Чимидбазарын Насантогтох
Чимидбазарын Насантогтох (1949 онд Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн) Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2008 онд Ардын багш, Гавьяат дасгалжуулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр дөрвөн хүү, дөрвөн охинтой Чимидбазар гэж өнөр айлд төржээ.
Түүний өвөг эцэг нь Эрдэнэ мэргэн Содномцэрэн Монголын тамгатай 13 хутагтын нэг нь байжээ. Харамсалтай нь тэр 1937 онд хэлмэгдэн, цаазаар авахуулсан байна. Эцэг Чимидбазар ч мөн хувилгаан хүн байжээ.
1968-1973 онд ОХУ-ын Биеийн тамирын дээд сургууль төгссөн.
Монголын жүдо, самбо бөхийн анхны мэргэжилтэн тэрээр үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 1973-2012 онд ажилласан байна. Түүний шавь нараас Б.Бат-Эрдэнэ, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар Хөдөлмөрийн баатар, О.Балжинням, Ц.Дамдин нар Ардын багш, гавьяат цолтон 43 төржээ.
БНХАУ-д Өвөр Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар 2012-2016 он хүртэл ажилласан.
2016 оноос Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байна.