Jump to content

Санжаажавын Оюун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Санжаажавын Оюун (1946 онд Булган аймгийн Могод суманд төрсөн) нь монголын зохиолч, яруу найрагч юм. Түүний зохиосон «Тань руу нүүж явна» кино нь монголын ард түмний үзэх дуртай, бүхний мэдэх бүтээл билээ.

Тэрбээр 1955 онд Могод сумын бага сургуулийг дүүргэн, 1958 онд Улаанбаатар хотын 16-р дунд сургуульд орж суралцжээ. 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг мөн 1987 онд Москва хот дахь М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус төгсчээ.

1971 онд Монгол телевизийн "Эрүүл мэнд" нэвтрүүлгийн редактор, сурвалжлагчаар, дараа нь Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйн хүн эмнэлгийн ерөнхий эмчээр, хотын түргэн тусламжийн их эмч, Монгол кино үйлдвэрийн баримтат киноны студид редактор, «Хөдөлмөр» сонинд сурвалжлагч зэргийн ажил хийж байжээ.[1] Тэрбээр сэтгүүл зүйд холбогдсон тухайгаа «Эгүүр» цахим хуудаст өгсөн ярилцлагандаа

„Би Анагаахын дунд сургууль, Анагаах ухааны дээд сургуулиудад нийт есөн жил сурч төгссөн. Хоёуланг нь онц дүнтэй сурч төгссөн. Багш нар минь ч намайг их сайн эмч болно доо гэж итгэж байсан. Гэтэл Эрүүлийг хамгаалах яамнаас 1971 онд тушаал гаргаж, хэдэн эмчийг эрүүл мэнд хариуцсан хэвлэл мэдээллийн ажилтан болгож томилсон. Миний хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон нь түүх бол Эрүүлийг хамгаалах яамны энэ томилгоотой л холбоотой юм.“

Санжаажавын Оюун

хэмээн тайлбарлажээ.[2]

Яруу найргийн түүвэр

[засварлах | кодоор засварлах]
  • Цэнхэр хадаг, 1975 он
  • Мянган хээ, 1980 он
  • Хулж нутгийн бүсгүй, 1980 он
  • Зуун хараацайн жигүүр, 1980 он
  • Шаналын тайтгарал, 1990 он
  • Өүлэн эх дуурийн цомнол
  • Шаналал тайтгарал, 1991 он
  • "Мөнгөн шөнө" (хөгжим Л.Батаа), (дуулсан дуучид: М.Бямбадорж, Л.Балхжав & Б.Сарантуяа)
  • "Үгүйлэн санана" (хөгжим Ц.Чулуунбаатар)
  • "Үнсье чамайг, үнсье" (хөгжим М.Булган)
  • "Холын хүн хүлээх сайхан" (хөгжим Т.Сэр-Од)
  • "Хорвоод ганцхан ээждээ" (хөгжим Ц.Чинзориг)
  • "Хувирахгүй гэлээ" (хөгжим С.Баатарсүх)
  • "Хулжийн цэнхэр гол" (хөгжим Н.Чулуунхүү)
  • "Цэнхэр Монгол Чингисийн тамга" (хөгжим С.Баатарсүх)
  1. 100women.mn: (Memento 6. Нэгдүгээр сар 2020 цахим архивт) Санжаажавын Оюуны танилцуулга
  2. eguur.mn: С.Оюун: Тань руу нүүж явна зохиолдоо засвар хийх гэж кино үйлдвэрт гурав хоног цоожлуулж билээ, нийтэлсэн Б. Гэрэлмаа, нийтлэгдсэн 2019 оны арванхоёрдугаар сарын 30, хандсан 2020 оны долоодугаар сарын 8
  3. "МЗЭ-ийн шагналтнуудын нэрс, бүтээл". Archived from the original on 2020-01-29. Татаж авсан: 2020-07-08.