засварлах | кодоор засварлах]- Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, "Монгол говь" олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт. Олон улсын хэмжээний мастер.
Сонгомол бөх
[засварлах | кодоор засварлах]- Зүүн Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн.
Жүдо
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн АШТ-ий 7-р байрын шагнал (2009)
Самбо
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
Сонирхогчдын сүмо
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль (2006, үнэмлэхүй жин, Осака, Япон) хүртсэн.
Кураш
[засварлах | кодоор засварлах]- Дэлхийн аварга
Сагсан бөмбөг
[засварлах | кодоор засварлах]Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн Генералууд багт төвийн тоглогчийн байрлалд тоглодог байв.