Jump to content

Хэлэлцүүлэг:Өмнөд Африк

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Англи хэлэнд Өмнөд Африкийг хоёр янзаар хэлэх хувилбартай байна. Тухайлбал: South Africa - улс, Southern Africa - бүс. Харин Монгол хэлэнд ийм боломж нэгэнт үгүй тул улсын нэрийг бүтнээр нь оруулсан нь зүйтэй. --ОригМонгол 16:22, 16 Зургаадугаар сар 2008 (UTC)[хариулах]

Миний ажигласнаар «өмнөд» гэвэл өмнө зүгт, өмнө хагаст байгаа зүйл. Харин «өмнө» гэвэл өмнө зүг эсвэл өмнө тал. Юуны төлөө 1930-1940 оны бичгийн мэргэжилтнүүд Дорноговь, Өмнөговь гэж нэрлэсэн бол доо. Тиймээс:
  1. Хоёр тэнцүү хуваагдсаны урд зүгийнхийг (Жишээ нь: "Өмнөд Солонгос", "Өмнөд Америк" - эсрэг нь Умард Солонгос, Умард Америк) нь юм уу эсвэл туйлын урд зүгт байгааг (Жишээ нь: "Өмнөд Африк" улс, Өмнөд туйл - нөгөө талаас Умард Ирланд, Умард туйл) өмнөд гэж нэрлэх;
  2. Африк тивийг төв болон 4 зүг хэлбийсэн 4 талаар нь хувааж байгаа нөхцөлд "Өмнө Африк" (бусад нь Дорно Африк, Умар Африк, Өрнө Африк) гэж бүсийн нэрийг нэрлэхэд алдахгүй гэж бодогдож байна. Тэгээд өмнө зүг рүү хамгийн захлаж байгаа ӨАБНУ (Өмнөд Африкийг)-ийг Өмнөд Африкт оршдог, харин Ботсвана, Намиби зэргийг Өмнө Африкт оршдог гэж тайлбарлан бичихэд алсдаа сайтар ойлгогддог болно гэж бодож байна.--MongolWiki (talk) 12:28, 30 Гуравдугаар сар 2012 (UTC)[хариулах]