Jump to content

Магваны Бямбадорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Магваны Бямбадорж (1950-2012) Монголын эстрадын дуучин, хуульч-өмгөөлөгч. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд цахилгаан хөгжимтэй эстрад хөгжмийн түүхийг бичилцсэн анхдагчдын нэг. 1950 онд Улаанбаатар хотод төрсөн. 1958 онд 1-р ангид орж, 1968 онд нийслэлийн 10 жилийн 2-р дунд сургуулийг төгссөн. 1968 онд МУИС-д элсэн орж, хуулийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байсан өмгөөлөгч.

1966 онд 8-р ангийн сурагч байхдаа З.Хангалын "Өвлийн үдэш" дууг анх дуулсан.

1968 оноос МУИС-ийн "Оюутны цахилгаан гитарын чуулга"-тай тухайн үеийн хит дуунуудыг дуулж байв.

1969 онд Монголын цахилгаан хөгжмийн улсын анхны чуулга, МРТУХ-ны Цахилгаан хөгжмийн чуулга (Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга)-ын албан ёсны нээлтийн тоглолтод ая дуугаа өргөж тус чуулгатай хамтран ажиллаж "Нүдэн нуур", "Хавар болжээ хонгор минь", "Мөнгөн шөнө" зэрэг дууг дуулж Радиод бичүүлсэн нь Монголын Радиогийн Алтан фондод оржээ.

  • "Мөнгөн шөнө" (шүлэг С.Оюун, хөгжим Л.Батаа) [1] Жич: Бичлэгт "ая Л.Батаа" гэхийг "ая Баатарсүх" гэж ташаа бичжээ.
  • "Нүдэн нуур" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим С.Баатарсүх) [2]
  • "Хавар болжээ хонгор минь" (шүлэг Ц.Ринчинхорлоо, хөгжим Л.Батаа) [3]