Jump to content

Лхагвын Эрдэнэбулган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лхагвын Эрдэнэбулган
Энд жүжигчний зургийг оруулж тусална уу!
Энд жүжигчний зургийг оруулж тусална уу!
Хувийн танилцуулга
Төрсөн өдөр1940 оны 2 сарын 16
Төрсөн газарБулган аймгийн Бугат сум
Нас барсан өдөр2021 оны 1 сарын 27
      (80 насалсан)
Нас барсан газарУлаанбаатар
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол
Ажил үйлЖүжигчин, хөгжмийн театрын найруулагч, кино найруулагч
ЭхнэрАюурын Навчаа (МУГЖ, 1973 он)
Жүжигчний танилцуулга
Төрөлдэлгэц (УСК), тайз (жүжиг)
Танил үе1960-аад оноос 2021 он хүртэл
ТеатрДуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хоч нэрБаатар ван буюу Хатанбаатар
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

Лхагвын Эрдэнэбулган (төрсөн нэр нь Толя; 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрж, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд[1] Улаанбаатар хотод нас барсан) нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолтой найруулагч байв.

Тэрбээр Богд Хаант Монгол Улсын ерөнхий сайд бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Ардын Хатанбаатар Магсаржавын дүрийг Хатанбаатар кинонд тоглон бүтээсэн нь монголын кино урлагийн түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл болсон юм.

Эрдэнэбулган нь Булган аймгийн Бугат сумын нутаг дахь Бухын гол[2] хэмээх газарт, өмнө нь хоёр хүүхэд гараад эндсэн айлын хүү болон хорвоод мэндэлжээ. Хүүхэд тогтдоггүй айлд төрсөн болохоор нэрийг Толя хэмээн нэрлээд, гуравхан хоногийн настай түүнийг ламын заавраар айлд өргүүлсэн аж. Энэ нэрээ сүүлд ЗХУ руу их сургуульд сурахаар явах гэтэл орос нэртэй гээд гадаад паспорт олгохгүй байсан тул аргаа барахдаа ахдаа хэлтэл ах нь:

„Хол явах хүнд нутгийн чинь уулс хань болно. Эрдэнэт, Булган хоёр уулынхаа нэрийг нийлүүлээд Эрдэнэбулган гээд бичүүлчих[3]

Л. Эрдэнэбулган

гэснээр ийм нэртэй болжээ.

1962 оноос 1967 оны хооронд Болгар Улсын Софи хот дахь Хөгжмийн Дээд Сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр, дараа нь 1975 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хот дахь Хөгжмийн Их Сургуулийг театрын найруулагчийн мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.

Төгсөж ирээд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн ба түүнээс хойш дуурийн дуучин, кино жүжигчин, кино найруулагч, театрын найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

Эрдэнэбулган нь Монголын ард түмний дуулах дуртай, бараг төрийн дуулалтай эн зэрэгцдэг, зохиолч Жамцын Бадраа[4] (МУСГЗ) ба хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжав[4] (МУАЖ) нарын «Түмний нэг» кинонд[4] зориулан бичсэн «Халуун элгэн нутаг» дууг 1962 онд уг кинонд зориулан анх дуулжээ.

Кино (сонголтоор)

[засварлах | кодоор засварлах]
  • 1979 он: Севилийн үсчин
  • 1983 он: Чоно ба долоон ишиг
  • 1986 он: Ламбугайн нулимс
  • 1989 он: Отелло
  • 1995 он: Гэсэр
  • 1997 он: Учиртай гурван толгой
  • 2006 он: Өэлүн эх
  1. urug.mn: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Л. Эрдэнэбулган таалал төгсжээ. (Memento 2. Хоёрдугаар сар 2021 цахим архивт), нийтэлсэн 2021 оны нэгдүгээр сарын 28, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 28
  2. gogo.mn: Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган таалал төгсжээ (Memento 8. Хоёрдугаар сар 2021 цахим архивт), нийтлэгч А. Мишээл, нийтэлсэн 2021 оны нэгдүгээр сарын 28, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 28
  3. dnn.mn: "Их хувь заяаны" эзэн Лхагвын Эрдэнэбулган (Memento 8. Хоёрдугаар сар 2021 цахим архивт), нийтэлсэн 2016 оны есдүгээр сарын 26, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 28
  4. 4.0 4.1 4.2 "Халуун элгэн нутаг дууны шүлгийг үндсэрхэг үзэл шингэсэн байна хэмээн харджээ". Эх хувилбараас архивласан: 2020-10-01. Татаж авсан: 2021-01-28.
  5. Монгол кино сан дахь түүний тоглосон дүрүүдийн мэдээлэл