Хүний амь
«Хүний амь» — 1976 онд Монгол улсад монгол хэлээр бүтээсэн уран сайхны кино.
Ерөнхий агуулга
[засварлах | кодоор засварлах]Хүний амь ямар их үнэтэй гэдгийг үзүүлэхийн зэрэгцээ мөрдөн байцаагчийн хүнд бэрх, нарийн нягт ажиллагаа, хүнлэг сэтгэлийн тухай өгүүлсэн энэ кинонд гэмт хэрэгтэн Бадарч, өсвөр насны залуус Саруул, Эрдэнэ нарын сул талыг ашиглан архи уулгаж хулгай хийх замд оруулдаг. Тэд согтуу явж байгаад тохиолдлоор тааралдсан иргэн Очирын амь насыг бүрэлгэн хүн амины хэрэгт холбогдоно. Энэ хэргийг илрүүлэх явцад мөрдөн байцаагч Уламбаяр янз бүрийн хүмүүстэй уулзаж байгаaгaap хүмүүсийн сэтгэл зүй, ёс суртахууны асуудлыг хурцаар хөндөн гаргадаг байна.
Уран бүтээлчид
[засварлах | кодоор засварлах]- Найруулагч- Гомбожавын Жигжидсүрэн
- Зохиолч- Гомбожавын Жигжидсүрэн, Ёндонгийн Лувсаншарав, Түдэвийн Чимид
- 3ураглаач- Луузаншаравын Шаравдорж
- 3ураач - Амгалангийн Бямбаа
- Хөгжмийн зохиолч – Лувсанжамбын Мөрдорж
- Дууны найруулагч – Б.Самбуу
- Нүүр хувиргагч – Д.Найданжав
- Эвлүүлэгч – Т.Наранцэцэг, С.Баясгалант
Гол дүр:
Уламбаяр-Лоолийн Жамсранжав
Дүрүүдэд:
- Бадарч буюу Лхүндэв-Пүрэвдоржийн Цэрэндагва
- Саруул – Шагдарсүрэнгийн Гүрбазар
- Эрдэнэ - Цэгмидийн Төмөрбаатар
- Батцэнгэл – Гомбожавын Гомбосүрэн
- Ёндон – Зоригийн Батсүх
- Цэрэн - Махбалын Сосормаа
- Сарантуяа – Намсрайн Сувд
- Отгон – Д.Батжаргал
- Дэлгэр – Баатарсүрэнгийн Цэрэнпагма
- Жамсран – Гонгорын Хайдав
- Тунгалаг – Д.Чимгээ
- Очир - 3ундуйн Хишигдалай
- Сүрэн – Жамсранжавын Батцэнгэл
- Шүүгч – Аюурзанын Очирбат
Киноны тухай
[засварлах | кодоор засварлах]Ардын жүжигчин, МУСГЗ, Нэрт найруулагч Г.Жигжидсүрэн "Киног маань үзэгчид их сайхан хүлээж авсан. Гурван хулгайчийн тухай гэж хүлээж аваагүй юм шүү. Цагдаагийн алба хаагчийн ажил амьдралын тухай сайхан кино боллоо гэж хүлээж авч, бид кино гарсны дараа олон байгууллагад уригдаж оролцдог байлаа[1]" гэжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]
- ↑ ""ХҮНИЙ АМЬ" КИНОНЫ 40-Н ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ". police.gov.mn. 2015-05-12. Татаж авсан: 2024-07-14.[permanent dead link]