Янживын Оюунцэцэг
Янживын Оюунцэцэг | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Амьдарсан нь | 1962 он - 1994 он (32 насласан) |
Төрсөн газар | Монгол улсын Дархан хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | дэлгэц (УСК), тайз (жүжиг) |
Танил үе | 1980 он - 1994 он |
Төгссөн нь | Улсын багшийн дээд сургууль (1980) |
Янживын Оюунцэцэг (1962-1994) — Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан жүжигчин Я. Оюунцэцэг 1960 оны 02 сарын 28-нд Увс аймгийн Баруунтүрүү суманд олон охидтой айлын нэг нь болон мэндэлсэн. «Говийн зэрэглээ» киноны холбоочин хүүхэн Номин, Гарын таван хуруу киноны Сүрэнгийн дүр, Мардагдсан Дууль киноны айлын ээжийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Монгол улсын тайз, дэлгэцийн шигтгээ болсон эмэгтэй жүжигчин.
6 сартай байхдаа гэр бүлийн хамт Дархан хотод нүүн ирж суурьшжээ. Бөх үзэх дуртай байсан тэрээр багаасаа дүү нартаа уран зохиолын талаар ярьж өгдөг байсан. Тэрээр 1978 - 1984 оны хооронд УБДС-н кино драмын ангид суралцаж жүжигчин мэргэжлээр төгсжээ. Дархан хотын залуучуудын театрт 1980 - 1981 онуудад дагалдан жүжигчнээр ажиллаж Сакаловын "Мөрөөдөл" жүжигт анх тогложээ. Мөн 1984 - 1987 онд УДЭТ-т, 1987 - 1992 онд Армийн драмын театрт ажиллаж байсан. Түүний нөхөр нь Монголын драмын урлагийн том төлөөлөл Л. Лусвангийн хүү Л.Нямсүрэн билээ. Хосууд нэг хүүтэй бөгөөд Н.Соронзонболд гэдэг.
Дэлгэцийн гол бүтээл
[засварлах | кодоор засварлах]Уран сайхны кино
[засварлах | кодоор засварлах]Он | Киноны нэр | Дүр байдал | Дүрийн нэр |
---|---|---|---|
1980 | «Говийн зэрэглээ» | холбоочин хүүхэн | Номин |
1983 | «Гарын таван хуруу» | том эгч | Сүрэн |
1989 | «Мартагдсан дууль» | охины ээж | Дуламсүрэн |