Муром
Хот
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Оросын хотын жагсаалт |
Муром (Орос: Му́ром) нь Оросын Холбооны Улсын Владимир мужид орших 116.075 оршин суугчтай (мэдээ: 14. Аравдугаар сар 2010)[2] хот бөгөөд Москвагаас дорно зүгт 290 км-ийн зайд Москва – Казанийн төмөр зам дээр оршдог.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Хотын нэр нь 862 оны түүхэн баримтад анх дурдагдсан байдаг ба 6-р зуунд өнөөгийн Муром хотын орчмоор суурьшин амдарч байсан финно-угорын мурома овгоос гаралтай ажээ. 10-р зуунаас энэ суурин Киевийн Русийн бүрэлдэхүүнд багтах болсон ба Ока голтой ойр байрлалаасаа шалтгаалан маш хурдацтайгаар чухал худалдааны төв болон хөгжив. Тухайн үедээ Ока голын эрэг дээр хотын хэрмийг барьсан нь нийт 11 харуулын цамхаг бүхий модон хэрэм байсныг 18-р зуунд Их Екатерина хатан хааны зарлигаар буулгасан ажээ.
1097 онд Черниговын Вант Улсаас тасран бие даасан Муром-Рязанийн Вант Улсыг байгуулж байв. 1239 онд Бат хаанаар удирдуулсан Алтан Ордны Улсын цэрэг Монголчуудын Русь руу хийсэн аян дайны хүрээнд хотын хаалган дээр ирэв. Ингээд монголчууд Муромыг сүйрүүлж, галдан шатааж газрын хөрстэй тэгшилсэн байдаг.
1393 онд Алтан Ордны Улсын хан Тохтамыш Москвагийн Их Вант Улсын их ван Василий I Дмитриевичид Муромын Вант Улсыг өөртөө нэгтгэн хамтад нь захирах эрхийг олгов. Догшин Иван царийн үед хэд хэдэн сүм баригдсан бөгөөд тэрбээр Казанийн Ханлигийг ялсаны дурсгал болгон 1553 онд бариулсан зарын цогчин дуганыг өнөөдөр ч үзэх боломжтой юм. Мөн түүнчлэн Косма ба Дамиан цогчин дуганыг Псковын уран барилгачдаар тухайн үед бариулсан ажээ.
17-р зууны эхээр Владимирыг тойрсон олон хотуудын адилаар Муром ч бас Польш-Литвын дайралтад өртөн сүйрэв. Энэ зууны дундаас л хотыг сэргээх ажлыг эхлүүлэн, эвдэрсэн барилгуудыг зассан байна. Цөөн тооны сүмүүд нэмэгдсэнээс гадна металл боловсруулах болон арьс ширний үйлдвэрийн барилга цаашлаад зэвсгийн дарханы газрууд баригджээ. Зэвсгийн дархад нь царьт улсад олон жилийн турш нэр хүндтэй дарханы газарт тооцогддог байсан тул зарим нэгэн царьт зориулсан хийцүүд нь Москвагийн кремлийн зэвсгийн үзэсгэлэнд одоо ч дэлгээстэй байдаг аж.
Хүн амын өсөлт[засварлах | кодоор засварлах]
Он | Оршин суугч |
---|---|
1897 | 13.271 |
1939 | 40.079 |
1959 | 71.567 |
1970 | 98.839 |
1979 | 114.270 |
1989 | 124.229 |
2002 | 126.901 |
2010 | 116.075 |
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ
Хамтын ажиллагаатай хотууд[засварлах | кодоор засварлах]
Муром нь дараах хотуудтай хамтын ажиллагаатай:
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Муромын тухай mojgorod.ru цахим хуудаст (оросоор)
- Муром хотын цахим хуудас (оросоор)
Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]
- ↑ "В Муроме прошла инаугурация нового мэра". Комсомольская правда. 2011-03-17. Retrieved 2011-03-17.
- ↑ 2.0 2.1 Itogi Vserossijskoj perepisi naselenija 2010 goda. Tom 1. Čislennostʹ i razmeščenie naselenija (Ergebnisse der allrussischen Volkszählung 2010. Band 1. Anzahl und Verteilung der Bevölkerung). Tabellen 5, S. 12–209; 11, S. 312–979 (Download von der Website des Föderalen Dienstes für staatliche Statistik der Russischen Föderation)