Хатанбаатар (кино)
Хатанбаатар | |
---|---|
Найруулагч: | Гомбожавын Жигжидсүрэн |
Зохиол: | Сономын Удвал, Гомбожавын Жигжидсүрэн |
Дүрүүдэд: | Магсаржав-Л. Эрдэнэбулган, Дамдинсүрэн-П. Цэрэндагва, |
Хөгжмийн зохиолч: | Зундуйн Хангал |
Зураглаач: | Лувсангийн Гаваа |
Эвлүүлэгч: | Д.Түмэнбаяр, Д.Дэжид, Т.Наранцэцэг |
Студи: | Монгол кино үйлдвэр |
Нээлт: | 1981 он |
Хугацаа: | 1-р анги: 1:30 2-р анги: 1:25 |
Улс: | ![]() |
Хэл: | Монгол хэл |
«Хатанбаатар» — 1981 онд Монгол Улсад монгол хэлээр бүтсэн 18 бүлэг өнгөт уран сайхны кино. Эх орныхоо тусгаар тогтнол, зон олныхоо эрх чөлөөний төлөөх тэмцэлд тодрон гарсан Монгол цэргийн домогт жанжин Хатанбаатар Магсаржавын түүхэн үйл амьдралд тулгуурлан бүтээсэн, түүх хувьсгалын сэдэвтэй туульсийн кино роман. Сандагдоржийн Магсаржав нь Булган аймгийн Хутаг сумын Өвөр цагаан бургас гэдэг газар (1878-1927) онд төрсөн. 1905-1911 онд Ховд аймаг дахь Халх жасаанд түшмэлээр томилогдон ажиллаж байв. Манж Хятадын дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож, 1912 оны 7-р сард Ховд хотыг чөлөөлөх байлдааныг Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт удирдаж, манжийн амбаныг Монголын баруун хязгаараас хөөн гаргажээ. Богд хаант Монгол Улсын засгийн газар уг гавьяаг үнэлж Хатанбаатар цолоор шагнажээ. 1922 оноос цэргийн яамны дэд сайд, жинхэнэ сайд, Намын төв хорооны тэргүүлэгч, орлогч, Бүгд хурлын гишүүн, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож байжээ.
Кино багийнхан
[засварлах | кодоор засварлах]Түүхийн зөвлөхөөр Хандын Нямбуу ажиллажээ.
Уран бүтээлчид
[засварлах | кодоор засварлах]- Найруулагч: Г.Жигжидсүрэн
- Зураглаач: Л.Шаравдорж, Г.Цэрэн
- Зохиолч: С.Удвал, Г.Жигжидсүрэн
- Хөгжмийн зохиолч: З.Хангал
- Дууны найруулагч – Б.Самбуу
- Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн
- Эвлүүлэгч – Д.Түмэнбаяр, Д.Дэжид, Т.Наранцэцэг
Гол дүрүүд
[засварлах | кодоор засварлах]Киноны гол дүр Хатанбаатар Магсаржавын дүрийг ард олны сэтгэл зүрхэнд хүргэхүйцээр Лхагвын Эрдэнэбулган агсан бүтээсэн билээ.
- Магсаржав- Л.Эрдэнэбулган
- Дамдинсүрэн, Лам Авар- Пүрэвдоржийн Цэрэндагва
- Ванданов- М.Цолмонбаатар
- Сүхбаатар- Р.Доржбат
- Бакич- С.Анатолий
- Барон Унгерн- Анатолий Ткалыч
- Фрунзе- Х.Роман
- Жав- Б.Дамчаа
- Тогоо буюу Боогоо-Дашдэлэгийн Алтангэрэл
- П.Е.Шетинкин-Николай Маликов
- АВ.Бурдуков -Андреев Борис
- Га ноён -Сангижавын Гэндэн
- Ховдын Амбан -Лоолийн Жамсранжав
- Богд Жавзандамба хутагт- Нямын Цэгмид
- Жаргал -Намсрайн Сувд
- Дарьзав – Чойжилын Авирмэд
- Дэрмэн-Доржийн Сэдэд
- Гүнчинхорлоо-Д.Даваажав
- Хөрш өвгөн- Дэндэвийн Чимэд-Осор
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Хатанбаатар МУСК I анги
Хатанбаатар МУСК II анги
Хатанбаатар Монгол кино