Английн Вант улс

1545 оноос ашиглаж буй Английн далбаа

Английн Вант улс (англи. Kingdom of England) - Их Британий арлын өмнөд хэсэгт 927 оноос 1707 оны хооронд оршиж байсан улс.

927-939 оны хооронд Англо-Саксоны Вант улсуудыг Уэссексийн буюу Кердик (англи. House of Wessex, House of Cerdic) угсааны Этелстан (А́телстан; эртн.-англи. Æðelstān; 895 —939) нэгтгэж Английн Вант улс бий болсон гэж түүхчид үздэг.

Британий арал 886 онд.

1016 онд Англи, Дани, Норвеги улсын холбоо болох Их Кнутын Умард тэнгисийн эзэнт гүрний нэг хэсэг болжээ. 1066 онд Английн Норманчуудын байлдан дагуулалт нь Английн нийслэл болон хааны оршин суух газрыг Винчестерээс Вестминстерт шилжүүлэхэд хүргэсэн бөгөөд Лондон хот хурдан хугацаанд Английн хамгийн том бөгөөд гол худалдааны төв болсон байна.

1066 оны Норманы байлдан дагуулалтаас хойшхи Английн хаант улсын түүхийг үндсэндээ дараалсан эрх баригч овогуудын нэрээр нэрлэгдэх үеүүдэд хуваадаг: Үүнд:

  1. Норманд овог (англи. House of Normandy) - 1066-1154,
  2. Плантагенет (франц. Plantagenêt, англи. Plantagenets) - 1154-1485,
  3. Тюдор - 1485-1603,
  4. Стюарт (англи. Steward, Stewart, XVI зуунаас англи. Stuart)-1603-1714.

Английн Хаан (Хатан) цол нь 1707 оноос хойш албан ёсоор утгаа алдсан боловч өнөөг хүртэл хэрэглэгдэж байна. Нэгдсэн Хаант Улсын одоогийн хаан III Чарльз нь Английн хаадын залгамжлагч юм.

Сүүлд 1706-1707 оны туршид Англи, Шотландын парламентаар Холбооны тухай хууль (англи. Acts of Union) баталсанаар хоёр улс нэгдэж нэг парламенттай Их Британий (англи. Kingdom of Great Britain) хаант улс байгуулсан байна.