Хэлэлцүүлэг:Их Британи
Appearance
Их Британи гэхээр арай л биш юм даа. Монголоор яг юу гэж нэрлэх вэ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс гэхээр хэтэрхий урт байна. --Чинээ (яриа) 12:50, 20 Зургаадугаар сар 2008 (UTC)
- Сүүлийн үед зүгээр л Британи гэдэг болсон. Энэ нь англиар улсаа Britain гэж товчилж хэлдэгтэй дүйж байгаа юм. Их Британи гэдэг чинь Англи, Шотланд, Уэльсийг багтаасан тэр том арлын нэр юм. Тэгэхээр энэ нь арай биш юм. Харин өөрсдийнх нь Britain гээд байгаа нь энэ асуудлаас зайлсхийсэн хэлбэр гэдэг. Бүр болохгүй бол Нэгдсэн Вант Улс гээд хэвшүүлэх хэрэгтэй. Их Британи, Англи, Британи зэрэг хувилбараас нь Redirect-үүд хийгээд өгчихвөл сүүлдээ хэрэглэж хэвших болно.--ОригМонгол 15:45, 20 Зургаадугаар сар 2008 (UTC)
- Британи гэхээр Умард ирландыг хаячихаж байгаа юм шиг санагдаад байна л даа. Хувьдаа бол Нэгдсэн Вант Улсыг л хэрэглэмээр байна, гэхдээ энэ нь түгээмэл биш учраас хэрэглэхгүй байгаа. Яахав одоо бол энэ хуудсыг Нэгдсэн Вант Улс руу зөөгөөд бусдыг redirect болгоё, гэхдээ яваандаа "Англи", "Их Британи" г.м. тусдаа өгүүлэл ч бичих хэрэг гарч магад --Чинээ (яриа) 06:40, 21 Зургаадугаар сар 2008 (UTC)
- United Kingdom гэдэг англи хэлээр зөв байж болно. Монгол хэлээр Нэгдсэн Вант Улс гэх нь буруу. Бид НҮБ-ын 193 гишүүн орны 192-т нь оноосон нэр өгчихөөд ганцханд ийм түгээмэл нэр өгч болохгүй. Энийг хурдан засах арга хэмжээ авахыг ахлагч нараас хүсье. Орос хэлээр Великобритания гэдгээс Их Британи гэдэг байсан шүү дээ. "Хүүхэд залуучуудын нэвтэрхий III" (1986)-д "Их Британи", Ц.Дамдинсүрэнгийн "Орос-Монгол толь" (1982)-д "Их Британи" гэж бичсэн байна. Хэрэв одоогийнхоороо зөв гэвэл оноосон нэр бус үүнтэй адил "Дундад Улс" (БНХАУ), "Нэгдсэн Улс" (АНУ) гэх мэт өөрсдийн талаас дөвийлгөсөн нэрс бас бий.--MongolWiki 14:17, 9 Хоёрдугаар сар 2012 (UTC)