Jump to content

Намсрайн Сувд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Намсрайн Сувд
Хувийн танилцуулга
Төрсөн өдөр1948 оны 12 сарын 21 (1948-12-21) (75 настай)
Төрсөн газарМонгол улсын Улаанбаатар хот
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнМонгол Монгол (БНМАУМУ)
Ажил үйлжүжигчин
ЭцэгЦэндийн Намсрай
ЭхЛувсанжамцын Цогзолмаа
Жүжигчний танилцуулга
Төрөлтайз (жүжиг), дэлгэц (УСК)
Танил үе1970 он — одоо
ТеатрУлсын драмын эрдмийн театр
СургуульБүх холбоотын кино
урлагийн дээд сургууль
Алдар цол
Төр нийгмийн шан
Ардын Жүжигчин
Гавьяат Жүжигчин (2001)
Төрийн шагнал (1989)

Намсрайн Сувд - (1948 оны 12-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, тайз, дэлгэцийн жүжигчин. Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрай, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын ууган охин болж мэндэлжээ.

1970 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж Монгол Кино үйлдвэрт жүжигчнээр оржээ.

1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байсан. "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 40 настайдаа тоглон 1989 онд Төрийн шагнал хүртсэн.

1980-1991 онд Улсын драмын театрын уран сайхны удирдагч хийсэн.

1993 оноос СУИС-д багш, тэнхмийн эрхлэгч хийжээ.

2018 оноос Соёл урлагийн их сургууль, КУДС-д цагийн багшилж байна.

Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь оросын зохиолч Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийн Ларисагийн дүрд 1973 онд тоглосон байна. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.

  1. Дайсны цэргүүдээ сонсоцгоо! (1971) - Цэндсүрэн
  2. Эхлэлт (1972) - Хорлоо
  3. Ичээнд нь (1972) - солиотой хүүхэн
  4. Моторын дуу (1974) - дуучин
  5. Анхны хайрын дууль (1974) - Янжин
  6. Сүхболдын яриа (1974) -
  7. Хань (1975) - Наран
  8. Хүний амь (1976) - Сарантуяа
  9. Бушхүүгийн үлгэр (1979) - лусын дагина
  10. Хатанбаатар (1981) - Жаргал
  11. Сахиус уу, сахиул уу (1983) - үйлчлэгч
  12. Мандухай сэцэн хатан (кино) (1988) - Мандухай
  13. Мөнх тэнгэрийн хүчин дор (1992) - Өэлүн
  14. Сарлаг тоших цагаар (1992)
  15. Үхэж үл болно (2008) - Өэлүн
  16. Вансэмбэрүү - Амаа
  17. Зүрхний хилэн (2017)
  18. Нарны садан - Дөнжин цоохор (2022)
  1. Болд хэрхэн хатаагдсан нь (1972) - Тоня
  2. Инжгүй хүүхэн (1973)- Лариса
  3. Нандин эрдэнэ (1973) - Цэцэг
  4. Гарын таван хуруу (1973) - Оюун
  5. Оролмаа(1973) - Малгайчин
  6. Оролмаа (1974) - Дэлгэр
  7. Оролмаа (1974) - Дуламсүрэн
  8. Галт шугуй (1974) - Ты хань
  9. Цаг өөр болжээ (1974) - Эскиш
  10. Цаг өөр болжээ (1974) -Вардуй
  11. Нүд (1974) - Тоо бүтгэгч
  12. Егорь Булычевийнхан (1975) - Глафира
  13. Дөшинжирмийнхэн (1975) - Цэсмаа
  14. Хоёр эзний ганц зарц (1976) - Беатрис
  15. Үхэвч үнэн ялна (1977) - Кмиссар
  16. Баавгай (1977) - Попова
  17. Бумбат эрдэнэ (1977) - Чимгээ
  18. Аз жаргалын эрэлд (1977) - Таня
  19. Будамшуу (1978) - Ягаан
  20. Маш нууц (1978) - Тогтох
  21. Хурлын дараа (1978) - Авгай
  22. Отелло (1978) - Эмили
  23. Отелло (1978) - Дездемонна
  24. Нандин эрдэнэ (1978) - Цэвэлмаа
  25. Цэргийн бэлэвсэн гэргий (1978) - Стеша
  26. Гамлет (1979) - Офелия
  27. Буурай аав (1979) - Янжин
  28. Их авхай (1980) - Дулмаа
  29. Хүний мөс (1980) - Мария
  30. Эрдэмтний яриа (1980) - Хишигмаа
  31. Мартагдсан аялгуу (1983) - Бадам
  32. Нора (1984) - Нора
  33. Байцаагч түшмэл (1985) - Анна Андреевна
  34. Гарваа (1985) - Сэвжид
  35. Сувдан сондор (1986) - Женни
  36. Үгүйлэгдсэн хайр (1988) - Сүнс
  37. Макбет (1991) - Хатагтай Макбет
  38. Бооцоо (2000) - Нансал
  39. Цахлай (2001) - Аркадина
  40. Үхэхийн хооронд (2003) - Таня
  41. Шөнө амталсан нулимс (2005) - Энхээ
  42. Эр хүн болгож өгөөч (2005) - Мэндээ
  43. Ээжээ (2006) - Ээж
  44. Атга нөж (2006) - Өэлүн
  45. Хунгийн дуу (2010) - Анна
  46. Тэнгэрийн хүү (2011) - Могол хатан
  47. Сэрүүн хасын нууц (2013) - Лоу авхай (Х-түц продакшн)
  48. Анна Каренина (2020) - Анна (Хувь заяа)
  • 1977 онд “Үхэвч үнэн ялна” жүжгийн Комиссарын дүрээр Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал
  • 1984 онд “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал
  • 1989 онд Мандухай сэцэн хатан  киноны Мандухайн дүрийг бүтээсээн тул Төрийн шагнал хүртсэн
  • 2001 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин
  • 2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээгийн дүрээр “Гэгээн Муза” наадмын шилдэг эмэгтэй дүр
  • 2006 онд бүтээсэн “Атга нөж” жүжгийн Өүлэн хатны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал
  • 2010 онд “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол” дүрийн шагнал
  • 2012 онд “Сэрүүн хасын нууц” жүжгийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал
  • 2009 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол
  • 2021 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн

Түүний