Jump to content

Москвагийн кремль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Москвагийн Кремль

Москвагийн Кремль (орос. Московский Кремль) -Оросын нийслэл Москва хотын төвд орших өндөр хэрмэн цайзтай цогцолбор бөгөөд өмнө талд нь Москва гол, зүүн талд Гэгээн Василийн цогчин дуган, Улаан талбай, баруун талд нь Александрын цэцэрлэгт хүрээлэн оршино. Кремль нь нийтдээ 5 ордон, 4 цогчин дуган, хэрмэн хана, цамхагуудаас бүрдэнэ. Тус цогцолборт орших Их Кремль ордон нь Оросын эзэнт гүрний хаадын Москва хот дахь албан ёсны ордон байсан бөгөөд одоо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ажлын байр мөн түүнчлэн музейн зориулалтаар ашиглах болсон. Зөвлөлт Холбоот Улсын үед Кремль гэдэг нь тус улсын засгийн газрыг нэрлэх тогтсон хэллэг болсон. 1990 онд Кремль нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд багтсан түүхэн байгууламж юм.[1]

Москвагийн Кремльд Сенатын ордон гэж Оросын II Екатерина хатан хааны зарлигаар 1776-1787 онд Матвей Казаковын зураг төслөөр баригдсан уран барилгын дурсгалт байшин байдаг. Өнөө үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албан байр юм.

Кремль гэж монгол "хэрэм" гэх үгнээс гаралтай гэдэг судлаачдын таамаг байдаг.

  1. [1] ЮНЕСКО албан ёсны цахим хуудас


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.