Jump to content

Лувсангийн Гаваа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лувсангийн Гаваа
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач

Лувсангийн Гаваа (1920 оны 6-р сарын 26-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн -1991 онд нас барсан) - БНМАУ-ын Ардын Зураач, УГЗ, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт Монголын театрын анхны мэргэжлийн зураач.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн тэрээр ах Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Тэрээр Д.Сүхбаатарын хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И.Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. Тэрээр Гавааг Хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг. Л.Гаваа 1934 онд Багшийн сургуулийн үүдэнд төмөр утасны модон дээр наасан зарлалын дагуу Багшийн сургуулийн сурагчдын “Зургийн үзэсгэлэн”-г үзэх гэж гол хаалгаар сэм орж олон сонирхолтой зураг үзэж явтал танил Д.Чойдогийн хөргийг хүрэн ягаан бэхээр сүүдэрлүүлэн зурсныг харж маш гайхан улмаар өөрийнхөө зургуудыг хар, хөх бэхээр сүүдэрлүүлэн дуурайж зурдаг байжээ.

1940 оноос Улсын Төв Театрт Н.Н.Бельскийн дагалдан зураачаар орж, 1952 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг театрын тайз заслын зураач мэргэжлээр төгссөн.

1938 оноос 1991 он хүртэл УТТ, ХДТ, ДБЭТ-т зураач, ерөнхий зураачаар ажиллаж олон бүтээл туурвисан.

1952 оноос хойш 30-аад жил Монголын Урчуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар тасралтгүй ажилласан. Тэрээр Монгол киноны тайз чимэглэлийн урлагийн үндсийг тавьсан. “Цогт тайж” киноны ерөнхий зураачаар ажиллахдаа түүх угсаатны зүй, уран сайхны судалгааг сайн гүйцэтгэсэн юм. 1942 онд “Аймшиггүй эх оронч”, “Сүхбаатар”, “Хил дээр гарсан хэрэг” 1945 онд “Цогт тайж”, 1956 онд “Бидэнд юу саад болж байна”, 1959 онд “Морьтой ч болоосой”, 1960 онд “Салхины амт”, 1961 онд “Алтан өргөө”, 1963 онд “Энэ хүүхнүүд үү”, 1967 онд “Төгсгөп”, 1975 онд “Алтан соёмбын дуулал” 1978 онд “Солонгын таван өнгө” 1981 онд “Хатанбаатар” 1985 он “Байлдааны даалгавар”, 1990 онд “Бүлээн нурам” зэрэг уран сайхны киноны зураачаар ажиллажээ.

  • Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" 1941,1953 онд
  • А.Даргомыжский "Лусын дагина" 1964 онд
  • Ж.Пуччини "Чио Чио Сан" 1967 онд
  • Б.Дамдинсүрэн "Мартагдашгүй 42 хоног" 1974 онд
  • Л.Мөрдорж "Жаргал" 1978 онд
  • Ж.Верди “Отелло” 1978 онд
  • Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" 1956, 1976 онд
  • Л.Мөрдорж “Хөхөө Намжил” 1960 он зэрэг дууриуд,
  • Г.Жамъян “Манай нэгдлийнхэн" 1953 он
  • Н.Римский Корсаков "Шехерезада" 1963 онд
  • Э.Чойдог "Шарилжин дундах цэцэг" 1963, 1975 онд
  • Б.Дамдинсүрэн "Нуурын домог" 1968 онд
  • Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” 1987 зэрэг балетын ерөнхий зураачаар,
  • "Цаатан" (зотон тос, 1939 он)
  • "Цэцэг нуур"
  • “Алтайд” 1957 он. Тосон будаг
  • “Буянтын хавар” 1958 он. Тосон будаг
  • “Булган гол” 1959 он. Тосон будаг