Эрдэнэбатын Оюун

Эрдэнэбатын Оюун
ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠠᠲᠤ ᠣᠨ ᠣᠶᠤᠨ
Хувийн мэдээлэл
Төрсөн1918 оны 2 сарын 02
Олноо Өргөгдсөн Монгол Улс Нийслэл хүрээ
Нас барсан2001 оны 6 сарын 23
Монгол Улсын Улаанбаатар хот
Үндэсний харьяалал Монгол (БНМАУ → МУ)
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матер1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан
ProfessionЗохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч
ШагналТөр нийгмийн шан
Төрийн шагналт 1946
МУГЖ 1942
МУАЖ 1945

Эрдэнэбатын Оюун(ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠠᠲᠤ ᠣᠨ ᠣᠶᠤᠨ)(1918 оны 2 сарын 02- 2001 оны 6 сарын 23) БНМАУ-ын Ардын Жүжигчин, анхны Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт болон УГЗ, зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч. “Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьсан бөгөөд, “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 20 шахам дуурийн цомнолыг орчуулжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1918 он 2 сар 2-нд Нийслэл хүрээнд (ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), эрдэмтэн Эрдэнэбатхааны том охин болон төржээ.

1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан.

1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагч, 1960-62 онд Монгол кино үйлдвэрт уран сайхны удирдагч, 1963-75 онд Улсын Драмын эрдмийн театрт уран сайхны удирдагч, 1985 оноос Монголын Урлагийн ажилтны холбоог үүсгэн байгуулж, даргаар ажиллаж байсан. Тайзны урлагийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулжээ. Монголын театрын ардын үндэслэлүүд сэдвээр судалгаа хийсэн.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагчаар, 1962 онд “Монгол кино” нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос УДЭТ-т уран сайхны удирдагч, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Жүжигчин[засварлах | кодоор засварлах]

  • Бүрэлгэнийн төгөл (1952. Надежда) жүжгийн гол дүрд тоглосон.

Зохиолч[засварлах | кодоор засварлах]

  • Дэнсмаа (1938),
  • Хот айл (1942),
  • Нөхдийн уулзалт (1946),
  • Арвижихын гэр бүл (1948, 1951. Ш.Нацагдорж, Д.Намдаг нартай хамтарсан),
  • Залуус минь (1976),
  • Амь биш (1977),
  • Хайр (1979),
  • Гарваа (1985),
  • Хэзээ ч мартахгүй (1985) зэрэг жүжгийн зохиол,
  • Гэм нь урдаа (1955),
  • Манай аялгуу (1956) зэрэг киноны зохиолыг бичсэн.
  • Зарцын охин (1975),
  • Шуудан хүргэгч Цэрмаа (1961) зэрэг олон тууж, өгүүллэг туурвисан.

Найруулагч[засварлах | кодоор засварлах]

  • Залуу эх Замбага (1941. Г.Увароватай хамтарсан),
  • Мандухай сэцэн хатан (1942. А.Рабиновичтай хамтарсан),
  • Хатанбаатар Магсаржав (1943. А.Рабиновичтай хамтарсан),
  • Шарай голын гурван хаан (1944. А.Рабиновичтай хамтарсан),
  • Жаргалын зам (1951),
  • Эмч нар (1953),
  • Шинэ байшинд (1965),
  • Гарын таван хуруу (1967),
  • Ээдрээ (1968. Л.Вангантай хамтарсан),
  • Өрсөлдөөн (1970),
  • Арын албаныхан (1971),
  • Нүд (1973) зэрэг олон жүжгийн найруулагчаар ажиллажээ.

Орчуулагч[засварлах | кодоор засварлах]

  • Н.Гоголийн Байцаагч түшмэл (1936),
  • А.Островскийн Аянга,
  • Лопэ дэ Вэгагийн Хонины булаг (1937),
  • К.Колдонийн Хоёр эзний нэг зарц (1938),
  • В.Шэкспирийн Лир ван,
  • Ф.Шиллэрийн Хар санаа хайр сэтгэл (1963),
  • Софоклын Эдип хаан зэрэг олон зохиолыг монгол хэлнээ хөрвүүлжээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]