Лоолийн Жамсранжав
Харагдац
| Лоолийн Жамсранжав | |
| Хувийн танилцуулга | |
|---|---|
| Төрсөн он | 1936 он |
| Төрсөн газар | Монгол улсын Ховд аймгийн Мянгад сум |
| Нас барсан он | 2005 он (69 насалсан) |
| Яс үндэс | Монгол |
| Улсын иргэн | |
| Ажил үйл | жүжигчин |
| Жүжигчний танилцуулга | |
| Төрөл | тайз (жүжиг), дэлгэц (УСК, ОАК) |
| Танил үе | 1950-аад он — 2005 он |
| Алдар цол | |
| Төр нийгмийн шан Монгол улсын ардын жүжигчин (1996) | |
Лоолийн Жамсранжав — (1936 оны 8-р сарын 4-нд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн - 2005 онд Улаанбаатар хотод нас барсан ) - Монгол Улсын Ардын жүжигчин, тайз, дэлгэцийн жүжигчин.
Гавьяат жүжигчин Жамсранжавын Оюундарь түүний охин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Ардын жүжигчин Лоолийн Жамсранжав 1936 оны 8 сарын 4-нд Ховд аймгийн Мянгад сумын “Их арал” гэдэг газар төрсөн.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1957 онд Урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1957 оны 8 сараас 11 сар хүртэл Өвөрхангай аймгийн соёлын ордонд найруулагч,
- 1957 оноос УДЭТ-т жүжигчин.
- 1968 онд жүжигчин
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Жүжгийн дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Ж.Мольер “Скапены дамшиглал” жүжгийн Октав,
- Ф.Шиллер “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд,
- У.Шекспир “Отелло” жүжгийн Родриго, Яго,
- “Лир ван” жүжгийн Францын хаан,
- “Гамлет” жүжгийн Гамлет,
- Э.Войныч “Овод” жүжгийн Овод,
- Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн Арчуг зэрэг гол дүрийг бүтээж, 100 гаруй жүжигт оролцон тоглосон.
“Гамлет”, “Овод”, “Чи хэн бэ” жүжгийг радиод зохицуулан бичиж, Монголын Радиогийн алтан фондод үлдээсэн юм.
Дэлгэцийн дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Улаанбаатарт байгаа миний аавд
- Энэ хүүхнүүд үү
- Хүний амь- Уламбаяр
- Нүглийн золиос-
- Мандухай сэцэн хатан- Ёслолын түшмэл
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- Засгийн газрын хүндэт жуух бичиг
- 1981 онд Монгол улсын гавьяат жүжигчин
- 1996 онд Монгол улсын ардын жүжигчин