Гомбожавын Гомбосүрэн
Харагдац
Гомбожавын Гомбосүрэн | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1919 он |
Төрсөн газар | Монгол орны Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу (одоо Төв аймгийн Бүрэн сум) |
Нас барсан он | 2004 он (85 наслав) |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Mонгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин, өвлийн өвгөн |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК), тайз (жүжиг) |
Танил үе | 1942 он — 2004 он (62 жил) |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын хөдөлмөрийн баатар (2001) Монгол улсын ардын жүжигчин (1968) |
Гомбожавын Гомбосүрэн (1919—2004) — Монголын тайз, дэлгэцийн жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гомбосүрэн 1935 онд Улаанбаатар хотын Галын аюулаас хамгаалах хэлтэст жолооч болж, улмаар 23 насандаа Үндэсний жүжгийн театрт орж, 1993 онд тэтгэвэрт гарах хүртлээ ажиллахдаа, тайз дэлгэцийн 220 гаруй дүр бүтээжээ. Тэрбээр 1947 оноос хойш жил бүр Харшийн шинэ жилийн цэнгүүний өвлийн өвгөний дүрийг бүтээдэг байв.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Жүжиг
[засварлах | кодоор засварлах]- Хатанбаатар Магсаржав - Цагаантны офицер
- Орос хүн - Смирнов
- Оросын асуудал - Макферсон
- Учиртай гурван толгой - Юндэн
- Яндангийн дуу - Жарантай
- Арвайхээрийн талд - Халзан Тавхай
- Ээдрээ - Мөнх-Очир гүн
- Гамлет - Клавдий
- Овод - Монтанилло
- Егор Булычев - Булычев
- Сэтгэлийг шинэтгэсэн нь - Нагульнов
- Отелло - Отелло
- Лир ван - Лир ван
- Эдип хаан - Эдип
Кино
[засварлах | кодоор засварлах]- Цогт тайж - Эвэрт баатар
- Говийн нүдэн - Захирал
- Гурван найз
- Их хааны удам
- Мандах нарны туяа
- Мандухай цэцэн хатан
- Мичидийн зургаан гялаан
- Тойрох хуудас
- Улаан дарцаг
- Үер
- Өглөө
- Хүний амь
- Цэц магнай
- Нүгэл буян - Шагдар
- Энэ хүүхнүүд үү - Нэгдлийн дарга
- Буцаж ирсэн нь - Доголон Төмөр
Хүртсэн шан
[засварлах | кодоор засварлах]- 1964 он — БНМАУ-ын Төрийн шагнал
- 1968 он — БНМАУ-ын Ардын Жүжигчин
- 2001 он — Монгол Улсын Хөдөлмөрийн баатар