1919 он
1919 (MCMXIX) Аргын тооллоор нэгэн мянга есөн зуун арван есөн он. Билгийн тооллоор 1919 оны шороон хонь жил. Григорын тооллоор энэ он Лхагва гарагт эхэлжээ. Хоёр дахь мянганы 919 дахь он, 20-р зууны 19 дэх жил, 1910-аад он гэж тоолбол 10 дахь жил.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Нэгдүгээр сарын 1 - Чехословакийн хөлсний цэргүүд Прессбург хотыг "чөлөөт хот" гэж тунхаглав. Улмаар шинээр бүрэлдсэн улсын бүрэлдэхүүнд нэгтгэхийг шаарджээ.
- Канадын холбооны сонгуульд эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хуульчилжээ.
- Канадын Торонто хотын захирагчаар Томас Ленгтон Чөрч тавь дахь удаагаа сонгогдов.
- "Форт Мотор" компанийн ТУЗ-ийн даргын суудалд Хенри Фордын хүү Эдсел Форд суухаар болжээ.
- Нэгдүгээр сарын 2-22 - Оросын иргэний дайн: Улаан армийн Каспи-Кавказын фронт Хойд Кавказын ажиллагааг эхлүүлэв. Гэвч зорьсон үр дүндээ хүрч чадаагүй юм.
- Нэгдүгээр сарын 3 - Файсал-Вейзманнын гэрээнд Хезажийн Арабын хаант улсын эмир Файзал, Зионист удирдагч Чаим Вейзманн нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Палестиныг еврейчүүдийн эх нутаг гэж үзэн Ойрх Дорнодод араб-еврейчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиров.
- Буенос Айрес хотод төмрий үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарлав. Түүгээр ч зогсохгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлджээ.
- Нэгдүгээр сарын 5 - Берлин дэх Спартакын бослого: Марксист үзэл баримтлалтай Спартакын лиг Коммунист нам, Тусгаар тогтнол, социал демократ намыг эмхлэн байгуулжээ. Улмаар нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.
- Антон Дрекслэр, сэтгүүлч Карл Харрер нар Германы хөдөлмөрчдийн намыг байгуулав. Хожим нь энэ намын суурин дээр Нацист нам байгуулагдсан билээ.
- Нэгдүгээр сарын 6 - АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт 60 насандаа таалал төгсөв. Түүний хүү энэ тухай мэдэгдэхдээ "Хөгшин арслан амьсгал хураалаа" гэжээ.
- Дэлхийн алдарт гэр ахуйн бренд болох "Даноне" бренд Испанийн Барселона хотод байгуулагдав.
- Нэгдүгээр сарын 7 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Зөвлөлтийн цэргүүд Таллин хотоос ердөө 40 км-т тулж ирээд байх үед Эстонийн зэвсэгт хүчин сөрөг довтолгоог эхлүүлжээ.
- Зөвлөлтийн Бүгд найрамдах Беларусь улс нийслэл хотоо Минск рүү шилжүүлэв.
- Норвегийн статистикийн хороо байгуулагджээ.
- Нэгдүгээр сарын 8 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Теодор Рузвельтийг оршуулах ёслол эхэлжээ. Түүний шарилыг төрсөн нутгийнх нь Христ сүмд байршуулсан байна.
- Японы барилга угсралтын алдарт "Маеда" компани байгуулагдав.
- АНУ-д Америкын зураглаачдын нийгэмлэг байгуулагджээ.
- Нэгдүгээр сарын 8-22 - Оросын иргэний дайн: Улаан арми Воронеж-Повориногийн ажиллагааны хүрээнд Петр Красновоор удирдуулсан Донын цагаан цэргүүд рүү довтолж, ялалт байгуулжээ.
- Нэгдүгээр сарын 9 - Тухайн үеийн нөлөө бүхий улстөрч Фридрих Эберт Берлин хотод партизаны армийг ажиллагаанд оролцохыг үүрэг болгожээ.
- Ерөнхийлөгч асан Теодор Рузвельтийн дурсгалыг хүндэтгэн "Теодор Рузвельтийн сан" байгуулагджээ.
- Нэгдүгээр сарын 10 - Британийн улстөрч Уинстон Черчилль Дайн болон Агаарын асуудал эрхэлсэн сайдын үүргийг хавсран гүйцэтгэхээр болов.
- Нэгдүгээр сарын 10-11 - Партизаны арми Берлин дэх Спартакын лигийн дэмжигчид рүү дайрч эхлэв.
- Нэгдүгээр сарын 11 - Румын улс Трансильванийг булаан эзэлжээ.
- Гүржийн засаг захиргаа Алагир хотод их хядлага үйлдэв.
- Нэгдүгээр сарын 12 - Оросын иргэний дайн: Өмнөд Оросын зэвсэгт хүчин Антон Деникинийн удирдлага дор Донбассын төлөөх стратегийн тулаанаа эхлүүллээ.
- Нэгдүгээр сарын 13 - Ажилчдын зөвлөл ажил хаялтаа зогсоосноор Спартакын бослого эцэслэжээ.
- Нэгдүгээр сарын 14 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн зэвсэгт хүчин Тарту хотыг Улаан цэргүүдээс чөлөөлөв.
- Нэгдүгээр сарын 15 - Спартакын бослогод оройлж оролцсон Роза Люксембург болон Карл Лайбнехт нарын амь насыг хороожээ.
- Нэгдүгээр сарын 16 - АНУ-ын Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтийн хүрээнд АНУ даяар алкохолыг хориглосон хуурай хууль үйлчилж эхлэв.
- Төгөлдөр хуурч Игнасий Ян Падеревски Польш улсын хоёр дахь Ерөнхий сайдаар томилогдов.
- Нэгдүгээр сарын 18 - Францын нийслэл Парис хотын Версалийн ордонд 27 улсын төрийн тэргүүн оролцсон Парисийн энхийн хэлэлцээ эхлэв.
- Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн зэвсэгт хүчин Лаагна, Нарва хотыг чөлөөлөв. Улмаар Улаан цэргүүдийг Эстонийн хойд нутгаас хөөн гаргажээ.
- Улаан арми сөрөг довтолгооноор Киев хотыг эзлэв.
- Бентлигийн ахан дүүс Англид өөрсдийн автомашины үйлдвэрийг байгуулав.
- Нэгдүгээр сарын 19-28 - Оросын иргэний дайн: Улаан арми Пермийн нутагт Цагаан цэргүүдийн эсрэг дайралтаа эхлэв.
- Нэгдүгээр сарын 19 - Португалийн Умард хэсэгт Умардын хаант улс бүрэлдэн тогтов.
- Веймарын бүгд найрамдах улс буюу Германд сонгууль болов. Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд санал өгсөн юм.
- Энэтхэгийн технологийн хүрээлэн байгуулагджээ.
- Нэгдүгээр сарын 23 - Румын улсын Хотин хотод партизануудын хяналт тогтов.
- Нэгдүгээр сарын 25 - Францын нийслэл Парис хотод Үндэстнүүдийн лиг албан ёсоор байгуулагджээ. Тогтоолын төслийг Британийн Гадаад хэргийн дэд сайд Роберт Сесил болон Өмнөд Африкийн дипломатч Йан Смутс нар баталсан байна. Түүнчлэн дэлхийн нэгдүгээр дайны шалтгаан, нөхцөлийг судлах, дайны гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих ёсны хариуцлага оноох ажлын хэсэг байгуулагджээ.
- Нэгдүгээр сарын 28 - Зөвлөлт социалист бүгд найрамдах Украин улсын хууль тогтоох дээд байгууллаг болох Украины ардын комиссаруудын зөвлөл байгуулагдлаа.
- Оросын язгуур угсааны Их Вангууд болох Павел Александрович, Дмитрий Константинович, Гиоргий Михаилович, Николай Михайлович нарыг Чекистүүдийн шууд удирдлага доор цаазаар авчээ.
- Нэгдүгээр сарын 31 - Шотландын Глазго хотын Жоржийн талбайд ажлын цагийг бууруулах шаардлагатай жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч улмаар эрх баригчид хэлэлцээ хийнэ гэж амласнаар эмх замбараагүй байдал намжсан юм.
Хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Хоёрдугаар сарын 1 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн арми Валга, Вяру хотыг чөлөөлж, Улаан армийг Эстонийн газар нутгаас бүрэн хөөн гаргав.
- Автомашин үйлдвэрлэгч Самуэл Пандольфо болон "Пан Мотор" компанийн захирлуудын зөвлөлийн гишүүдийг залилангийн хэрэгт буруутгав. Хэдийгээр давж заалдсан боловч хуулийн асуудлын зардал болон олон нийтийн эсэргүүцлийн улмаас 1923 онд дампуурлаа зарлажээ.
- Шинэ Зеландын Риккартон хотын дээгүүр нисэж явсан Сесиль Маккензи Хилл осолдож амь эрсдэв. Энэ нь тус улсын түүхэнд онгоцны ослоор амиа алдсан анхны тохиолдол болжээ.
- Хоёрдугаар сарын 3 - Оросын иргэний дайн: Зөвлөлтийн цэргүүд Украиныг эзлэв.
- Шотландад болсон ажил хаялт, эмх замбараагүй байдлын дараа Глазго хотын ойр орчимд 15 мянган цэрэг, 6 танк байрлуулжээ.
- Хоёрдугаар сарын 4-5 - Прессбург (Братислава) хотыг Словакийн нийслэл гэж тогтжээ.
- Хоёрдугаар сарын 4 - Беларусь улс эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлав.
- Хоёрдугаар сарын 5 - Алдарт жүжигчин Чарли Чаплин, Д.У.Гриффит, Даглас Фейсбэнкс нар "United Artists" кино компанийг үүсгэн байгуулав.
- Хоёрдугаар сарын 6 - АНУ-ын Сиэтл хотод 65 мянга гаруй ажилчдыг хамарсан ажил хаялт эхэлжээ.
- Хоёрдугаар сарын 8 - Францын нисгэгч Люсьен Боссутро Лондон-Парисын хооронд анхны арилжааны нислэг үйлдэв. Анхны нислэгэд 12 зорчигч зорчжээ.
- Хоёрдугаар сарын 9 - Сиэтл хотын захирагч Оле Хенсон ажил хаялтыг Оросын хувьсгалтай холбон тайлбарлав. Мөн түүнчлэн орон нутгийн хэвлэлд "Хотын засгийн эрхийг авахыг завдсан хэн бүхнийг буудан хорооно" гэж мэдэгджээ.
- Швейцарийн Берн хотоо "Берн Интернациональ" социалист байгууллага сэргээн байгуулагджээ. Ингэснээр "Коминтерн"-той хамтран ажиллаж эхэлсэн байна.
- Хоёрдугаар сарын 10 - Олон улсын нэгдсэн эмэгтэйчүүдийн чуулган Парисын энх тайвны бага хурлын төлөөлөгчдөд танилцуулах эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлын жагсаалтыг батлахаар хуралджээ.
- Хоёрдугаар сарын 11 - Веймарын Үндэсний ассамблейн хуралдаанаар тус улсын анхны Ерөнхийлөгчөөр Фридрих Эбертийг сонгохоор болжээ.
- Сиэтл хотын ажил хаялтыг эцэслэх зорилгоор Вашингтон мужийн Ерөнхий прокурор холбооны цэргүүдийг дууджээ.
- Хоёрдугаар сарын 12 - Прессбург хотын герман угсаатнууд Чехословакийн бүрэлдэхүүнд нэгдэхийг эсэргүүцэн жагссан боловч легион цэргүүд гал нээжээ.
- Хоёрдугаар сарын 13 - Парисын энх тайвны бага хурал: Японы тал Үндэстнүүдийн лигийн гэрээнд "арьс, өнгөний тэгш байдлын заалт" тусгахыг санал болгов.
- Герман улсад болсон сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулагдав. Иргэдийн саналаар байгуулсан анхны засгийг Филипп Шейдеманн толгойлохоор болжээ.
- Хоёрдугаар сарын 14 - Береза Картускагийн тулаан дэгдсэнээр Польш-Зөвлөлтийн дайн дэгдэв.
- Хоёрдугаар сарын 15 - Германы хөлбөмбөгийн Ингольштадт клуб байгуулагдав.
- Хоёрдугаар сарын 18 - Шотландад болсон эмх замбараагүй байдлыг дарах зорилгоор Глазгоу хотод байрлуулсан Британийн цэргүүдийг эргүүлэн татав.
- Хоёрдугаар сарын 20 - Афганистаны эмир Хабибулла Ханы амь насанд Их Британид ажиллаж байсан Энэтхэгийн тагнуулч Мустафа Сегир гэгч халдан, хороожээ.
- Банатын бүгд найрамдах улсыг татан буулгаснаар Румын, Югослав улсууд хилийн шугамаа тохирох боломжтой болов.
- Хоёрдугаар сарын 16-21 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Сааремаа дүүргийн тариачид Эстонийн засгийг эсэргүүцэн бослого дэгдээв. Бослогыг хүч хэрэглэн дарж, бослогод оролцсон 200 гаруй хүн амиа алджээ.
- Хоёрдугаар сарын 21 - Бавар Ардын мужийн удирдагч Курт Айснер төрийн тэргүүний тушаалаасаа огцрохоор төлөвлөж байв. гэвч түүнийг захиргааны ордон руу явж байх үед нь Германы үндсэрхэг үзэлт Антон Граф фон Арко Ауф халдаж, амь насыг нь хохироожээ.
- АНУ-ын армийн анхны бөмбөгдөгч онгоц Томас-Морсе анхны туршилтын нислэгээ үйлдэв.
- Гүржийн нэрт хөгжмийн зохиолч Захария Палиашвили "Абесалом да Этери" нэрт дууриа анх удаа Тбилисийн театрын тайзнаа тавив. Гүржийн ардын туулийг 19-р зууны сонгодог хэв маягтай тохируулсан энэ дуурийн хэсгийг 2004 онд одоогийн төрийн дуулал болгон тохируулсан юм.
- Хоёрдугаар сарын 23 - Латвийн Үндэсний театр Рига хотноо албан ёсоор нээгдэв.
- Хоёрдугаар сарын 24 - АНУ-ын Конгресс Дэлхийн нэгдүгээр дайн-д хохирол амссан Европын 23 улсад туслах тусламжийн нэгдсэн захиргааг байгуулж, тусламжийн санд 100 сая ам.доллар төвлөрүүлэхээр тогтов.
- Хоёрдугаар сарын 25 - АНУ-ын Орегон муж тус мужид худалдаж буй шатахууны галлон тутамд 0.26 центийн татвар ногдуулав. Ингэснээр Нэгдсэн улс даяар шатахуунд татвар ногдуулсан анхны муж болжээ.
- Хоёрдугаар сарын 26 - АНУ-ын Конгресс Их хавцлын ихэнх хэсгийг Үндэсний дархан цаазат газар болгох шийдвэр гаргажээ.
- Хоёрдугаар сарын 28 - Афганистаны хаан ширээнд Аманулла Хан суув.
- Филиппин улсын эрх ямбатанууд АНУ-ын Дайны асуудал эрхэлсэн сайд Ньютон Бейкэрт тусгаар тогтнолын төлөөх өргөх бичиг танилцуулахаар Манила хотоос хөдөлжээ.
- Зөвлөлт социалист бүгд найрамдах Литва-Беларусь улс албан ёсоор байгуулагдаж, нийслэлээ Вильнюс хотод тогтов.
Гуравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Гуравдугаар сарын 1 - Солонгосын Сөүл хотын нэгэн зоогийн газарт Японы колоничлолыг эсэргүүцсэн улстөрийн 33 зүтгэлтэн дүүхч Чо Нам Сёнын хамт Солонгосын тусгаар тогтнолын тунхаглалыг боловсруулж, Японы колоничлолыг эсэргүүцсэн Гуравдугаар сарын нэгний хөдөлгөөн бүрэлдэн тогтжээ.
- Гуравдугаар сарын 2 - Оросын нийслэл Москва хотод Коминтерн байгуулах зөвлөгөөн эхлэв.Уг хуралд 20 гаруй улсын 50 орчим төлөөлөгч оролцсон гэх мэдээ бий.
- Лихтенштейнд болсон бүх нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн 55% саналаар сонгуулийн насыг 24-өөс 21 болгож бууруулжээ.
- Оросын засаг захиргаа нийслэл Москва хотод Санхүү эдийн засгийн хүрээлэн одоогийн нэршлээр Сангийн дээд сургуулийг байгуулав.
- Гуравдугаар сарын 3 - Самара болон Симбирск мужуудад Зөвлөлт засгийн эсрэг хүчнүүдийн эсрэг Чапаны тулаан эхлэв. Уг тулаан дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжилсэн юм.
- Финланд улсад иргэний дайнаас хойш анх удаагаа бүх нийтийн сонгууль зохион байгуулав. Сонгуульд Социал демократ нам ялалт байгуулж парламентад олонх болжээ.
- Афганистаны шинэ эмир Аманулла Хан өөрийн ах болох Насрулла Ханыг баривчлав.
- Австрийн Ерөнхийлөгч Карл Реннер Герман-Австрийн бүгд найрамдах улсын засгийн газрыг тараав.
- АНУ дэлхийн түүхэнд улс дамнасан агаарын шууданг анх удаагаа илгээв. АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотоос Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хот хүртэл Боинг компанийн хоёр дахь загварын онгоцоор анхны шууданг тээвэрлэсэн байна.
- Гуравдугаар сарын 4 - Коммунист Интернационал буюу Коминтерн албан ёсоор байгуулагдав.
- Оросын иргэний дайн: Адмирал Александер Колчакийн удирдлаган дор нэгдсэн цагаан цэргүүд Сибирт Улаан армийн армийн эсрэг хаврын давшилтыг зохион байгуулжээ. Цагаан цэргийн 5-р арми Йан Блумбергийн удирдлаган дор Оханск, Оса, Сарапул хотыг нэгтгэж дараа өдөр нь Уфа хотыг эзэлжээ.
- Латви улсын мэдээллийн голлох агентлаг болох ЛЕТА компани албан ёсоор байгуулагдав.
- Гуравдугаар сарын 6 - Германы Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөний командлагч Фридрих Эберт зэвсэгт хүчнийг шинээр эмхлэн байгуулав. Шинээр бий болсон зэвсэгт хүчин хуурай замын 100 мянга, тэнгисийн цэргийн 15 мянган далайчинтай байхаар болжээ.
- Гуравдугаар сарын 8 - Английн нийслэл Лондон хотод Эзэн хааны хууль тогтоох зөвлөл хуралдаж Роулаттын хуулийг батлав. Энэ хууль ёсоор Энэтхэгийг батлан хамгаалах 1915 оны хуулийн зарим заалтуудыг тодорхойгүй хугацаагаар сунгажээ.
- Британийн эрх баригчид Египетийн популист удирдагч Саад Заглоулыг баривчлан, Мальта улс руу цөлөв. Энэ нь 1919 оны Египетийн хувьсгалыг өдөөсөн юм.
- Гуравдугаар сарын 9 - Итали улсад эцгийн эрхт ёсыг халсан шинэ хууль үйлчилж эхлэв. Ингэснээр эмэгтэйчүүд гэр бүлийн өмч хөрөнгөө хянах, тэр ч бүү хэл өмчтэй байх, төрийн албанд нэр дэвших, хүссэн мэргэжлээрээ ажиллах эрхтэй болсон юм.
- Испани улсын дөрөв дэх томоохон буудал болох Малага хотын нисэх буудал албан ёсоор байгуулагджээ.
- Гуравдугаар сарын 10 - Зөвлөлтийн бүгд найрамдах Украин улс байгуулагдаж, бүгд хурлаар төрийн сүлд болон далбааг соёрхон баталжээ. Түүнчлэн бүгд хурлаар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг олгосон байна.
- Австралийн Ерөнхий сайд Билли Хьюз "Их Британиас Австрали хүртэл 30 хоногийн дотор нисэж чадвал 10 мянган фунтээр шагнана" гэж мэдэгдэв.
- Гуравдугаар сарын 11 - Оросын иргэний дайн: Дон мөрний дээд хэсэгт Донын хасагууд Больщевикуудын эсрэг бослого дэгдээв. Уг бослогод Цагаан цэргүүд нэгдсэнээр бослого зургаадугаар саран эхэн хүртэл үргэлжилсэн билээ.
- Гуравдугаар сарын 15 - Египетийн хувьсгал: Вафдын намын удирдагчдыг бослого үймээнтэй холбогдуулан баривчилнаас үүдэн Египет даяар өргөн хүрээг хамарсан үймээн самуун дэгдэв.
- Гуравдугаар сарын 15-17 - Америкийн хөлсний цэргүүд Францын нийслэл Парис хотноо анхдугаар нэгдсэн хуралдааныг зохион байгуулав.
- Гуравдугаар сарын 16 - Зөвлөлт Оросын цагдаагийн нууц байгууллага "Чека" Бүгд найрамдах улсын дотоодыг хамгаалах цэрэг болон өргөжив. Үр дүнд нь тус бүлэглэл Гулагийн хөдөлмөрийн лагерийг цагдаж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч нухчин дарах болсон юм. Ердөө хоёр жилийн дотор тус байгууллага 200 мянган алба хаагчтай болжээ.
- Зөвлөлтийн эрх баригчид нийслэл Киев хотод хүн амын тооллого явуулав.
- Гуравдугаар сарын 17 - Филиппинийн хамтын нөхөрлөлийн улс байгуулагдав.
- Швейцарийн холбооны зөвлөл эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчлав.
- Гуравдугаар сарын 18 - Оросын нийслэл Москва хотноо Коммунист намын 8-р их хурал эхлэв. Хуралд 313 мянган намын гишүүдийг төлөөлсөн 300 гаруй төлөөлөгч оролцжээ.
- Испанийн Валенсиа хотод хөлбөмбөгийн клуб байгуулагдав.
- Гуравдугаар сарын 21 - Унгарын коммнунист улстөрч Бела Кун Зөвлөлтийн бүгд найрамдах Унгар улсыг байгуулав.
- Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсын Ерөнхийлөгчөөр Николай Чхейдзе сонгогдов.
- Гуравдугаар сарын 22 - Францын нийслэл Парис, Бельгийн нийслэл Брюсселийг холбосон олон улсын анхны арилжааны агаарын шугам нээгдэв.
- Гуравдугаар сарын 23 - Ирээдүйн дарангуйлагч Бенито Муссолини Италийн Милан хотын Сан Сеполкро талбайд жагсаал зохион байгуулж, Италийн Фашист хөдөлгөөн эхэлснийг зарлажээ.
- Гуравдугаар сарын 23-27 - Австрийн сүүлчийн эзэн хаан I Чарльз эх нутгаас нь хөөж, Швейцарьт цөлөв.
- Гуравдугаар сарын 27 - Прессбург хотын нэрийг өөрчилж Братислав байхаар тогтов.
- Гуравдугаар сарын 30 - Оросын нисэхийн гарамгай зохион бүтээгч Игорь Сикорский Европоос зугтан АНУ-д дүрвэв.
Дөрөвдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Дөрөвдүгээр сарын 1 - Донбассын тулаан: Улааны 9-р арми Донбас мужид Цагаантнуудын эсрэг сөрөг давшилт хийв.
- Хамбургийн их сургууль байгуулагджээ. Гэхдээ сарын дараа албан ёсоор нэг сарын дараа үүдээ нээсэн юм.
- Дөрөвдүгээр сарын 2 - Улаан арми Крымийн хойгийг булаан эзлэв. Улмаар Зөвлөлт социалист бүгд найрамдах Крым улс байгуулах нөхцөл бүрджээ.
- Английн Хөдөлмөрийн сайдаар Констанс Маркиевиц томилогдов. Ингэснээр баруун европт сайдын суудалд суусан анхны эмэгтэй болов. Гэвч Британийн бодлого боловсруулагчид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй билээ.
- Бүгд найрамдах Ирланд улс Хөдөө аж ахуйн яам байгуулж, сайдаар нь Роберт Бартоныг, Нутгийн удирдлагын яам байгуулж, сайдаар нь В.Т.Косгрейвыг тохоон томилжээ.
- Дөрөвдүгээр сарын 3 - Австрийн хаан угсааны Хабсбургийн угсааг хүчингүйд тооцсон хууль батлагджээ.
- Дөрөвдүгээр сарын 5 - Пинскийн хядлага: Польшийн Пинск хотод больщевизмыг сурталчилсан гэж үзэн 35 еврей иргэнийг шүүх хуралгүйгээр буудан хороов.
- Дөрөвдүгээр сарын 6-7 - Зөвлөлтийн бүгд найрамдах Бавари улс байгуулагдав.
- Дөрөвдүгээр сарын 10 - Мексикийн хувьсгалын удирдагч Эмилиано Запатаг Морелос хотод бүсэлж, улмаар буудан хороожээ.
- Дөрөвдүгээр сарын 12 - Францын цуврал алуурчин Анри Десир Ландруг баривчлав. Тэрээр 11+ иргэнийг хороосон юм.
- Дөрөвдүгээр сарын 13 - Цэргийн татлагаас зайлсхийж, дайныг эсэргүүцсэн Южин В.Дебсийг Атланта хотын холбооны засан хүмүүжүүлэх газарт хорив.
- Дөрөвдүгээр сарын 15 - Их Британид Герман болон Австрийн хүүхдүүдэд мөнгө цуглуулах хандивын аян санаачилжээ. Энэ нь хожим хойно "Дэлхийн зөн" олон улсын хүүхдийн байгууллага болсон юм.
- Дөрөвдүгээр сарын 22 - Оросын иргэний дайн: Улаан арми Сибирийн фронт руу довтлов. Гурав хоногийн дараа Оренбургийн ойролцоо цагаан цэргүүдийг ялсан билээ.
- Дөрөвдүгээр сарын 23 - Эстонийн Үүсгэн байгуулагчдын зөвлөл анхны хуралдаанаа хийв.
- Дөрөвдүгээр сарын 25 - Австрали улсад анх удаа Австрали-Шинэ Зеланд хамтран Дэлхийн нэгдүгээр дайнд цэргийн ажиллагаа явуулсан өдрийг ёслон тэмдэглэв.
- Мексикийн хувьсгалын өөр нэг удирдагч Панчо Вилла Чиуауа мужийн Паррал хотыг хяналтад авч, улмаар хотын дарга болон түүний хоёр хүүг цаазлажээ.
Тавдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Тавдугаар сарын 1 - АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод социалист удирдагч Чарльз Рутенберг жагсаал зохион байгуулав. Сүүлдээ бослого үймээн болсон энэ жагсаал нь Оросын иргэний дайнд АНУ хөндлөнгөөс ямар нэгэн хэмжээгээр оролцохыг эсэргүүцсэн агуулгатай байжээ. Үймээний улмаас хоёр хүн амиа алдан, 40 хүн шархдаж, 116 хүнийг баривчилсан байна.
- Дэлхийн нэгдүгээр дайны үеэр хэсэг хугацаанд хаалттай байсан хэд, хэдэн төмөр замын шугам Англид нээгдэв.
- Тавдугаар сарын 2 - Веймарын бүгд найрамдах улсын цэргүүд Фрайкорпуудтай хүч хавсран Мюнхен хотыг эзэлж, Зөвлөлт холбоот Бүгд найрамдах Бавари улсыг түлхэн унагав.
- Тавдугаар сарын 3 - Афганистанын шах Аманулла Хан Энэтхэг дахь Британийн Засаг захиргаа руу дайрлаа.
- Польш улс 1791 оны Үндсэн хуулийн баярыг үндэстэн даяар тэмдэглэн өнгөрүүлэв.
- АНУ-ын Жиоржиа мужийн Атланта хотод цагаан арьст эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
- Тавдугаар сарын 4 - Хятадын Бээжин хотод "Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн" дэгдэв. Парисын энх тайвны бага хурлын үеэр Жяожоу булан болон Германы концессын захиргааны газруудыг Японд шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн энэхүү хөдөлгөөн дэгдсэн юм. Эхний жагсаалд орон нутгийн 13 их сургуулийн 4000 мянган оюутан оролцжээ.
- Улаан загалмай нийгэмлэг Парис хотноо байгуулагдав.
- Оросын иргэний дайн: Улаан цэргийн 5-р арми Бугуруслан хотыг булаан эзлэв.
- Тавдугаар сарын 5 - "Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн": Өмнөх өдөр нь Тяньаньменийн талбайд болсон жагсаалд оролцсон хэд, хэдэн жагсагчийг баривчлав. Энэ нь тус хөдөлгөөн Хятадын бусад хотуудад тархах үндэс болжээ.
- Тавдугаар сарын 6 - Афганистан улс Британийн Энэтхэгт халдсаны дараа Англи-Афганийн гурав дахь дайн дэгдэв.
- Тавдугаар сарын 8 - Эстонийн түр Засгийн газар албан ёсоор татан буугдав. Улмаар ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Засгийн газар тус улсын засгийн эрхийг авч, тус улсын анхны Ерөнхий сайдаар Отто Страндман томилогдов.
- Люксембургийн Үндсэн хуульд 21-ээс дээш насны бүх хүнийг хүйс үл харгалзан санал өгөхийг тусгасан нэмэлт өөрчлөлт батлагдав.
- Тавдугаар сарын 11 - АНУ-д анхны аягатай бялуу, 5 центээр худалдаанд гарав.
- Тавдугаар сарын 13 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн арми Нарва хотнооо Цагаан оросуудтай нэгдэж, Зөвлөлтийн фронтыг нутаг руу нь түлхэв.
- Францын регбийн холбоо байгуулагджээ.
- Тавдугаар сарын 15 - Нидерланд улс эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчлав.
- Канадын Виннипег хотод цалин хөлс, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор ажил хаялт зарлав. Тус ажил хаялт зургаан долоо хоног үргэлжилжээ.
- Азербайжаны нийслэл Баку хотод Зөвлөлтийн бүгд найрамдах Муган улс байгуулагдсан боловч сарын дараа татан буугджээ.
- Тавдугаар сарын 19 - Орчин цагийн Туркийн эцэг гэгддэг Мустафа Кемал Ататюрк Хар тэнгисийн эргийн Самсун хотод газардав. Энэ нь Туркийн тусгаар тогтнолын дайныг эхлүүлэх үндэс болсон юм. Орчин цагт энэ өдрийг Турк улсад Залуусын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
- Индонезийн Ява арлын Келу галт уул дэлбэрч, 5000 гаруй хүн амь үрэгдэв.
- Тавдугаар сарын 22 - Канадын Ард нийтийн танхим хуралдаж, төлөөлөгч Уиллиам Фолжер Никлийн тогтоолыг батлав. Ингэснээр Канадын иргэдэд Британийн язгуур угсааны цол, хэргэм зэрэг олгохыг хориглосон байна.
- Тавдугаар сарын 23 - Калифорнийн их сургууль Лос Анжелес хотод хоёр дахь салбараа нээв. Анхлан энэ салбарыг Калифорнийн их сургуулийн Өмнөд салбар (SBUC) гэж байгаад хожим нь Лос Анжелес дахь Калифорнийн сургууль буюу (UCLA) гэх болсон билээ.
- Тавдугаар сарын 24 - Шведийн парламент эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчлав.
- Тавдугаар сарын 25 - Эстонийн тусгаар тогтнолын дайн: Эстонийн цэргээд Псков хотыг Улаан цэргүүдээс булаан авч, удалгүй Цагаан цэргүүдэд шилжүүлэв.
- Тавдугаар сарын 26 - Парисын энх тайвны бага хурал дээр төв гүрнүүд нэгдүгээр дайны уршгаас түргэн гэтэлгэх, эдийн засгийг хөгжүүлэх, энх тайвныг тогтвортой хангах тал дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй, бөөрөнхий хандаж байгааг томоохон эдийн засагчид шүүмжлэв. Ялангуяа Британийн нэрт эдийн засагт Жон Мейнард Кейнс Сангийн яамны төлөөлөгчийн албан тушаалаа өгч, "Энх тайвны эдийн засгийн үр дагава" нэртэй номоо хэвлэсэн юм.
- Тавдугаар сарын 27 - Хатан хааны тэнгисийн цэргийн хүчинд олзлогдсон "Спартак" сөнөөгч онгоцны командлагч, Оросын тэнгисийн цэргийн офицер Фёдор Раскольниковыг Британийн 17 олзны цэргээр сольжээ. Төд удалгүй Лев Троцкий түүнийг Каспийн флотын командлагчаар томилсон юм.
- Англи-Афганийн гурав дахь дайны Спин Болдакын тулааны үеэр Британийн арми сүүлчийн удаа механикаар хүнд эдлэл харвах төхөөрөмж ашиглажээ.
- Тавдугаар сарын 28 - Армени улсад тогтсон Анхны Бүгд найрамдах засгийн нэг жилийн ойгоор тус улсын Ерөнхий сайд Александр Хатисиан "Өвөг дээдсийн нутаг Кавказ болон Османы газар нутагт буй тодорхой газар нутгийг Арменийн харьяанд нэгтгэхээ зарлав.
- Тавдугаар сарын 29 - Эддингтоны туршилт: Нэрт эрдэмтэн Эйнштейний харьцангуйн ерөнхий онолыг Артур Эддингтон туршжээ. Тэрбээр өөр нэг эрдэмтэн Эндрью Кроммелин Бразилын Сеара дахь Собраль хотод нарны бүтэн хиртэлтийн үеэр ажигласан "гэрлийн гулзайлт"-д дүн шинжилгээ хийсэн юм. Хожим нь 11-р сард түүний энэ туршилт батлагдсан билээ.
- Бразил улсын Рио-де-Жанейро хотод хөлбөмбөгийн Өмнөд Америкийн гурав дахь удаагийн АШТ зохиогдов. Уг тэмцээнд эзэн орон Бразил улс түрүүлсэн юм.
- Тавдугаар сарын 30 - Нэгдсэн хаант улстай тохиролцсоны дагуу Үндэстнүүдийн лигийн хурлаар Германы Зүүн Африкийн колонид багтаж байсан "Руанда-Урунди" улсад Бельгийн мандат олгожээ.
Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Зургаадугаар сарын 1 - Тухайн үеийн Орос, Украин, Литва-Беларусь, Латви, Крым зэрэг Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд цэргийн эвсэл байгуулав.
- Зургаадугаар сарын 2 - АНУ-ын улс төрийн нөлөө бүхий хэд, хэдэн эрхэм рүү найман удаагийн шуудангаар тэсрэх бөмбөг илгээн, дэлбэлжээ. Нийт хоёр хүн нас барж, хоёр хүн шархадсан байна.
- Германы Хамбург хотын Германи Хамбург, тус хотын өөр нэг клубтэй нэгдэн алдарт Хамбург СФ хөлбөмбөгийн клуб албан ёсоор байгуулагдав.
- Зургаадугаар сарын 3 - Филиппин улсад Төлөөлөгчдийн танхимын сонгууль болж, эрх баригч Үндэстний нам ялалт байгуулав.
- Зургаадугаар сарын 4 - АНУ-ын Конгресс эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчилсан АНУ-ын Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтийг батлав. Улмаар бүх мужууд руу шийдвэрийг илгээжээ.
- Зургаадугаар сарын 6 - Унгарын улаан арми Бүгд найрамдах Прекмурже өөртөө засах мужид довтлов.
- Италийн "Ард түмэн" сонинд Бенито Муссолинигийн боловсруулсан Фашистын тунхаг хэвлэгдэв.
- Зургаадугаар сарын 7 - Мальтын иргэд Британийн колонийн засгийг эсэргүүцэн цуглаан зохион байгуулсан нь эцэстээ үймээнд хүргэв. Британийн засаг захиргаа гал нээж, дөрвөн хүн амь эрсэджээ.
- Оросын иргэний дайн: Улаан цэргүүд Бирск хотыг цагаан цэргүүдээс чөлөөлөв.
- Зургаадугаар сарын 9 - Оросын иргэний дайн: Улаан арми Уфа хотод хяналтаа тогтоов.
- Зургаадугаар сарын 10 - АНУ-ын Конгрессийн баталсан Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтийг Иллиной, Висконсин, Мичиган мужууд анхлан соёрхон батлав.
- Зургаадугаар сарын 12 - АНУ-ын Нью-Йорк хотын цагдаа нар Орос, АНУ-ын хооронд худалдаа, мэдээллийн агентлаг хэлбэрээр байгуулагдсан Зөвлөлт Оросын Засгийн газрын товчооны байрт нэгжлэг хийв. АНУ-ын дотоодод коммунист үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэж үзэн дээрх нэгжлэгийг хийжээ.
- Зургаадугаар сарын 14-15 - Их Британийн нисгэгч Жон Алкок, байр зүйч Артур Уиттен Браун нар Атлантын далай дамнасан анхны нислэгийг амжилттай үйлдэв.
- Зургаадугаар сарын 15 - Мексикийн босогч Панчо Вилла Суидад Хуарез хот руу довтлов. Сөргөлдөөн АНУ-ын нутагт хүртэл ширүүссэн тул АНУ-ын 7-р морьт дивизийн хоёр анги Мексикийн босогчдыг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргажээ.
- Зургаадугаар сарын 16 - Парисын энх тайвны бага хурал: Холбоотнууд Германд энх тайвны гэрээний төслийг тав хоногийн дөтөр хүлээж авах, эс бөгөөс дайн дахин дэгдэх нөхцөлийг тавив.
- АНУ-ын Конгрессийн баталсан Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтийг Канзас, Охайо, Нью-Йорк мужууд соёрхон батлав.
- Зургаадугаар сарын 17 - Грекийн цэргүүд Туркийн Измир мужийн Менемен хотод 200 орчим турк хүнийг хоморголон устгав. Амиа алдагсдын дунд хотын дарга Каймакам Бей байсан гэдэг.
- Зургаадугаар сарын 19 - Италийн Ерөнхий сайд Витторио Эмануэль Орландо огцров. Учир нь Парисын энх тайвны бага хурлын үеэр Хорватын Фиуме хотыг Итали мэдэлдээ авч чадаагүйн төлөө огцорчээ. Тухайн үед Фиуме хотын иргэдийн 90% нь итали үндэстэн байсан юм.
- Италийн Салерно хотод Салернитана хөлбөмбөгийн клуб байгуулагдав.
- Зургаадугаар сарын 20-25 - Оросын иргэний дайн: Цагааны партизаны арми Харьковын тулаанд ялалт байгуулж, хяналтаа тогтоов.
- Зургаадугаар сарын 20 - Германы канцлер Филипп Шейдеманн Парисын энх тайвны бага хурлаас өргөн мэдүүлсэн гэрээний төслийг эсэргүүцэн огцорч, Засгийн газраа тараав.
- Зургаадугаар сарын 21 - Германы Канцлерын суудалд Густаф Бауер суув.
- Зургаадугаар сарын 22 - Германы шинэ Канцлер Густаф Бауер Парисын энх тайвны бага хуралд цахилгаан илгээв. Уг цахилгаанд хэрэв Германы аюулгүй байдал, эдийн засагт хохиролтой зарим заалтыг хассан тохиолдолд энхийн гэрээнд гарын үсэг зурахаа амлажээ. Хэрэв энэ шаардлагыг хүлээж авахгүй бол Райн мөрнийг гатлан, давшина гэж тулгажээ.
- Зургаадугаар сарын 23 - Эстони-Латвийн дайн: Эстонийн арми Латвийн хойд хэсэгт Балтиш Ландесверийн хүчийг бут ниргэв. Энэ өдрийг Эстоничууд Ялалтын баяр болгон тэмдэглэдэг юм.
- Италийн Ерөнхий сайдаар Франческо Саверио Нитти томилогдож, шинэ Засгийн газраа байгуулав.
- Дэлхийн нэгдүгээр дайн-аас шалтгаалан дөрвөн жил завсарласан талбайн теннисний Уимблдоны нээлттэй тэмцээн эхлэв.
- Зургаадугаар сарын 26 - Оросын цагаан цэргүүд Крымийг бүхэлд нь эзлэв.
- Зургаадугаар сарын 28 - Австри-Унгарын угсаа залгамжлах хунтайж Франц Фердинандыг алагдсанаас хойш таван жилийн дараа сөргөлдөгч талууд Версалийн гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн нэгдүгээр дайн албан ёсоор эцэслэв. Гэвч энэхүү гэрээний нөхцөлд сэтгэл дундуур байгаагаа Британийн нэрт эдийн засагч Жон Мэйнард Кейнс илэрхийлсээр байлаа.
- Үндэстнүүдийн лигийн харьяа байгууллага болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагджээ.
- Үндэстнүүдийн лигийн гэрээний дүрмийг байгуулав.
- Герман улс нийт 65 мянган хавтгай дөрвөлжин км газар нутаг, 7 сая хүн амаа Парисын энх тайвны энхийн гэрээний хүрээнд алдав.
- Германы хаант улсын хуучин колони улсууд Үндэстнүүдийн лигийн мандатаар Холбоотон улсуудын хяналтад оров. Тоголенд, Камерунд Франц улс, Руанда-Урундид Бельги, Германы Баруун өмнөд африк буюу Өмнөд Африк, Зүүн Африкт Их Британийн хяналт тогтжээ.
- Герман улс дайн улмаас учирсан хохиролыг тооцон, холбоотнуудад нөхөн төлбөр олгохоор болов. Нөхөн төлбөрийг хариуцах хороо нийт хэмжээг 20 тэрбум алтны баталгаа буюу таван тэрбум ам.доллартой дүйх алт болгон тогтоожээ.
- Зургаадугаар сарын 29 - Швейцарийн парламент эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгохоос татгалзав.
- Дэлхийн нэгдүгээр дайн-аас шалтгаалан дөрвөн жил завсарласан "Тур де Франс" олон өдрийн дугуйн уралдаан нээлтээ хийв.
- Польшийн химийн нийгэмлэг байгуулагдав.
Долоодугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Долоодугаар сарын 1 - Оросын иргэний дайн: Пермийн ажиллагааны хүрээнд Зөвлөлтийн 2, 3-р арми Перм хотод эргэн хяналт тогтоолоо.
- Долоодугаар сарын 2 - Дамаск хотод Сирийн үндэсний конгресс хуралдаж Арабын үндсэрхэг үзэлтнүүд тусгаар тогтнолоо зарлав.
- АНУ-ын Айова муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчиллаа.
- Долоодугаар сарын 3 - Оросын иргэний дайн: Өмнөд Фронт: Дорнод Сибирийн фронтод Екатеринбург цэргийн ажиллагааны хүрээнд Цагаан цэргийн генерал Антон Деникин Москва хотыг эзлэх ажиллагаа болон түүний тэргүүлэх чиглэл, стратегийг тодорхойлж, 08878 тоот удирдамж батлан Москва руу давшилтаа эхлүүлэв.
- Эстони-Латвийн тусгаар тогтнолын дайн: Эстони, Латвитай энхийн гэрээ байгуулав. Улмаар Германы талыг баримтлагч Латвийн Ерөнхий сайд Андриес Ниедра огцорсон юм.
- АНУ-ын Миссури муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлав.
- Долоодугаар сарын 4 - Италийн Милан, Генуя, Флоренц, Палермо, Романья, Болонья хотуудад ажил хаялтаас үүдсэн үймээн самуун дэгдэв. Засгийн газраас үймээнийг зогсоохын тулд хүнсний бүтээгдэхүүний үнийг 50-70% бууруулах амлалт өгчээ.
- Долоодугаар сарын 5 - Грекийн эргийн хамгаалалтын газар байгуулагдав.
- Германы үйлдвэрчний эвлэлийн холбоо дайны дараа анхны их хурлаа Нюрнберг хотноо зарлав. Хурлын шийдвэрээр Карл Легиенийг даргаар тохоон томилжээ.
- Долоодугаар сарын 7 - Чехословакийн нэгдсэн хүч Словакийн Прешов хотыг эзлэв. Улмаар Зөвлөлтийн Бүгд найрамдах Словак улс татан буугджээ.
- Талбайн теннисний Уимблдоны нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Австралийн теннисч Жералд Паттерсон, эмэгтэйчүүдийн төрөлд Францын теннисч Сюзан Ланлен нэр түрүүлэв.
- "Ситроен" компанийн анхны загвар болох "Ситроен А" загвар худалдаанд гарав.
- Япон даяар түгсэн алдарт "Калпис" ундааг анх удаа нийтэд танилцуулжээ.
- Долоодугаар сарын 5-20: Оросын иргэний дайн-Өмнөд Фронт: Дорнод Сибирийн фронтод явагдсан Екатеринбург цэргийн ажиллагааны хүрээнд Улаан арми адмирал Александр Колчакийн ноёрхол тогтоод байсан Екатеринбург хотод хяналтаа тогтоолоо.
- Долоодугаар сарын 10 - Францын нэрт нисгэгч, дайны баатар Жеан Наварр Бастилийн өдрийн баярын парадад агаарт үзүүлбэр үзүүлж байгаад амь эрсдэв.
- Долоодугаар сарын 11 - Нидерланд улсад ажлын найман цагтай, ням гарагт бүтэн амардаг байх тогтолцоо үйлчилж эхлэв.
- Долоодугаар сарын 14 - Парис хотын Ла Бурже нисэх буудлас хөөрсөн олон улсын арилжааны анхны нислэг Лондонгийн ойролцоох Хонслоу Хитийн нисэх буудалд газарджээ.
- Долоодугаар сарын 15 - Ромын пап XV Бенедикт эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг дэмжихийг дэлхий дахинаа уриалав.
- Бельгийн Альберт хаан дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон тус улсын бүх дайчдад Ялалтын медаль гардуулах зарлиг буулгав.
- Долоодугаар сарын 17 - Финланд улсад хаант засаглал байгуулах аливаа сэдэл, ажиллагааг хуулиар хориглов.
- АНУ-ын Алабама мужийн Сенатын танхим Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг батлахаас олонхийн саналаар татгалзав.
- Долоодугаар сарын 18 - Нисгэгчийн үнэмлэх авсан анхны эмэгтэй нисгэгч Раймонд де Ларош "Куадрон" нисэх онгоцны туршилтын нислэгийн үеэр осолдож амиа алджээ.
- Долоодугаар сарын 19 - Бүгд найрамдах ардчилсан Азербайжан улсад гадаад хэргийн яам байгуулагдав.
- Долоодугаар сарын 21 - Азербайжан улс эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
- Долоодугаар сарын 23 - Нэгэн цагт Османын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Эрзурум хотод туркийн Үндэсний хөдөлгөөний их хурал болов. Турк улсыг байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн уг түүхэн хурлын эхний өдрийг Мустафа Кемал "Ататюрк" даргалсан юм.
- Долоодугаар сарын 24 - АНУ-ын Жоржиа мужийн хууль тогтоох хоёр байгууллага Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг батлахаас татгалзав.
- Польшийн Үндэсний цагдаагийн газар байгуулагдав.
- Долоодугаар сарын 25 - Египетийн хувьсгал албан ёсоор эцэслэв. Хувьсгалын үеэр 800 хүн амиа алдаж, 1600 хүн Египетийн талаас шархадсан бол, Британийн талаас ердөө 29 хүн амиа алджээ.
- Финланд улс Хаант Оросоос тусгаар тогтносноос хойш анх удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулав. Сонгуульд Каарло Жухо Штельберг 71.5% саналаар ялалт байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
- Зөвлөлт Оросын гадаад хэргийн асуудал эрхэлсэн комиссар Лев Карахан Хятадтай холбоо тогтоохын тулд Боксерын хувьсгалын үеэр Хаант Оросын талаас тогтоосон олон эрх, нөхөн төлбөрийг хэрэгсэхгүй болгоно гэж мэдэгдэв.
- Долоодугаар сарын 27 - Чикаго хотод цагаан арьст эрэгтэй хар арьст өсвөр насны дөрвөн хүүхдийг чулуугаар нүүлгэснээр арьс өнгөний үзлээс үүдсэн үймээн дэгдэв.
- Дугуйн алдарт "Тур де Франс" уралдаанд Бельгийн дугуйчин Фирмин Ламбот түрүүллээ. Дайны үеэр зам эвдэрч, сүйрсэн нь уралдааныг улам түвэгтэй болгож, тус уралдааны түүхэнд хамгийн цөөн дугуйчин барианд орсон билээ.
- Долоодугаар сарын 28 - Францын нийслэл Парис хотноо Олон улсын одон орон судлалын холбоо байгуулагджээ.
- Оросын иргэний дайн: Кавказын цагаан арми Оросын Камышин хотыг эзлэв.
- Долоодугаар сарын 30 - Их Британийн нисэх хүчний эскадрилийн удирдагч Гремм Доналд 11 онгоцны бүрэлдэхүүнийг ахлан Кроншандт дахь Оросын тэнгисийн цэргийн баазад үүрээр гэнэт дайрав.
- Долоодугаар сарын 31 - Их Британийн Лондон, Ливерпүүл хотын Цагдаагийн алба хаагч, шоронгийн ажилтнууд цалин хөлс нэмэх асуудлаар ажил хаяв. Уг үйл явдлын дараа ажил хаялтад оролцсон 2000 гаруй алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
- АНУ-ын Монтана муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
Наймдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Наймдугаар сарын 1 - Бела Кунын удирдсан Унгарын социалист хувьсгал бүтэлгүйтэв.
- Наймдугаар сарын 2 - Унгарын анхдугаар Бүгд найрамдах улсыг Гюла Пейдлийн удирдлага дор байгуулав.
- АНУ-ын Монтана, Небраска мужууд Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
- Италийн түүхэнд иргэний анхны осол гарав. Верона хотын ойролцоо арилжааны тээврийн "Капрони" компанийн онгоц осолдож, 14 хүн амиа алджээ.
- Наймдугаар сарын 3 - Румын улсын арми Тимисоара хотод нэвтрэв.
- Наймдугаар сарын 4 - Румын улсын арми Будапешт хотод хяналт тогтоожээ.
- Туркийн Үндэсний хөдөлгөөний их хурал Турк улс тусгаар улс болох суурь нөхцөлүүдийг тавьсанаар өндөрлөв.
- Наймдугаар сарын 7 - Оросын Сибирийн Ново Литовоская тосгонд Америкийн 40 хүний бүрэлдэхүүтэй цэргийн хүч, Улаан армийн 30 цэрэгтэй тулалдан ялалт байгуулжээ.
- Наймдугаар сарын 8 - Англи-Афганийн 1919 оны гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Англи-Афганийн гуравдугаар айн эцэс болсон юм. Их Британийн тал Афганистан Эмиратыг хүлээн зөвшөөрчээ.
- Наймдугаар сарын 11 - Германд Веймарын үндсэн хууль хэрэгжиж эхлэв. Шинэ Үндсэн хуулийн эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан билээ.
- Америкийн Үндэсний хөлбөмбөгийн алдарт "Грийн Бей Пакерс" баг албан ёсоор байгуулагдав.
- Наймдугаар сарын 14 - Оросын иргэний дайн: Өмнөд Фронтын сөрөг довтолгооны хүрээнд Владимир Егороевээр удирдуулсан Улаан арми Антон Деникенээр удирдуулсан цагаан цэргүүд рүү довтлов. Сар гаруйн хугацаанд тулалдахад эцэстээ ялагдсан юм.
- Наймдугаар сарын 16-26 -Силезийн анхны бослого: Дээд Силезийн партизанууд Германчуудын эсрэг бослого дэгдээв. Тухайн үед Германы түрэмгийлэлд байсан Дээд Силезийн Мисловице хотын ойролцоох нэгэн уурхайд хөдөлмөрийн маргааны үеэр 10 польш үндэстнийг буудан хороосон нь бослого дэгдэх шалтгаан болжээ.
- Наймдугаар сарын 18 - АНУ-ын Хөдөлмөрийн эрхийн төлөөх долоон байгууллага нэгдэн Хөдөлмөрийн нам байгуулж байгааг зарлав. Улмаар 11-р сард анхны их хурлаа хийхээр тогтжээ.
- Наймдугаар сарын 19 - Афганистан улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
- Наймдугаар сарын 21 - Веймарын Үндсэн хуулийн дагуу Фридрих Эберт Германы анхны Ерөнхийлөгч болов.
- Наймдугаар сарын 24 - Оросын иргэний дайн: Цагаан арми Одесс хотыг эзэлжээ.
- Наймдугаар сарын 25 - Перу улсад ард нийтийн санал асуулга болж, шинэ Үндсэн хуулийг баталжээ.
- Наймдугаар сарын 26 - Силезийн бослого: Германы тал бослогыг дарах зорилгоор 21 мянга орчим цэргийг илгээв. Улмаар бослогод оролцсон гэх шалтгаанаар 2500 гаруй польш хүн цаазлуулжээ.
- Наймдугаар сарын 27 - Өмнөд Африкийн Ерөнхий сайд Луис Бота "Испани ханиад"-аар нас барав.
- Наймдугаар сарын 30 - Дайны улмаас дөрвөн жил завсарласан Английн хөлбөмбөгийн дээд лиг эргэн сэргэв.
- Наймдугаар сарын 31 - Оросын иргэний дайн: Цагаан арми Киев хотыг эзлэв.
- АНУ-ын Коммунист нам байгуулагджээ.
Есдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Есдүгээр сарын 1 - Оросын иргэний дайн: Сибирийн фронтод Александр Колчакаар удирдуулсан цагаан цэрэг эцсийн довтолгоог эхлүүлэв. Эцсийн довтолгооны эхний тулаанд Цагаан цэргүүд ялалт байгуулсан юм.
- Оросын кино найруулагч Владимир Гардин Москвагийн кино урлагийн сургуулийг байгуулав.
- Азербайжан улсад Бакугийн улсын их сургууль байгуулагджээ.
- Есдүгээр сарын 3 - Өмнөд Африкийн хоёр дахь Ерөнхий сайдаар Ян Смутсыг томилжээ.
- Есдүгээр сарын 4 - Туркийн Үндэсний хөдөлгөөний гишүүд Сивас хотноо цугларч Туркийн ирээдүйн засаг захиргааны асуудлыг хэлэлцэв.
- Есдүгээр сарын 8 - АНУ-ын Миннесота муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
- Есдүгээр сарын 10-15 - Мексикийн булан, Флорида, Техас мужуудад тав хоног үргэлжилсэн "Кейс" хар салхины улмаас 600 хүн амь эрсэджээ.
- Есдүгээр сарын 10 - Сент-Жермменийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр дэлхийн нэгдүгээр дайн албан ёсоор дууссанд тооцож, Австри-Унгарын эзэнт гүрнийг татан буулгав. Австрийн бүгд найрамдах байгуулагдсан боловч анх эзэмшиж байсан газар нутгийн ердөө 40 хувьд л хяналт тогтоосон юм.
- АНУ-ын Бостон хотод цагдаагийн алба хаагчид ажил хаялт зарлав. Үр дүнд нь гэмт хэрэг огцом нэмэгджээ. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Массачусетс мужийн захирагч Калвин Кулиж 5000 гвардыг тус хот руу илгээсэн байна.
- АНУ-ын Нью-Хемпшир муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлав.
- Есдүгээр сарын 11 - Оросын иргэний дайн: Цагаан арми Царицын (одоогийн Волгоград) хотыг эргүүлэн авах Улаан армийн довтолгооныг амжилттай таслан зогсоов.
- Есдүгээр сарын 12 - Оросын иргэний дайн: Цагаан армийн генерал Антон Деникин өмнөд фронтын тулаанд ялалт байгуулж, Улаан армийг бут ниргэхийг цэргүүддээ тушаав.
- Германы Мюнхен хотноо болсон Германы хөдөлмөрчдийн намын хуралд Адольф Гитлер анх удаагаа оролцов.
- Есдүгээр сарын 13 - Олон хоног үргэлжилж, эцэстээ эмх замбараагүй байдал болж хувирсан Бостон хотын цагдаагийн ажил хаялт өндөрлөв.
- Нью-Йорк мужийн Бруклин хотын Грийнпойнт дахь "Стандарт Ойл" компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарав. Гал сөнөөх ажиллагаа гурав хоног үргэлжилж, 1000 гаруй гал сөнөөгч оролцжээ. Нийт 300 орчим хүн хүнд, хөнгөн ямар нэгэн байдлаар түлэгджээ. Нийт хохирлыг эцсийн байдлаар 5 сая ам.доллар гэж тооцсон байна.
- Есдүгээр сарын 17 - Германы эзэмшид байсан Баруун Өмнөд Африкийг Өмнөд Африкийн захиргаанд нэгтгэв.
- Оросын иргэний дайн: Цагаан арми Москва руу давшихдаа Сумы, Обоян, Старый Оскол хотуудыг эзэлжээ.
- АНУ-ын Албама мужийн Төлөөлөгчдийн танхим Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсангүй. Тус муж 1953 онд л уг өөрчлөлтийг баталж, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан юм.
- Есдүгээр сарын 18 - Оросын иргэний дайн: Баруун фронтод Петроградын тулалдаанд цагаан цэргийн генерал Николай Юдевичээр удирдуулсан 18.5 мянган цэрэг Санкт-Петербург хотод тулж ирсэн боловч хоёр сарын дараа Лев Троцкийгоор удирдуулсан Улаан цэргүүд амжилттай хамгаалав.
- Нидерланд улс эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хуульчлав. Тус улс өмнө нь 1917 онд сонгогдох эрхийг хуульчилж байсан юм.
- Словенийн Любялана хотод Люблянагийн их сургууль байгуулагдав.
- Есдүгээр сарын 21 - Оросын иргэний дайн: Цагаан цэргүүд Курс хотыг эзлэв.
- Есдүгээр сарын 25 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон Колорадо мужийн Пуебло хотод үг хэлж байхдаа цус харвав.
- Есдүгээр сарын 26 - Оросын иргэний дайн: Нестор Махногоор удирдуулсан Украины хувьсгалт цэрэг Оросын цагаан цэргүүдийг Уманы тулаанд ялав.
- Есдүгээр сарын 27 - Оросын иргэний дайн: Улаан армийн командлал өмнөд фронтыг хоёр хувааж, зүүн өмнөд фронт байгуулагдав.
- Шведийн парламентын хуралдаанаар ажлын найман цагтай болохыг дэмжив.
- Есдүгээр сарын 28 - Люксембургт ард нийтийн санал асуулга болов. Санал асуулгаар Их гүнгийн авхай Шарлоттыг төрийн тэргүүнээр сонгож, Франц улстай эдийн засгийн холбоо бүхий хаант засагтай байхыг хэвээр үлдээх шийдвэрлэжээ.
- Есдүгээр сарын 30 - Элейн хядлага: АНУ-ын Арканзас мужийн Элейн хотод цагаан арьстнууд 100-800 орчим хар арьстнуудыг хороов. Энэ нь АНУ-ын түүхэнд арьс өнгөөр ялгаварласан цуст мөргөлдөөн болон үлдсэн юм.
- АНУ-ын Юта муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
Аравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Аравдугаар сарын 2 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон цус харвасны улмаас насан туршдаа тахир дутуу болсон юм.
- Аравдугаар сарын 4 - Америкийн нисгэгч Рудольф Шройдер 9622 метрт хүрсэн дэлхийн анхны нисгэгч болов.
- Аравдугаар сарын 6 - АНУ Хайти улсыг булаан эзэлснийг эсэргүүцэн 200-300 босогч бослого дэгдээв. Бослого тэр дороо намжжээ.
- Норвегийн Парламентын ээлжит хуралдаанаар согтууруулах ундааныг хоригыг хэсэгчлэн цуцлав.
- Аравдугаар сарын 7 - Нидерландын агаарын тээврийн алдарт "KLM" компани байгуулагдав. Тус компани одоо ч энэ нэршилээ өөрчлөөгүй байна.
- Аравдугаар сарын 9 - АНУ-ын Бейсболын мэргэжлийн лигийн Дэлхийн цувралд Синсиннати Редс баг Чикаго Уайт Сокс багийг 5-3 харьцаагаар хожиж, аварга болов. Хожим хойно нь Чикаго Уайт Соксын ихэнх тоглогчид санаатайгаар хожигдсон нь тодорхой болсон билээ.
- Аравдугаар сарын 10 - Эстонийн Засгийн газар газар тариалангийн нутгийн 97 хувийг улсын мэдэлд шилжүүлэв.
- Хятадын хувьсгалын удирдагч Сун Ятсан Гоминдан намыг өөрчлөн байгуулав.
- Аравудгаар сарын 13 - Францын нийслэл Парис хотноо болсон Олон улсын агаарын навигацын их хуралд оролсон 26 улс гарын үсэг зурж, улс бүр өөрийн агаарын орон зайд бүрэн эрх тогтоохоор болжээ.
- Аравдугаар сарын 16 - Германы хөдөлмөрчдийн намын хуралдаанд Адольф Гитлер анх уаагаа үг хэлжээ.
- Аравдугаар сарын 19 - Оросын иргэний дайн: Улаан армийн морин цэргүүд Московское тосгонд цагаан цэргүүдийг ялж, Воронеж хот руу түлхэв.
- Оросын иргэний дайн: ОХУ-ын Байгаль нуурийн зүүн хэсэгт орших Өвөр Байгалийн бүс нутагт байрлаж байсан 4000 цагаан цэрэг, Улаан армийн 2000 цэргийн хооронд нэг сарын турш тулаан өрнөв.
- Аравдугаар сарын 22 - Османы эзэнт гүрэн албан ёсоор татан буугдахаас өмнө сүүлчийн сонгууль болов.
- Аравдугаар сарын 24 - Оросын иргэний дайн: Улаан цэргийн наймдугаар арми Воронеж хотоос цагаан цэргүүдийг түлхэн гаргав.
- Аравдугаар сарын 26 - Швейцарийн холбооны сонгуульд Чөлөөт ардчилсан нам ялалт байгуулав.
- Оросын иргэний дайн: Улаан армийн 33-р буудлагын дивиз Ликси хотод хяналт тогтоон, Дон гол дээгүүр цагаан цэргүүдийг шахав.
- Аравдугаар сарын 27 - Оросын иргэний дайн: Курскийн ажиллагааны хүрээнд Улаан арми Кроми хотод хяналт тогтоов.
- Аравдугаар сарын 28 - Номхон далайн Науру аралд Австралийн хяналт тогтов.
- Аравдугаар сарын 29 - Олон улсын хөдөлмөрийн анхдугаар бага хурал эхлэв. Хуралдаан нэг сар үргэлжилсэн юм.
- Шинэ Зеланд улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хуульчилсны дараа парламентын сонгуульд хэд, хэдэн эмэгтэй нэр дэвшсэн боловч хэн нь ч ялалт байгуулж чадаагүй юм.
Арваннэгдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Арваннэгдүгээр сарын 1 - АНУ даяар нүүрсний уурхайн ажилчдын нэгдсэн ажил хаялт эхлэв.
- АНУ-ын Калифорни муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
- Хайти улсын бослогчн удирдагч Шарлем Парельте болон түүний цэргүүд отолтод өртөж амиа алдав. АНУ-ын талынхан дахин ийм явдал гаргахгүйн тулд түүний болон хамтран зүтгэгчдийн цогцосны зургийг авч Хайти даяар тараажээ.
- Их Британийн засаг захиргаа тагнуул болон дотоодын аюулгүй байдлыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Харилцаа холбооны нэгдсэн байрыг ашиглалтад оруулав.
- Арваннэгдүгээр сарын 3 - Оросын иргэний дайн: Улаан цэргийн 8, 13-р арми Ливный хотыг эзлэв.
- Арваннэгдүгээр сарын 5 - АНУ-ын Мэн муж Үндсэн хуулийн 19-р нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлав.
- Арваннэгдүгээр сарын 7 - Оросын хувьсгалын хоёр жилийн ойг АНУ даяар дурссан хөдөлгөөн өрнөв. АНУ-ын 23 мужид уг үйл явдалд оролцсон гэх 10 мянга гаруй коммунист, анархистуудыг баривчилжээ.
- Арваннэгдүгээр сарын 9 - Дани улсад Коммунист нам байгуулагдав.
- Арваннэгдүгээр сарын 11 - Оросын иргэний дайн: Оросын цагаан цэргийн генерал Николай Юденичийн баруун хойд арми Эстони руу ухарч, зэвсгээ хураав.
- Британи даяар дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн 11:00 цагт хоёр минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлэв.
- Арваннэгдүгээр сарын 14 - Оросын иргэний дайн: Адмирал Александр Колчакийн цагаан цэргүүд Омск, Томск, Эрхүү хотуудыг эзлэв.
- Арваннэгдүгээр сарын 17 - Дундад Иргэн улсаас Гадаад Монголын автономитийг "сайн дураар" устгах бичиг баталж, нэр бүхий 16 гишүүн гарын үсэг зуран Чен-Ид гардуулан өгчээ. Энэ бичигт Ерөнхийлөн шийтгэх сайд, дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, чин ван лам Бадамдорж, Дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн, Нягт билэгт да лам бэйл Пунцагдорж, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хичээнгүй гүн Цэрэндорж, Дэд сайд, далай чойнхор чин ван Цэдэнсоном, Ачит ван Гончигдамба, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд эрдэнэ чин ван Жамьяндорж, дэд сайд эрдэнэ чин ван Сэлнэндожил, Эрдэнэ ван Пунцагравдан, Итгэмжит бэйс Цогт-Очир, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, шадар бээс лам Лувсанбалдан, Дэд сайд бишрэлт ван Доржцэрэн, Сүжигт бэйс Дэмчигванжил, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, махасамади далай сэцэн Навааннэрэн, дэд сайд дайчин жонон ван Цогбадрах, Чин зоригт чин ван лам Дашдэндэв нар энэ бичгийг бичиж, гарын үсэг зуржээ.
- Арваннэгдүгээр сарын 18 - Оросын иргэний дайн: Улаан цэргийн 13, 14-р арми Курск хотыг эзлэв. Цагаан цэргүүдтэй бүтэн нэг сарын турш байлдсаны эцэст ийнхүү үр дүнд хүрчээ.
- Арваннэгдүгээр сарын 19 - АНУ-ын Сенатын танхим Версалын гэрээг баталсангүй. АНУ хэзээ ч Версалийн гэрээг хүлээн зөвшөөрөөгүй билээ.
- Арваннэгдүгээр сарын 20 - Литва улс 21-ээс дээш насны бүх иргэдийн санал өгөх эрхийг хуульчлав.
- Арваннэгдүгээр сарын 22 - Хятадын Ерөнхийлөгч Гадаад Монголын автономитийг устгах тухай зарлигт гарын үсэг зурав. Энэ өдөр нь хүрээнд ёслол болж, Богдын ордны өмнө түшлэгтэй олбогонд Хятадын Ерөнхийлөгчийн зургийг байрлуулж, Богд гэгээнтнийг түүнд гурван удаа сөгдүүлэн мөргүүлж, мөн бусад ихэс ноёдыг мөн мөргүүлэн ёслуулж, гутамшигтайгаар доромжлов. Ингэснээр Монгол Улсын засгийн бүх эрх генерал Сюй Шү Жаны гарт орсон юм.
- Хойд Америкийн тал хувь, Өмнөд Америкийн ихэнх хэсэг, Баруун Европын зарим хэсэг, Африк тивийн гуравны нэгт нь нар хиртэв.
- Арваннэгдүгээр сарын 26 - Мексикийн Чиуауа хотын хорих ангийн өмнө босогч Панчо Виллагийн генералуудын нэг Фелипе Анхелесийг цаазлав.
- Арваннэгдүгээр сарын 27 - Холбоотнууд болон Болгарын хооронд Нойли-сюр-Сейн гэрээг байгуулж, гарын үсэг зурав. Үүгээр дэлхийн нэгдүгээр дайнд холбоотон болж орсон улс орнуудтай, дайсагнагч талд байсан Болгарууд хэлэлцээ хийж, зарим газар нутагт хяналт тогтоох, өмнө нь байсан газар нутгаас алдахгүй байх зорилготой гэрээ юм.
- Арваннэгдүгээр сарын 29 - Берлиний их театр үүдээ нээв.
- Арваннэгдүгээр сарын 30 - Эрүүл мэндийн ажилтнууд дэлхий даяар "Испани ханиад" тахал эцэслэсэн гэж тунхаглав.
Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Арванхоёрдугаар сарын 1 - Америкт төрсөн Ненси Астор Их Британийн Ард нийтийн танхимд сонгогдсон анхны эмэгтэй болсон юм. Тэрбээр алдарт Асторын баян айлаас гаралтай нэгэн билээ.
- Оросын иргэний дайн: Улаан арми Казахстан улсын Семипалатинск хотод хяналт тогтоов.
- Хойд Америкийн анхны олон нийтийн радио станц Монреал хотод нэвтрүүлгээ цацаж эхлэв.
- Арванхоёрдугаар сарын 3 - Бараг 20 гаруй жил үргэлжилж, барилгын явцад хоёр ч удаан нуран 89 хүний амийг авч одсон Квебекийн гүүр ашиглалтад оров.
- Арванхоёрдугаар сарын 5 - Туркийн дайны яамны тушаалаар грек, армени, еврей гаралтай иргэдийг цэрэгт татаж эхлэв.
- Баруун хойд Оросын цагаан цэргийн хувьсгалт түр засгийн газар татан буугдав.
- Арванхоёрдугаар сарын 6 - Португал улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, Антонио Хосе де Алмейда 73 хувийн саналаар зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.
- Арванхоёрдугаар сарын 10 - Оросын иргэний дайн: Улаан цэргийн 12-р арми Киевийг эзлэх эхний оролдлого нь амжилтгүй болов. Улмаар Днепер мөрөн рүү ухарчээ.
- Арванхоёрдугаар сарын 11 - Их Британиас тусгаар тогтнох зорилгоор Цейлонд Үндэсний конгресс байгуулагджээ.
- Арванхоёрдугаар сарын 16 - Оросын иргэний дайн: Улаан цэргийн 12-р арми Киев хотыг дахин эзлэв.
- Арванхоёрдугаар сарын 18-31 - Оросын иргэний дайн: Өмнөд Фронт: Улаан арми Донбасыг булаан эзлэв.
- Арванхоёрдугаар сарын 19 - АНУ-ын Бостон хотноо Америкийн цаг уурын нийгэмлэг байгуулагджээ.
- Арванхоёрдугаар сарын 20 - Польшийн хөлбөмбөгийн холбоо Варшав хотноо байгуулагдав.
- Арванхоёрдугаар сарын 21 - АНУ-ын засаг захиргаа Эмма Голдман тэргүүтэй 249 хүнийг Орос руу албадан гаргав. Эмма Голдман нь Хаант Оросод төрсөн анархистыг хувьсгалыг сурталддаг нэгэн байсан юм.
- Арванхоёрдугаар сарын 23 - Их Британи даяар эмэгтэйчүүдийг хүйсийн хувьд зарим нэг ажлыг эрхлэх боломжгүй гэж үзэж байсан хуулийг хэрэгсэхгүй болгов.
- Арванхоёрдугаар сарын 24 - Орчин төвлөрсөн халаалтын системийн патентыг зохион бүтээгч Алис К.Паркер авав. Энэ нь патент авсан анхны африк гаралтай эмэгтэй болсон юм.
- Арванхоёрдугаар сарын 26 - АНУ-ын мэргэжлийн бейсболын лигт байгаагүй өндөр дүнтэй наймаа болов. Бейсболын спортын домог Бейб Рут Бостон Ред Сокс багаас Нью-Йорк Янкийс руу 125 мянган ам.доллароор шилжсэн юм.
- Арванхоёрдугаар сарын 31 - Гүрж улсад Үндэсний банк байгуулагдав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Нэг, Хоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Нэгдүгээр сарын 1 - Судан улсын тав дахь Ерөнхий сайд Сирр аль-Хатим аль-Халифа (2006 онд нас барсан)
- Америкийн жүжигчин Карол Лендис (1948 онд нас барсан)
- Дунд жингийн дэлхийн аварга, мэргэжилийн боксчин Роки Грациано (1990 онд нас барсан)
- Америкийн зохиолч Ж.Д.Салинжер (2010 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 14 - Италийн Ерөнхий сайдаар гурван удаа сонгогдсон, улстөрч Жиулио Андреотти (2013 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 15 - Белиз улсын Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон Жорж Кейдл Прайс (2011 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 23 - Английн нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Боб Пейсли (1996 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 27 - Америкийн жүжигчин Росс Багдасариан (1972 онд нас барсан)
- Нэгдүгээр сарын 31 - Америкийн мэргэжлийн бейсболын лигийн домог Жеки Робинсон (1972 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 5 - Грекийн Ерөнхий сайд Андреас Папандреу (1996 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 18 - Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин Жек Паланс (2006 онд нас барсан)
- Хоёрдугаар сарын 26 - Олимп, тивийн гурван удаагийн аварга Нидерландын усанд сэлэгч Рие Мастенброк (2003 онд нас барсан)
- Өмнөд Солонгосын 22 дахь Ерөнхий сайд Хён Сон Жонг (2020 онд нас барсан)
Гурав, Дөрөвдүгээр сар
[засварлах | кодоор засварлах]- Гуравдугаар сарын 2 - Оскар, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт Америкийн нэрт жүжигчин Женнифер Жонес (2009 онд нас барсан)
- Гуравдугаар сарын 17 - Америкийн нэрт дуучин Нат Кинг Коул (1965 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 1 - Нобелийн анагаах ухааны шагналт Америкийн эрдэмтэн Жозеф Марри (2012 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 19 - Мексикийн нэрт жүжигчин Глориа Марин (1983 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 22 - Нобелийн шагналт Америкийн химич Дональд Ж.Крам (2001 онд нас барсан)
- Дөрөвдүгээр сарын 24 - Киприйн Ерөнхийлөгч Глафкос Клеридес (2013 онд нас барсан)
Тав, Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Тавдугаар сарын 1 - Марокко улсын Ерөнхий сайд Мохаммед Карим Ламрами (2018 онд нас барсан)
- Тавдугаар сарын 3 - Америкийн ардын дуучин Пит Сийгер (2014 онд нас барсан)
- Тавдугаар сарын 5 - Грекийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Гиоргиос Пападопулос (1999 онд нас барсан)
- Тавдугаар сарын 7 - Аргентин улсын Тэргүүн хатагтай, Ерөнхийлөгч Эва Перон (1952 онд нас барсан)
- Тавдугаар сарын 10 - Монголын 20-р зууны нэрт найруулагч, зураглаач Дэжидийн Жигжид (1989 онд нас барсан)
- Тавдугаар сарын 15 - Доминик улсын гурав дахь Ерөнхий сайд Эвгениа Чарльз (2005 онд нас барсан)
- Тавдугаар сарын 19 - Олимпын хошой, дэлхийн нэг удаагийн аварга Шведийн хүндийн өргөгч Арвид Андерссон (2011 онд нас барсан)
- Югослав улсын 25 дахь Ерөнхий сайд Митья Рибичич (2013 онд нас барсан)
- Тавдугаар сарын 22 - Бельгийн Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдсон Пол Ванден Боенанц (2001 онд нас барсан)
- Тавдугаар сарын 30 - Боливи улсын 47 дахь Ерөнхийлөгч Рене Барриентос (1969 онд нас барсан)
- Зургаадугаар сарын 5 - Олимпын гурван удаагийн алтан медальт Финландын уран сайхны гимнастикч Вейкко Хутанен (1976 онд нас барсан)
- Зургаадугаар сарын 8 - Сомали улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч Абдирашид аль Шермарке (1969 онд нас барсан)
- Зургаадугаар сарын 12 - Коморос улсын Ерөнхийлөгч Ахмед Абдалла (1989 онд нас барсан)
- Зургаадугаар сарын 23 - Алжир улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Мохамед Будиаф (1992 онд нас барсан)
Долоо, Наймдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Долоодугаар сарын 1 - Зөвлөлт Оросын физикч Михаиль Шульц (2006 онд нас барсан)
- Долоодугаар сарын 8 - Германы Ерөнхийлөгч Уольтер Шийл (2016 онд нас барсан)
- Долоодугаар сарын 16 - Өмнөд Солонгосын 19 дэх Ерөнхий сайд, дөрөв дэх Ерөнхийлөгч Чой Кью Ха (2006 онд нас барсан)
- Долоодугаар сарын 20 - Эверестийн оргилд гарсан анхны хүн, Шинэ Зеландын уулчин Сер Эдмунд Хиллари (2008 онд нас барсан)
- Долоодугаар сарын 24 - Иран улсын 40 дэх Ерөнхий сайд Асадолла Алам (1978 онд нас барсан)
- Наймдугаар сарын 8 - Тайванийн Ерөнхий сайд Хау Пей-Цун (2020 онд нас барсан)
- Наймдугаар сарын 20 - Грекийн Ерөнхий сайд Адамантиос Андроуцопулос (2000 онд нас барсан)
- Наймдугаар сарын 28 - Нобелийн анагаах ухааны шагналт Английн эрдэмтэн Годфрей Хаунсфильд (2004 онд нас барсан)
Ес, Аравдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Есдүгээр сарын 13 - Олимпын аварга, мөнгөн медальт, Дэлхийн гурав, Европын хошой аварга Шведийн чөлөөт бөхийн тамирчин Олле Андерберг (2003 онд нас барсан)
- Есдүгээр сарын 15 - Орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн тулгын чулууг тавилцсан, нэрт хөгжмийн зохиолч Лувсанжамцын Мөрдорж (1996 онд нас барсан)
- Аравдугаар сарын 3 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жеймс Бюканан (2013 онд нас барсан)
- Аравдугаар сарын 5 - Английн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Дональд Плийсенс (1995 онд нас барсан)
- Аравдугаар сарын 8 - Японы 49 дэх Ерөнхий сайд Миязава Кийчи (2007 онд нас барсан)
- Аравдугаар сарын 17 - Оросын физикч, эрдэмтэн Исаак Халатников (2021 онд нас барсан)
- БНХАУ-ын Ерөнхий сайд Жао Зиянг (2005 онд нас барсан)
- Аравдугаар сарын 18 - Канадын 15 дахь Ерөнхий сайд Пьерре Трудо (2000 онд нас барсан)
- Аравдугаар сарын 22 - Нобелийн шагналт Английн зохиолч Дорис Лессинг (2013 онд нас барсан)
- Аравдугаар сарын 26 - Ираны шах Мохаммед Реза Пахлави (1980 онд нас барсан)
- Ираны гүнж Ашраф (2016 онд нас барсан)
- Аравдугаар сарын 30 - Словенийн Ерөнхий сайд Стане Кавчич (1987 онд нас барсан)
Арваннэг, Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Арваннэгдүгээр сарын 4 - Оскарын шагналт Америкийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Мартин Бальсам (1996 онд нас барсан)
- Арваннэгдүгээр сарын 10 - Алдарт "АК-47" бууг зохион бүтээсэн, Оросын зохион бүтээгч Михаиль Калашников (2013 онд нас барсан)
- Арваннэгдүгээр сарын 21 - Олимпын зургаа, Дэлхийн долоон удаагийн алтан медальт Шведийн каное завьч Герт Фредрикссон (2006 онд нас барсан)
- Арваннэгдүгээр сарын 26 - Польшийн Ерөнхийлөгч Ришард Кацровоски (2010 онд нас барсан)
- Арванхоёрдугаар сарын 4 - Энэтхэгийн Ерөнхий сайд И.К.Гужрал (2012 онд нас барсан)
- Арванхоёрдугаар сарын 9 - Нобелийн шагналт Америкийн химич Уиллиам Липскомб (2011 онд нас барсан)
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]Нэгээс Зургаадугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Нэгдүгээр сарын 4 - Германы долоо дахь Канцлер Георг фон Хертлинг (1843 онд төрсөн)
- Нэгдүгээр сарын 6 - АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт (1858 онд төрсөн)
- Сюрреализмийн гол төлөөлөгч, Францын зохиолч Жак Вах (1859 онд төрсөн)
- Нэгдүгээр сарын 16 - Бразилын тав дахь Ерөнхийлөгч Франциско де Паула Родригеш Алвеш (1848 онд төрсөн)
- Албани улсы анхны Ерөнхий сайд Исмаил Кемал (1844 онд төрсөн)
- Нэгдүгээр сарын 18 - Британийн ханхүү Жон (1905 онд төрсөн)
- Нэгдүгээр сарын 28 - Оросын Их ван Дмитрий Констатинович (1860 онд төрсөн)
- Хоёрдугаар сарын 17 - Канадын долоо дахь Ерөнхий сайд Сер Уилфрид Лорьер (1841 онд төрсөн)
- Хоёрдугаар сарын 20 - Афганистаны эмир Хабибулла Хан (1872 онд төрсөн)
- Гуравдугаар сарын 5 - Австрийн Ерөнхий сайд Эрнест фон Кербер (1850 онд төрсөн)
- Гуравдугаар сарын 16 - Оросын больщевик хувьсгалч Яков Свердлов (1885 онд төрсөн)
- Дөрөвдүгээр сарын 8 - Америкийн бизнесмен, саятан Франк Уинфильд Вүүлуорт (1852 онд төрсөн)
- Дөрөвдүгээр сарын 10 - Мексикийн хувьсгалч Эмилиано Запата (1879 онд төрсөн)
- Тавдугаар сарын 9 - Доминикан улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Хуан Исидро Хименес Перейра (1846 онд төрсөн)
- Зургаадугаар сарын 19 - Румын улсын Ерөнхий сайдаар хоёр ч удаа сонгогдсон Петре П.Карп (1837 онд төрсөн)
- Зургаадугаар сарын 30 - Нобелийн шагналт Английн физикч Жон Уиллиам Стратт (1842 онд төрсөн)
Долоогоос Арванхоёрдугаар сар
[засварлах | кодоор засварлах]- Долоодугаар сарын 15 - Нобелийн шагналт Германы химич Эмиль Фишер (1852 онд төрсөн)
- Долоодугаар сарын 18 - Нисгэгчийн үнэмлэх авсан анхны эмэгтэй, Францын нисгэгч Реймонд Деларош (1882 онд төрсөн)
- Наймдугаар сарын 27 - Өмнөд Африкийн анхны Ерөнхийлөгч Луйс Бота (1862 онд төрсөн)
- Есдүгээр сарын 20 - Чилийн 15 дахь Ерөнхийлөгч Рамон Баррос Луко (1835 онд төрсөн)
- Аравдугаар сарын 2 - Аргентин улсын 18 дахь Ерөнхийлөгч Викторино де ла Плаза (1840 онд төрсөн)
- Аравдугаар сарын 7 - Австралийн хоёр дахь Ерөнхий сайд Альфред Дийкин (1856 онд төрсөн)
- Аравдугаар сарын 11 - Нобелийн шагналт Данийн зохиолч Карл Адольф Гьеллеруп (1857 онд төрсөн)
- Арваннэгдүгээр сарын 3 - Японы ес дэх Ерөнхий сайд Масатаке Тераүчи (1852 онд төрсөн)
- Арваннэгдүгээр сарын 15 - Нобелийн шагналт Германы химич Альфред Вернер (1866 онд төрсөн)
- Арванхоёрдугаар сарын 3 - Францын нэрт зураач Пьерре-Аугуст Ренуар (1841 онд төрсөн)
Нобелийн шагналтнууд
[засварлах | кодоор засварлах]Нобелийн шагнал гардуулах хороон ээлжит хуралдаанаар энэ жил Химийн салбараас бусад салбарт шагнал олгохоор тогтов. Энэ удаагийн шагналуудыг нэг улс дангаар ноёрхох бус салбар бүрт өөр улс хүртсэн нь онцлох зүйлсийн нэг байсан юм.
Физикийн салбарт Германы эрдэмтэн Йоханнес Старк сувгийн туяа дахь Доплер эффект цахилгаан талбайн спектрийн шугамыг хуваах үйл явцыг нээснийхээ төлөө шагнал хүртсэн байна.
Харин Физиологи, анагаах ухааны салбарт Бельгийн тархвар судлаач Жюль Борде уушгины шинэ бактерийн генийг судалж, Бордетелла бактерийг нээсний төлөө энэ шагналыг хүртсэн байна.
Уран зохиолын салбарт Швейцарийн нэрт яруу найрагч Карл Фридрих Георг Спиттелер туйлсийн найраглалыг Швейцарийн ард түмний онцлогтой уялдуулан дэлхий нийтэд түгээснийх нь төлөө гардуулахаар болжээ.
Нобелийн Энхтайвны шагналыг АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Вүүдроу Уилсонд Дэлхийн нэгдүгээр дайныг дуусгах Версалийн гэрээнд улс орнуудын дунд зуучлагчаар оролцож, дайны утааг арилгасных нь төлөө олгосон байна.
- Физик - Йоханнес Старк
- Хими - олгоогүй
- Физиологи, анагаах ухаан - Жюль Борде
- Уран зохиол - Карл Фридрих Георг Спиттелер
- Энх тайван - Вүүдроу Уилсон