Луузаншаравын Шаравдорж
Appearance
Луузаншаравын Шаравдорж (1944 онд төрсөн) Монгол Улсын Төрийн шагналт зураглаач хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Л.Шаравдорж нь Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт 1944 онд төрсөн.
1952 онд Өндөрхангай сумын бага сургуульд оржээ. Тэр 4 дүгээр ангиасаа нийслэлийн 6 дугаар дунд сургуульд шилжин 10 дугаар ангиа 1962 онд төгсчээ.
Л.Шаравдорж Монгол кино үйлдвэрт 1962 оноос ажиллаж байгаад 1963-1968 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг Профессор Б.И.Волчекинй урланд төгссөн. 1968-1993 онд Хослол зургийн цехэнд зураглаач, ерөнхий зураглаачаар ажиллаж байсан.
Киноны уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Уран сайхны кино
[засварлах | кодоор засварлах]- 1969 онд Анхны алхам
- 1974 онд Нар хиртсэн жил
- 1975 онд Алтан соёмбын дуулал
- 1976 онд Хүний амь
- 1979 онд Бушхүүгийн үлгэр
- 1981 онд Хатанбаатар
- 1982 онд Тэмцлийн оч
- 1984 онд Ялалтын дуун
- 1984 онд Санаж яваарай
- 1985 онд Ацаг шүдний зөрөө
- 1988 онд Мандухай цэцэн хатан
- 1989 онд Хачин хүн
- 1991 онд Мөнх тэнгэрийн хүчин дор
- 1992 онд Нүцгэн уулын бэлд гэх мэт.
Баримтат кино
[засварлах | кодоор засварлах]- 1973 онд Элгэн халуун найрамдал гэх мэт.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]Л. Шаравдоржийн хийж бүтээснийг өндөрөөр үнэлэн
- Монголын үйлдвэрчний эвлэлийн шагнал,
- Соёлын яамны жуух,
- Урлагийн ажилтний холбооний шагнал,
- Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль,
- , VII жилийн гавшгайч цол,
- Хөдөлмөрийн хүндэт медаль,
- Мандухай цэцэн хатан киноны зураглаачаар ажилласны учир 1989 онд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ.