Сангижавын Гэндэн
Сангижавын Гэндэн | |
Амьдарсан нь | 1919 — 1981 он (62 наслав) |
---|---|
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улс орон | Монгол (БНМАУ) |
Ажил үйл | тайз, дэлгэцийн найруулагч |
Сангижавын Гэндэн (1919 онд Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Монголын Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн) -Монгол Улсын нэрт найруулагч, Ардын жүжигчин.
1945 онд Москва хотын урлагийн дээд сургуульд найруулагч жүжигчний мэргэжлээр сурахаар явсан.
Тэр сургуулиа дүүргэж ирсний дараа Монголын шинэ театр, киноны урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. С.Гэндэн “Учиртай гурван толгой'' дуурийг шинэчлэн тавьж, улмаар Ч.Ойдов “Жаргалын зам’’ дуурийг найруулж, “Отелла" жүжгийг найруулан тавьсан нь Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудсууд болсон юм.
Тэрээр тайз, дэлгэцийн найруулагч болж «Сэрэлт» (1957) киног найруулж, «Үер» (1966) киноны Болд өвгөний дүрээр монголчууд илүүү сайн таньдаг болсон юм.
Тайзнаа
[засварлах | кодоор засварлах]- Д.Нацагдоржийн «Учиртай гурван толгой» дуурь,
- Н.Гоголийн «Байцаагч түшмэл»,
- В.Шекспирийн «Отелло», «Ромео Жульетта хоёр», «Лир ван», «Шаарлагдсан хүмүүс»,
- М.Шолоховын «Сэтгэлийг шинэтгэсэн нь»,
- Ф.Шиллерийн «Хар санаа, хайр сэтгэл»,
- Л.Ванганы «Жирийн хүмүүс»,
- Н.Погодиний «Буутай хүн»,
- С.Михалковын «Цасан хүү»,
- Д.Намдагийн «Хярааны хонхорт» зэрэг 70 гаруй жүжиг, олон арван концерт найруулан тавьсан.
Дэлгэцийн
[засварлах | кодоор засварлах]- «Бидэнд юу саад болж байна вэ»-гийн Далантай,
- «Үер»-ийн Болд,
- «Далайд дусал нэмэр»-ийн Буд,
- «Бушхүүгийн үлгэр»-ийн Тансар зэрэг киноны гол дүрийг бүтээжээ.
Алдар, цол
[засварлах | кодоор засварлах]- Алтан гадас одонгоор шагнуулж,
- 1971 онд Монгол улсын Гавьяат жүжигчин,
- 1980 онд Монгол улсын Ардын Жүжигчин-ээр цоллогдсон.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ardtur.pms.mn. ГЭНДЭН Сангижавын
- artfilm.mn. Сангижавын Гэндэн