Jump to content

Шагдарсүрэнгийн Гүрбазар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шагдарсүрэнгийн Гүрбазар нь (1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн) Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч хүн юм.

Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, одоогийн Алтанширээ сумын ойролцоо хэсэгт төржээ. Түүний аав нь Иххэт суманд төрсөн бол ээж нь Алтанширээ сумын уугуул хүн юм. Ш.Гүрбазар бага залуу насаа Алтанширээ суманд өнгөрүүлсэн нь олон бүтээл туурвилаас нь харагддаг.

1977 онд Улсын Багшийн Их Сургуулийг төгссөн.

1970 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ.

2016 онд Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2004 онд бичсэн эмгэнэлт жүжгийн зохиолыг нь СТА Ч.Түвшин найруулж "Жаргаагүй нар" жүжгийг тайзнаа тавьсан юм.

Зохиол бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]

1973 онд "Дугуй хээтэй наадам"

1978 онд "Цэргийн ар гэр" жүжиг

1993 онд "Сэрүүн зүүд" "Шөнийн сүүдэр" жүжгийн зохиолоороо "Монголын зохиолчдын эвлэлийн шагнал" хүртжээ.

2004 онд "Жаргаагүй нар" эмгэнэлт жүжгийн зохиолоороо "Алтан өд" шагнал хүртсэн юм.

1983 онд "Хүний хань" жүжиг

1986 онд "Итгэл" теле жүжиг

1988 онд "Сэрүүн зүүд" жүжиг

1989 он "Элдэв зураг" жүжиг

"Хаврын сүүл сар" 1989 он

"Зургийн багш буюу нарны шувуу" жүжиг 1989 он

"Надаар тоглосон хайр" жүжиг

"Жаргах гэж дурладдаггүй" жүжиг

"Чамайгаа алдмааргүй байна" жүжиг 2005 он

"Дугуй хээтэй наадам" 1973 он

"Домгийн өглөө" 2002 он

  • 1993 онд МЗЭ-ийн шагнал
  • 2004 онд "Алтан өд" шагнал
  • 2005 онд МУСГЗ цол
  • 2013 онд “Д.Намдагийн нэрэмжит шагнал”
  • 2022 онд Монгол Улсын Төрийн шагнал

ФОТО: 110 жил "Жаргаагүй нар" тайзнаа мандлаа