Фридрих фон Шиллер

Иоханн Кристоф Фридрих фон Шиллер (герман. Johann Christoph Friedrich von Schiller; 1759 оны 11-р сарын 10-нд Неккар дахь Марбах (герм. Marbach am Neckar) төрсөн -1805 оны 5-р сарын 9-нд Веймарт нам барсан) -германы яруу найрагч, гүн ухаантан, урлагийн онолч, түүхийн профессор болон цэргийн эмч.

Фридрих фон Шиллер (1759–1805)


Шиллер дэлхийн уран зохиолын түүхэнд хүмүүнлэгийн галт тэмцэгчийн дүрээр үлджээ. Амьдралынхаа сүүлийн арван долоон жилийн хугацаанд (1788-1805) тэрээр Иоханн фон Гётетэй найзууд байсан бөгөөд түүнийг бүтээлүүдээ дуусгахад ихэд түлхэц болдог байжээ. Хоёр яруу найрагчийн нөхөрлөлийн энэ үе, тэдний уран зохиолын маргаан Германы уран зохиолд "Веймарын классикизм" нэрээр орж үлдсэн. Яруу найрагчийн өвийг Веймар дахь Гёте, Шиллерийн архивт хадгалан судалж байгаа ажээ.