Гарын таван хуруу (кино)
«Гарын таван хуруу» — 1983 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн 10 бүлэг өнгөт уран сайхны кино. 1981 оны сүүлчээр киног Дархан-Уул аймагт хийж, жилийн дөрвөн улирал үргэлжилсэн байна.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Төрийн соёрхолт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уран сайхны энэ кинод 5 хүүхэдтэй айлын эцэг эх нь салж, эх нь нас барснаар гэр бүлийн тэргүүлэгчээр том охин Сүрэн үлдэж, дөрвөн өнчин дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж жаргал зовлон амсан түүнийхээ хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа болон эцэг Шагдар нь Хорлоотой зугаалж яваа, тэднийг хангалуун амьдарч байгаа зэргийг харьцуулан харуулжээ.[1].
Уран бүтээлчид
[засварлах | кодоор засварлах] Гол дүрийн жүжигч нар
| Арын албаныхан
|
- Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров
- Дууны найруулагч – Д.Варшаабазар
- Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул
- Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант
Тулах дүрүүдэд: Б.Гантигмаа, О.Бат-Өлзий, Ч.Батцэнгэл, С.Хандсүрэн, Б.Алимаа, Г.Доржсамбуу, Г.Ихбаяр, Л.Баттуул, Х.Түүвээ, Ж.Гомбожав, С.Соёл-Эрдэн, Ж.Нарангэрэл.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Гарын таван хуруу. /Монгол кино/". mongol-kino.mn. Татаж авсан: 2017 оны 8 сарын 12.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|dateformat=
ignored (help)