Jump to content

Мексик песо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мексик песо
Peso Mexicano (Испани)
ISO 4217
КодMXN (тоон: 484)
Бутархай нэгж0.01
Нэгж
Тэмдэг$ эсвэл Mex$[1]
Мөнгөн тэмдэгт
Дэд нэгж
1100сентаво
Тэмдэг
сентаво¢
Мөнгөн дэвсгэрт
 Байнга хэрэглэгддэг$20, $50, $100, $200, $500
 Ховор хэрэглэгддэг$10, $1000
Зоос
 Байнга хэрэглэгддэг$1, $2, $5, $10, $20
 Ховор хэрэглэгддэг$0.05, $0.10, $0.20, $0.50, $50, $100
Хэрэглээ
Хэрэглэгч(ид) Мексик
Гаргалт
Төв банкМексикийн Банк
 Вэб сайтwww.banxico.org.mx
ХэвлэгчМексикийн Банк
 Вэб сайтwww.banxico.org.mx
Зоос цутгагчМексикийн зоосны үйлдвэр
 Вэб сайтwww.cmm.gob.mx
Үнэлгээ
Инфляц5.61% (2024)
 Эх сурвалжBanco de Mexico

Песо (тэмдэглэгээ: $; код: MXN) нь Мексикийн мөнгөний нэгж юм. Песо нь "$" тэмдгийг хэрэглэсэн дэлхий дээрх анхны мөнгөн тэмдэгт боловч хожим Америк доллар уг тэмдгийг ашиглах болжээ.[2] Песо дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг мөнгөн тэмдэгтүүдийн жагсаалтад 12-рт бичигддэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Латин Америктаа 1-т, Америк тивдээ 3-т орно.[3] Одоогийн ISO 4217 код нь MXN бөгөөд 1993 онд мөнгөний шинэчлэл хийх хүртэл MXP гэсэн код ашиглагдаж байв. Песог 100 хуваасны нэгийг сентаво гэх бөгөөд "¢" гэж тэмдэглэгддэг. Песо гэх нэр нь pesos oro (алтны жин), pesos plata (мөнгөний жин) гэх мэтээр хэрэглэдэг байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, испани хэлээр песо гэдэг үг нь жин гэсэн утгатай юм.

 Commons: Мексикийн мөнгө – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Дэлхийн банкны редакцийн загварын гарын авлага 2020 - 137-р хуудас" (PDF). openknowledge.worldbank.org. Архивласан (PDF) огноо 2022-08-02. Татаж авсан: 2022-08-22.
  2. http://books.google.com/books?id=4ykDAAAAMBAJ&printsec=frontcover#PPA59,M1
  3. Triennial Central Bank Survey (April 2007), Bank for International Settlements.