Глазго
Глазго (Англи: Glasgow [ˈɡlazgəʊ эсвэл ˈglɑːzgəʊ][1] (Скотс хэл: Glesga, шотланд-гали хэлээр: Glaschu) - Их Британийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Шотландын хамгийн том хот бөгөөд хүн амаараа Их Британийн 4 дахь хот юм (Лондона, Бирминхем, Лийдс хотуудын араас ордог). Глазго-Сити тойргийн засаг захиргааны төв. Шотландын төв хэсгийн баруун тал Кдайд хэмээх голын эрэг дээр буюу тус голын эхээс 32 км зайд оршдог ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Глазго хот нь 6 дугаар зууны дунд үед байгуулагдсан бөгөөд Дундад зууны үед Шотландын шашин, эрдэм боловсролын чухал төвүүдийн нэг гэж тооцогддог байв. 18 дугаар зууны аж үйлдвэрийн хувьсгал нь хотыг Их Британийн томоохон аж үйлдвэрийн төвүүдийн нэг (ялангуяа усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт) болгосон бөгөөд дараагийн зуунд хотын эдийн засгийн хөгжин цэцэглэлэж тэр үед Глазго эзэнт гүрний хоёр дахь хот гэж тооцогддог (Лондоны дараа) байжээ.
Энэ хотыг Христийн шашны номлогч Гэгээн Мунго үүсгэн байгуулсан гэж үздэг. Тэрээр өнөөгийн Гэгээн Мунго сүм байгаа газр 543 онд Молендар голын эрэг дээр сүм хийд байгуулсан гэдэг. Энэ тухай 1185 онд Фурнессийн лам Жослен бичсэн бөгөөд өөр ямар нэгэн эх сурвалжаар батлагдаагүй боловч уламжлал ёсоор Гэгээн Мунго болон түүний эх хатан хаан Тенева нар Глазго хотын ивээн тэтгэгч гэгээнтэн гэж тооцогддог бөгөөд түүний дүрийг хотын сүлдэнд дүрсэлсэн үлдээсэн байдаг байна.
20 дугаар зууны эхэн үеийн хүн амын өсөлт нь хөрш зэргэлдээх жижиг хотуудыг (Гован, Патрик гэх мэт) Глазгоу-тай нэгтгэсэнтэй холбоотой юм. 1920 онд сая гаруй хүн амтай Глазго хот Их Британийн Лондон хотын дараа хамгийн олон хүн амтай хоёр дахь хот болжээ.
Дэлхийн нэгдүгээр дайнд Глазгогийн 200 мянга гаруй хүн фронтод явсан бөгөөд хот өөрөө Британийн армийн хэрэгцээнд зориулж сум болон бусад цэргийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгчдийн нэг болж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Глазгогийн үйлдвэрүүд фронтын хэрэгцээг ханган ажиллаж байв. Аз болоход хот болон түүний оршин суугчид дайсны агаарын дайралтанд бараг өртөөгүй байна. 1950-иад оны дундуур хотын захиргаа парламентаас баталсан орон сууцны тухай хуулийн шахалтаар хотын ядуусын хорооллыг устгах хөтөлбөрийг эхлүүлсэн - нийтдээ 32 мянга орчим байшинг нурааж, хүн амьдрах боломжгүй гэж зарлав. Иргэдийг Глазго хотын зах болон ойр орчмын хотууд руу их хэмжээгээр нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан хотын тээврийн системийг боловсронгуй болгосон байна.
- 1983 — Баррелийн цуглуулгын галерейн нээлт;
- 1985 — Шотландын үзэсгэлэн, хурлын төвийн нээлт (SECC);
- 1990 — Хааны концертын тнхимын нээлт;
- 1994 — Celtic Connections Наадмыг бий болгов;
- 1996 — West End наадам нээгдэв. Орчин үеийн урлагийн Галерейн нээлт(GoMA);
- 2001 — Глазго шинжлэх ухааны төв нээгдэв.
Хотын байршил
[засварлах | кодоор засварлах]Глазго хот нь Их Британийн баруун умард хэсэгт, Шотландын нам дор газрын төв хэсэгт, Шотландын өндөрлөг газрын өмнө, Клайд голын эрэг дээр буюу голын эхээс 32 км зайд байрладаг. Далайн түвшнээс дээш өндөр нь 70-200 м-ийн хооронд хэлбэлздэг. Эдинбург хотоос 74 км, Лондоноос 653 км -ийн зайд оршдог байна.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Глазго хотын 1755-2017 онууд дахь хүн амын өөрчлөлт | |||||||||||||||
1755 | 1780 | 1801 | 1821 | 1891 | 1911 | 1921 | 1931 | 1939 | 1951 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 | 2017 |
23 500 | 42 000 | 77 000 | 147 000 | 783 000 | 784 000 | 1 034 000 | 1 088 000 | 1 088 000 | 1 079 000 | 1 055 000 | 897 000 | 881 000 | 681 000 | 629 501 | 621 020 |
Хэдийгээр хотын хүн амын дийлэнх нь Шотландчууд (89.62%) боловч Глазго хотыг Шотландын хамгийн олон үндэстний хот гэж нэрлэж болно. Тус хотод өнгөт арьстнууд хамгийн олноор оршин суудаг хот юм. Пакистаны гаралтай хүмүүс ялангуяа том (Шотланд дахь нийт пакистанчуудын тал хувь нь - 2.7% буюу 15 мянга гаруй хүн). Түүнчлэн Глазго хотод Британичуудын 4.11%, Ирландчуудын 1.59%, Европ тивийн уугуул иргэдийн 1.07%, Индианчуудын 0.72% (Нийт Шотландын хүн амын дөрөвний нэг), Хятадуудын 0.67%, 0.31% нь Глазго хотод амьдардаг. Хар арьстнууд, 0.17% Уэльс, 0.04% Бангладеш, бусад үндэстний жижиг бүлгүүд мөн аж төрдөг байна.
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Хөлбөмбөгийн алдарт дасгалжуулагч Алекс Фергюсон энэ хотод төржээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Oxford Dictionaries Online (Memento 30. Есдүгээр сар 2012 цахим архивт) Merriam-Webster.com.