Баатарсүрэнгийн Цэрэнпагма
Баатарсүрэнгийн Цэрэнпагма нь (1950 онд төрсөн, 2009 онд нас барсан) Монгол улсын гавьяат жүжигчин хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]МУГЖ Баатарсүрэнгийн Цэрэнпагма нь 1950 онд Улаанбаатар хотод төржээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Нийслэлийн 17-р дунд сургуулийг дүүргэсэн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх жил Драмын театрыг шинэ залуу боловсон хүчнээр сэлбэх, авьяастай залуучуудыг нээх сонгон шалгаруулалтад тэнцсэнээр жүжигчин болж байжээ.
Дунд сургуулийн сурагч байхдаа спортоор тэр дундаа гар бөмбөгөөр хичээллэдэг, ууланд явж цанаар гулгадаг төдийгүй цанын спортын мастер байсан.
Б.Цэрэнпагма ханьтайгаа 30 орчим жил амьдарч, гурван хүүхдийн эцэг эх болцгоосон юм[1].
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1965-1995 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ.
Хэвлэл мэдээлэлд
[засварлах | кодоор засварлах]Сэтгүүлч Б.Ганчимэг хөрөг нийтлэлдээ: "Зан чанарын хувьд Б.Цэрэнпагма бусад эмэгтэйчүүдээс тэс ондоо. Нялхамсуу, танхил, ад мөрийн шинж юу ч байхгүй. Тэгсэн атлаа жинхэнэ монгол хүүхний намба төрх, гоо сайхныг харамгүй аваад төрчихсөн. Авъяас билгээс гадна хөдөлмөрч, шантаршгүй эрч хүчтэй болохоор тайз дэлгэцийн урлагт өөрийн гэх томоос том орон зайг дархалж чадсан[2]" гэжээ.
Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэл "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Орой ирээд хичээл давтуулна. Муухай бичсэн бол эхнээс нь хуулах хэрэгтэй болно. Шөнөжингөө хуулуулаад суулгачихдаг. “Дэвтэр дээр балласан цохолсон юм байх ёсгүй” гэж ээж шаардана. Өглөө гарахдаа ээж гал тогоондоо мөнгө үлдээгээд ийм юм авах ёстой гээд жагсаагаад биччихдэг. Хүүхдүүдээ багаас нь мөнгөтэй харьцаж сургасан" гэжээ.
Олон нийтийн сүлжээнд
[засварлах | кодоор засварлах]Л.Жамсранжавын охин Ж.Оюундарь фэйсбүүк хуудастаа "МУГЖ Цэрэнпагма их задгай тоглолттой, үнэн харцтай учраас хариуд нь хоосон харахын аргагүй, нэг ч удаа утга учиргүй илүү хөдөлгөөн хийдэггүй жүжигчин байсан гэж аав хэлсэн юм" гэжээ.
Дүрүүд
[засварлах | кодоор засварлах]Б.Цэрэнпагма нь кино урлаг болон театрын урлагт олон арван дүр бүтээсэн юм.
Театрын дүрүүд
[засварлах | кодоор засварлах]УДЭТ-ын тайзнаа тоглосон дүрүүдээс:
- 1968 онд "Хоёр үе” жүжгийн Людмила,
- 1971 онд “Бөмбөрчин эмэгтэй” жүжгийн Лиза, “Тангараг” жүжгийн Оюун,
- 1972 онд “Эдип хаан”,
- 1973 онд “Нандин эрдэнэ” жүжгийн Цэцгээ, “Оролмаа” жүжгийн Баямаа,
- 1974 онд“Галт шугуй” жүжгийн Тье-Хан, “Дөшин жирмийнхэн” жүжгийн Заяа, “Цаг өөр болжээ” жүжгийн Манушка,
- 1975 онд “Маш нууц”, “Би яагаад” жүжгийн Болормаа,
- 1976 онд “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Смеральдина,
- 1977 онд “Аз жаргалын эрэлд” жүжгийн Марина,
- 1978 онд “Отелло” жүжгийн Дездемона,
- 1980 онд “Их авхай” жүжгийн Хятад хүүхэн,
- 1981 онд “Найрын ширээний ууц” жүжгийн Ханджав, “Арын албаныхан” жүжгийн Цэрэг,
- 1982 онд “Эрдэмтний яриа”, “Сэргэлт” жүжгийн Галина,
- 1983 онд “Алтан түлхүүр” жүжгийн Үнэг,
- 1984 онд “Нора” жүжгийн Фру Линне,
- 1986 онд “Хөхөлдөй хүүгийн үлгэр” жүжгийн Аймалжин ээж, “Интоорын цэцэрлэг” жүжгийн Варя,
- 1989 онд “Ээдрээ” жүжгийн Алтанзул, “Зэрэглээ” жүжгийн Долгор
Б.Цэрэнпагма нь УДЭТ-т ажиллаж байх хугацаандаа үндэсний болон дэлхийн сонгодог 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Б.Цэрэнпагма “Манай хамгийн анхны алдартай Дездемон болох Б.Сэржханд, Ч.Долгорсүрэн, Б.Цээнямбуу нарын тоглож байсан дүрд би тоглоно гэхээс айж, халширч байлаа. Гурав дахь тавилт шүү дээ. Н.Сувд, Д.Мэндбаяр бид гурав ээлжилж тоглодог байлаа. Би энэ дүрд хангалттай сайн тоглосон гэж хэлж чадахгүй” гэж байжээ.
Киноны дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- 1972 онд “Эхлэлт” Данзангийн дүү
- 1974 онд “Тамирын охин” Алимаа
- 1976 онд “Хүний амь” Дэлгэр
- 1978 онд “Газрын үнэр” Должин
- 1980 онд “Эргэж бодох бодол” Цэвэлмаа
- 1981 онд “Хатанбаатар” Чүлтэм бээсийн хатан
- 1982 онд “Тэмцлийн оч” Сэржмядаг
- 1988 онд “Мандухай сэцэн хатан” Шихэр хатан
- 1990 онд “Хүн чулууны нулимс” Цэвэл
- 1992 онд “Найрын ширээний ууц” Ойдовын эхнэр
- 1993 онд “Хүлээх газар”
- 1993 онд “Хойд эцэг” Хандмаа
- 1993 онд “Тавилан” Сэмжид
- 1994 онд “Тамд эдэлсэн жаргал” Цогзолмаа
Амжилтууд
[засварлах | кодоор засварлах]1991 онд “Хүн чулууны нулимс” киноны Галзуу Цэвэлийн дүрээр Москвагийн Олон Улсын Кино Наадмаас “шилдэг эмэгтэй” дүрийн шагнал хүртсэн.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1991 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Жинхэнэ авьяастны жирийн бус түүх
- МУГЖ Б.Цэрэнпагма
- Жүжигчин Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэл: Ээж чинь тус болж байсан гээд олон хүн надад ханддаг
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ О.Цэцэгсүрэн (2020-12-24). "Урлагийн тайзнаа сор болон гялалзах Б.Цэрэнпагма". Zaag.MN (америк-англи хэлээр). Archived from the original on 2024-07-14. Татаж авсан: 2024-07-14.
- ↑ "Хөрөг". www.baabar.mn | Шилдэг нийтлэлчдийн клуб. Татаж авсан: 2024-07-14.