Jump to content

Испани хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Испаниар-с чиглүүлэгдэв)
Испани хэл
Кастиль хэл
  • español
  • castellano
Өөрийн нэр[espaˈɲol]
[kasteˈʝano] , [kasteˈʎano]
ярилцагчидТөрөлх: 500 сая (2023)[1]
Нийт: 600 сая[1]
хязгаарлагдмал чадвартай 100 сая ярилцагч (23 сая сурагч)[1]
Эрт хэлбэр
Латин (Испани цагаан толгой)
Испани брайл үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс




Тохируулагч
байгууллага
Испани Хэлний Академиудын Холбоо
(Real Academia Española болон бусад 22 үндэсний испани хэлний академи)
Томьёолбор
ISO 639-1es
ISO 639-2spa
ISO 639-3spa
Глоттологstan1288
Linguasphere51-AAA-b
  Испани хэл албан ёсны статустай улсууд
  Испани хэл бусад хэлтэй албан ёсны статустай улсууд
  Хоёрдогч хэл (хүн амын нь 20%-с дээш) эсвэл соёлын хувьд ач холбогдолтой
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Испани хэл буюу Кастиль хэл (испани. el español, el castellano) нь дэлхийн 540 сая орчим хүний төрөлх хэл бөгөөд Латин Америкийн орнууд болон Испани улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймгийн Итали хэлний бүлэгт багтдаг. Хамгийн ихээр испани хэлээр ярьдаг улс бол Мексик (120 гаруй сая хүн амтай).

"Испани хэл"-ний испани хэлээрх нэр нь Кастельяно (Castellano) буюу эспаниол (Español). Өмнөд Америкийн орнуудад кастельяно гэж нэрлэгдэх нь олон ба Мексик, Төв Америк, Карибын орнуудад зөвхөн эспаниол гэж нэрлэдэг.

НҮБ-ын шийдвэрээр 2010 оноос жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг испани хэлний Өдөр гэж тэмдэглэх болсон.

Испани хэл нь Иберийн хойгийг захирч байсан Ромын эзэнт гүрний иргэдийн ярилцдаг хэл болох латин хэлэнд үндэслэсэн бөгөөд хожим Уммайяадын Халифатын нөлөөлөл дор орших үедээ араб хэлний нөлөөнд автаж хөгжсөн хэл юм. Өнөөгийн испани хэлнээ араб хэлнээс дамжин орж ирсэн 4000-5000 орчим үгс бий гэсэн судалгаа бий.

  Испани хэл (Кастиль хэл), Испани улсын албан ёсны хэл
  Каталан хэл, бүс нутгийн албан ёсны хэл
  Баск хэл, бүс нутгийн албан ёсны хэл
  Галис хэл, бүс нутгийн албан ёсны хэл

Испани хэл нь НҮБ-ийн албан ёсны 6 хэлний нэг (Бусад нь англи хэл, франц хэл, орос хэл, хятад хэл, араб хэл) бөгөөд Испани болон Латин Америкийн 18, Африкийн 1, нийт 20 улсын албан ёсны хэл болно. Испани хэлийг албан ёсны хэлээ болгосон улсуудыг дор жагсаав.

Сервантес институт ( испани. Instituto Cervantes ) нь 1991 онд тус улсын Гадаад хэргийн яамны харьяанд Испани хэл заах, Испанийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан Испанийн Засгийн газрын байгууллага юм. Гол төв нь Мадрид болон зохиолч Мигель Сервантесийн төрсөн нутаг Алкала де Хенарес хотод байрладаг. Үүний зэрэгцээ Сервантес институт нь таван тивд төлөөлөлтэй бөгөөд нийт хилийн чандад 77 төв үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Сервантес институт нь испани хэлний Олон улсын конгрессыг тогтмол зохион байгуулагч юм.

Өмнөх Конгрессууд: Сакатекас (Мексик) 1997 онд, Вальядолид (Испани) 2001 онд, Росарио (Аргентин) 2004 онд, Картахена-де-Индиас (Колумб) 2007 онд, Вальпараисо (Чили) 2010 онд, Кордоба (Аргентин) 2019 оны 3 дугаар сард болж байжээ.

  1. 1.0 1.1 1.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named viva18
Wikipedia
Wikipedia
Википедиа: Испани хэлээр