Харанга (хамтлаг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Харанга хамтлаг» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Харанга хамтлаг
Харанга лого.png

дээрээс: Чука, Лхагваа, Манлай доороос: Пүүжээ, Булган, Оогий
дээрээс: Чука, Лхагваа, Манлай
доороос: Пүүжээ, Булган, Оогий
Ерөнхий мэдээлэл
Гарал Улаанбаатар, Монгол Улс
Жанр Хүнд рок
Үүсгэн
байгуулагдсан
1989 он – одоо
Үүсгэн байгуулсан гишүүд
Цэндсүрэнгийн Энхманлай
Яринпилийн Одсүрэн
Цэрэндоржийн Чулуунбат
Нэмэхийн Пүрэвдаш
Хатанбаатарын Лхагвасүрэн
Урьдны гишүүд
Хангалын Булган

Харанга нь Монголын рок хамтлаг юм. Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж "Соёмбо" хамтлагт хамт тоглох болсон. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулжээ. 2016 онд "Алдрын од" шагнал хүртсэн 2 дахь хамтлаг болсон бөгөөд Соёлын Төв Өргөөний орчимд тус хамтлагийн хүндэтгэлийн самбарыг байрлуулсан.

Байгуулагдсан нь[засварлах | edit source]

1988 оны сүүлээр Ц.Энхманлай "Рок" хэмээх Р.Мөнхсайхантай уулзаж, хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Мөнхсайхан түүнийг театрын дарга МУАЖ Н.Сувдтай уулзуулсан байна. Энхманлай түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд "Соёл Эрдэнэ" хамтлаг байгуулагдсан байхад Драмын театрын дэргэд яагаад хамтлаг байж болохгүй гэж ятгасан байна. Энэ уулзалтаас 7 хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгчээ. Ингэж 1989 оны эхээр хамтлаг үндэс сууриа тавьсан юм. Анхандаа гоцлол гитарчин, дуучнаар Энхманлай, аргил гитарчнаар Одсүрэн, бөмбөрчнөөр Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Булган хамтлагаас гарч Соёл Эрдэнэ хамтлагт орсон юм. Ингээд тэр жил армиас халагдаж байсан Ц.Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Анхандаа түүнийг тонмейстерээр авахаар ярьж байгаад, Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал хэлжээ. Гэвч Чулуунбат бол аргил гитарчин байлаа. Хоорондоо ярилцаад Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Чулуунбат аргил гитараа тоглох болжээ. Удалгүй дуучнаар "Соёмбо"-д хамт байсан Х.Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтжээ. Хамтлаг анх нэргүй байж байгаад, Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарлажээ. "Улаанбаатар", "Бат хаан" зэрэг нэрийн саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон Харанга гэж нэрийг сонгосон түүхтэй.

Анхны тоглолт[засварлах | edit source]

Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон "Амьдрал" дуугаар тоглолтоо нэрлэжээ. 1989 оны 10 сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15 цагт Соёлын Яамны коллегиор оржээ. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч МУАЖ, МЗЭ шагналт Э.Оюун, АУЗ, МЗЭ шагналт Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхэмүүд байсан байна. Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун "«Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя» гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ. Ингэж "Харанга" хамтлаг Соёлын Яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутанд бүх тасалбар зарагдаж дууссан байна.

Амжилт[засварлах | edit source]

2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн. Мөн бүх гишүүд нь Гавъяат цолтой цор ганц хамтлаг юм.

Цомгууд[засварлах | edit source]

Герман улсад хэвлүүлсэн "Эрин зууны хөг", "Best of" цомгуудыг Daimler-Chrysler болон Siemens Nixdorf компаниуд спонсорлож хэвлүүлж байжээ.

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | edit source]

Үндсэн гишүүд

  • МУГЖ Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/
  • МУУГЗ Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/
  • МУГЖ Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/
  • МУУГЗ Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/
  • МУГЖ Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/

Техникч

  • МУСТА Ц.Мөнх-Эрдэнэ

Хамтардаг хөгжимчин

  • А.Болорхүү /төгөлдөр хуурч, даралтат хөгжимчин/
  • Д.Батбилэг /аргил гитарчин, "Fire" хамтлаг/
  • Бука /аргил гитарчин/

Видео Клипүүд[засварлах | edit source]

Тоглолтууд[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]