Тань руу нүүж явна

Тань руу нүүж явна
Найруулагч:Бэгзийн Балжинням
Зохиол:Санжаажавын Оюун
Дүрүүдэд:
Хөгжмийн
зохиолч:
Зундуйн Хангал
Зураглаач:Гэнэнгийн Цэрэн
Бэгзийн Балжинням
Студи:Монгол кино үйлдвэр
Нээлт:1984 он
Улс:Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Хэл:Монгол

Тань руу нүүж явна[1] 1984 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино.

Агуулга[засварлах | кодоор засварлах]

Дулам эмгэн ганц хүүтэй бөгөөд түүнийг Дарьсүрэн гэх. Дарьсүрэн төрөлхийн хүнд тусархаг нэгэн ба ойр саахалтын Цэрэнгийнд ихэд тус хүргэнэ. Цэрэнгийн эхнэр Жаргал хөл хүнд болсон тэр жил Цэрэн байсгээд л сум явж архи уугаад байдаг болохоор Дарьсүрэн тэднийхээр орж гарч эхнэрт нь тус болж явдаг байгаад нэгэн өдөр ахиад иртэл Цэрэн согтуу, эхнэр нь төрөхийн өвдөлт нь эхэлчихсэн байдаг. Ингээд Дарьсүрэн сум руу түргэн дуудахаар мотоцикльтэй давхиж яваад осолдон хорвоог орхино.

Үүний дараа Жаргал амаржиж, Цэрэнгийнх хүсэн хүлээж байсан хүүтэй болдог бол ганц хүүгээ алдсан Дулам хөгшин гэртээ ганцаардан үргэлж усан нүдэлнэ. Жаргалыг гэртээ ирснээс хойш Дулам хөгшин тэднийхээр байнга орж гаран ганц хүүг нь үргэлж эрхлүүлэн, ганцаардсан сэтгэлээ онгойлгохоос гадна хүний мөрөөс болон явна.

Дулам эмгэний саахалт айлын бүсгүй Хандмаа Дарьсүрэнд сэтгэлтэй байсан учраас хүүг нь өнгөрснөөс хойш Дулам хөгшнийг байнга л эргэж тойрч явахад нь Дулам Цэрэнгийн ганц хүүг өргөж авах санаагаа түүнд хэлдэг бөгөөд үүний хойно Хандмаа Жаргалд энэ тухай дуулгасан учраас Жаргал олон хоног шаналж явдаг. Эцэст нь нөхөртөө хэлсэнд Цэрэн ихэд уурлан агент орж архи ууж яваад, буцах замдаа ихэд бодсоны эцэст Дулам хөгшинтэй саахалт айл болон буухаар нүүн ирж байгааг харсан Дулам эмгэн цай барин тосон угтаж буйгаар кино төгсөнө.

Бусад[засварлах | кодоор засварлах]

Урлаг, спортын цахим хуудас болох арав нэртэй цахим хуудсан дахь 1980 оноос 1989 он хүртэлх «Монголын шилдэг уран сайхны кинонуудын» санал асуулгад энэхүү кино нь одоогийн байдлаар[2] хоёрдугаар байранд жагсаж байна.[3]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Монгол кино нэгтгэлийн цахим хуудсан дахь «Тань руу нүүж явна» киноны тухай мэдээлэл

Зүүлт тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Зөв бичгийн дүрэм ёсоор бол "Тан руу нүүж явна" гэж бичих ёстой.
  2. 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд тус жагсаалтыг үзэв.
  3. Монголын шилдэг уран сайхны кинонуудын санал асуулгыг эндээс үзэх