Ичинхорлоогийн Нямгаваа
Ичинхорлоогийн Нямгаваа (1950 оны 9-р сарын 18-нд Хөвсгөл аймагт төрсөн) - Монголын театр, киноны найруулагч, зохиолч, жүжигчин. 2012 онд Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр Жамьяангийн Ичинхорлоо, Мижидийн Янжинсүрэн нарын 8 хүүхдийн ууган хүү болж, 1950 онд Хөвсгөл аймагт төрсөн.
Нямгаваа аавыгаа нас барснаас хойш хоёр жилийн дараа буюу 1965 онд дунд сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд арван таван настай байхдаа Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын театрт тоглож эхэлсэн бөгөөд 1965-1969 онд Ромео Жульеттагийн Меркутиогийн дүр зэрэг 10 гаруй жүжигт тогложээ.
И.Нямгаваа 1969 онд БНМАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ЗХУ-ын Москва хотын Оросын Театр урлагийн академи-ГИТИС-д найруулагчийн мэргэжлээр суралцсан. Тэрбээр Оросын нэрт театрын найруулагч, зохиолч Андрей Гончаровын урланд суралцсан бөгөөд 1974 онд сургуулиа төгсөөд эх орондоо иржээ.
1974 оноос Дарханы Театрт ажилласан.
1985 онд Улаанбаатар хотод эргэж ирээд Хүүхэд, залуучуудын театрын уран сайхны захирал болжээ.