Jump to content

Волейбол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Волейбол
2012 оны зуны олимпын наадмын үеэр болсон волейболын тэмцээн
Дээд түвшний захирах байгууллагаОУВХ
Анх тоглогдсон1895 онд Холиокод, АНУ
Онцлог шинж
Шүргэлцдэг спорт эсэхҮгүй
Багийн гишүүн6
Холимог хүйсҮгүй
АнгилалБагийн спорт, торны спорт
Багаж хэрэгсэлБөмбөг
ХэллэгВолейболын үг хэллэг
Байдал
Улс эсвэл бүс нутагДэлхий даяар
Олимп1964

Волейбол (Англи: Volleyball; гэж volley «үсрэнгээ цохих» + ball «бөмбөг») буюу Волейбол нь зургаан тоглогчтой хоёр багийг тороор тусгаарладаг багийн спорт юм. Баг бүр зохион байгуулалттай дүрмийн дагуу нөгөө багийн талбайд бөмбөгийг газардуулж оноо авахыг оролддог.[1] 1964 оны Токиогийн олимпоос хойш зуны олимпын наадмын албан ёсны хөтөлбөрт багтсан. 1996 оны Атлантагийн зуны олимпын наадмаас элсний волейболыг хөтөлбөрт нэвтрүүлсэн. Зуны Паралимпын наадмын волейболын зохицсон хувилбар нь суугаа волейбол юм.

1895 онд Америкийн Нэгдсэн Улсын Массачусеттс мужийн Холиок хотын биеийн тамирын коллежийн багш Уильям Ж. Морган гэдэг хүн үүсгэжээ. Морган тухайн үедээ хэрэглэл материал төсөв хөрөнгө бага зарлагадсан энгийн тоглоом бий болгох тухай бодсон. Морган 1895 онд газрын теннисний торыг 197 см өндөрт татан дээгүүр нь сагсан бөмбөгөөр нөхдийнхөө хамт тоглоом эхэлсэн гэдэг.Гэвч сагсан бөмбөг нь хэтэрхий хүнд гарыг өвтгөж байсан болохоор бөмбөгний резинэн дотроор тоглох санаа сэтгэн тэр нь бас хэт хөнгөгдөж ойдог байсан тул хуучирч элэлгдсэн хөл бөмбөгийг ашиглаж байсан байна. Уг бөмбөг нь одоогийн волейболын жинтэй ойролцоо байсан байна. Өөр нэгэн жишээ сурвалжид Америкийн орон нутгийн гал сөнөөгчид 2 шонгийн хооронд хэц татаж дээгүүр нь резинэн бөмбөгөөр тоглож эхэлсэн. В.Морган хэдэн ч хүн тоглож болдог энэ тоглоомоо Минтонет гэж нэрлэжээ. 1896 онд АНУ-д Спрингфилд хотноо Загалмайтан залуучуудын холбооны бага хурлын үеэр олон түмэнд анх удаа тоглож үзүүлж тоглоомын гол санаа нь бөмбөгийг гараар цохин тор давуулах байв. Энэ үеэс Альфред Холстейд санал болгосноор волейболл буюу нисдэг бөмбөг гэж нэрлэх болжээ. ОХУ-д 1897 онд 10-н зүйлээс бүрдэх анхны дүрэм боловсруулагджээ. Үүнд:

1. Талбайн тэмдэглэгээ

2. Тоглолтонд хамрагдах зүйл

3. Талбайн хэмжээ 7,6-15,1м

4. Торны өргөн урт нь 0,61-8,2м өндөр нь 198см Бөмбөг нь шир ба резинээр хийнэ.

5. Бөмбөгний тойрог нь 63,5-68,5см. Хүнд нь 340гр байна.

6. Давуулалттай тоглогч нь нэг хөлөөрөө гишгэн гараа сарвайлган алгадаж гүйцэтгэнэ.

7. Оноог өөрийн давуулалтын үед авна.

8. Тоглолтын үед гар торонд хүрвэл алдаанд тооцно.

9. Талбайд гарах тоглогчийн тоо 6, мини волейбол 4 байна.

10. Тоглогчдын тоог 8-16 байна гэх мэт заасан байна. 11.одоогоор тоглогчдын тоо 6-14. Болсон Эмэгтэй торны өндөр:2метр34см Эрэгтэй торны өндөр:2Метр43см

  1. "Волейбол". Олон Улсын Олимпын Хороо. Архивласан огноо March 23, 2018. Татаж авсан: 2007-03-21.