Jump to content

Сүхбаатар (кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Сүхбаатар» —(орос. Его зовут Сухэ-Батор) 1942 онд бүтсэн Зөвлөлт-Монголын уран сайхны кино. ЗХУ-ын Ташкент хотын “Цокс” болон Ленинградын “Ленфильм” студид хийсэн 12 бүлэг хар цагаан кино.

Энэ кино нь анх удаа Ардын хувьсгалын удирдагч жанжин Сүхбаатарын дүрийг уран сайхны кинонд тодруулан гаргаснаараа манай үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн бөгөөд Монгол кино урлагт түүх хувьсгалын сэдэвтэй том бүтээл гарахад түлхэц өгч манай киноны залуу уран бүтээлчдийн ур чадвар сэтгэхүйд мэдрэгдэхүйц нөлөө үзүүлсэн бүтээл юм.