Jump to content

Черниговын Вант Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Черниговын Вант Улс
1024–1402
Чернигов улсын Черниговын вант улсыг үндэслэгч, Черниговын Мстиславын бэлгэдэл
Черниговын вант улсыг үндэслэгч, Черниговын Мстиславын бэлгэдэл
Черниговын Вант Улс 1054–1132 онд
Черниговын Вант Улс 1054–1132 онд
  Черниговын Вант Улс (1132)
ТөлөвКиевийн Русь дахь вант улс (1024–1240)
Алтан Ордын хараат (1245–1362)
Литвын Их Гүнт Улс дахь вант улс (1362–1402)
НийслэлЧернигов
Нийтлэг хэлЗүүн Слав (албан ёсны)
Шашин
Зүүн Ортодокс (албан ёсны)
Төр засагХаант засаг
Ольговичийнхан
Ван 
 1024–1036
Мстислав (анхны)
Түүх 
 Байгуулагдсан
1024
 Мөхсөн
1402
Мөнгөний нэгжГривна
Өмнө нь
Дараа нь
Киевийн Русь
Литвын Их Гүнт Улс
Өнөөдөр

Черниговын Вант Улс (Орос: Черниговское княжество) нь Киевийн Русийн бүрэлдэхүүнд багтаж байсан нэгэн вант улс ба түүний нийслэл нь Чернигов хот байв. Тус вант улс нь 1024 онд Северщина орчим байгуулагдсан ба удалгүй тус вант улсын улс төр, эдийн засгийн чухал төв болон хувирчээ. Черниговын вангууд нь хэд хэдэн удаа Киевийн их ван болохын төлөө тэмцэж байснаас гадна тэд зэрэг зиндааны хувьд удаан хугацаанд Киевийн ноёдын дараа ордог байв.

Вант улс байгуулагдсан цагаасаа эхлэн Днепр мөрний зүүн талын өргөн уудам нутгийг эзэмшиж байв. Газар нутгийн хувьд зүүн хойд зүгт Муром ба Рязань хүрч, зүүн урд талаараа «Зэрлэг газар» хүрч байжээ. Чухал хотуудын тоонд Новгород-Северски,Стародуб, Брянск, Путивль, Курск, Глухов, Гомель орно.

1097 онд тус вант улсаас Северскийн Вант Улс болон Рязанийн Вант Улсууд бие даан тусдаа гарчээ.

1239 онд Русь руу хийсэн Монголчуудын аян дайны хөлд Черниговын Вант Улс өртөн сүйрчээ. 1246 онд улсын ван Михаил нас барсны дараа вант улс Брянск, Новосиль, Карачев, Таруса гэх мэтийн хэд хэдэн жижиг вант улсад хуваагдав. Бүх Русийн хамгийн том хотуудын нэг байсан Черниговыг монголчууд сүйтгэсний дараа удаан хугацааны туршид улсын нийслэлийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан тул нийслэлийг Брянск руу нүүлгэн шилжүүлжээ. XIV зуунд дараагийн задрал явагдсан байдаг. Дараа нь вант улсын нутаг дэвсгэр нь Литвын Их Вант Улсын мэдэлд очив. XV зууны төгсгөлөөр Литвад католик сүсэгтний тоо нэмэгдэхтэй зэрэгцэн олон тооны үнэн алдартны шашинтай орос ноёд газар нутгаа аван Москвагийн Их Вант Улсад нэгдэх болжээ.

Черниговын вангууд

[засварлах | кодоор засварлах]
  • Голубовский Н. История Северской Земли до половины XIV ст. Київ 1882
  • Зайцев А. Черниговское Княжество, древнерусские княжества X — XIII ст. М. 1975