Шагдарын Жамбасамбуу

Шагдарын Жамбасамбуу нь 1917 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт Улаан нуур гэдэг газарт төрсөн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Цагаандэлгэр сумын нутгийн Баруун Чойр хийдийн лам хүүхдүүдэд Монгол бичгийн бүлгэмийн багшаар, 1937 оны 6-р сар хүртэл ажиллаж байгаад 1938 оны 7 сар хүртэл байгийн орлогч даргын сонгуультай байсан ба 1938 оны 7 сараас ардын цэргийн албанд нас бие тэнцэж Улаанбаатар хотын хуягт бригадын бага дарга нарын сургуулийн улсын баатар дивизионд улсын баатар Гонгорын командалсан суманд байсан ба 1938 оны 12-р сард өвчний улмаас цэргийн эмнэлгийн актаар орон нутагтаа очсон ба 1938 оны 6-н сараас дахин цэргийн албанд дайчлагдаж, Төв аймгийн цэргүүдийн хамтаар Дорнод аймгийн Баянтүмэний 5-р морьт дивизийн тусгай суманд бага даргаар, Монголын зүүн хязгаарын Хонгор хулстайн деставт хүч хавсарсан тусгай суманд 7-р сараас 2-р сар хүртэл торгон хилийн харуулын албанд хааж байсан. 9-р сарын сүүлчээр 5-р дивизийн 13-р хорооны ангид 11 сар хүртэл ажиллаж байгаад тус дивизийн их буучин дивизиосын бага даргын сургуулийн салаанд Даваагийн Шагдарын командад шилжээд улмаар 1940 оны 7-р сараас хувцасны түгээгчээр, мөн 1941 оны 6-р сараас 5-р дивизийн бэлтгэлд хувцасны түгээгчээр дэвшин ажиллаж байгаад 1944 оны 7 сард цэргийн ерөнхий сургуулийн их зохиогчоор томилсон тухай жанжны тушаал ёсоор жанжин штабын боловсон хүчний хэлтсийн дарга хошууч Пүрэвээ гэгчтэй орон нутгийн тодорхойлсон гачигдлын өргөдлөөр халагдаж орон нутагтаа 1944 оны 9 сараас эхлэн Мөн суманд 6-р багийн даргаар, 1945 оны 8 сарын 1 хүртэл ажиллаж байгаад эх орны чөлөөлөх байлдаанд ердийн хөсгийн 2-р хорооны ажил ангид ахлагч цолтой жагсаалын дарга ба улмаар хувцасны түгээгчээр ажиллаж байгаад мөн оны 12 сарын 10-нд халагдаж улмаар Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах хэлтэст байцаагч, орлогч, Зөвлөлтийн мэргэжилтний больницийн дарга, хотын түргэн тусламжид ба сэтгэл мэдрэлийн больницад улсын клиникийн төв эмнэлэгт шүдний техникчээр 68 нас хүртлээ нийт улсад 50 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөж байсан.

Шагнал гавьяа[засварлах | кодоор засварлах]

1.     1946 оны 10 сарын 2-нд ялсны медаль зөвлөлтийн медалиудаар

2.     1945 оны 12 сарын 24-нд хөдөлмөрийн хүндэт медалиар

3.     1946 оны 5 сарын 1-нд АЭХ яамны Майн 57 жилийн ойг тохиолдуулан сайшаалын үнэмлэхээр

4.     1946 оны 7 сарын 9-нд хотын захиргааны үнэ бүхий зүйл, сайшаалын үнэмлэхийн хамтаар

5.     1947 оны 2 сарын 1-нд уралдааны үүрэг биелүүлсэн сайн ажилласан учир Халбарбуу, сайшаалийн үнэмлэхийн хамтаар

6.     1947 оны 5 сарын 11-нд 1947 оны 1-р улирлын уралдааны үүргийн ажил биелүүлсэн гэж

7.     1948 оны 11 сарын 4-нд больницийн удирдан зохион байгуулах ажилд 1946, 1948 он хүртэл сайн ажилласан гэж үнэ бүхий зүйл, үнэмлэхийн хамтаар

8.     1948 оны 11 сарын 5-нд больницийн удирдан зохион байгуулах ажилд сайн гэж үнэ бүхий зүйл, хүндэт үнэмлэхийн хамтаар

9.     1949 оны 4 сарын 13-нд өвлийн бэлтгэлийн ажилд сайн бэлтгэсэн учир сайшаалын үнэмлэхээр

10.  1959 оны 12 сарын 31 нд 26-р яслиас хариуцсан ажил дээрээ үр бүтээл гаргаж чадсан явдалд үнэлэн ба үнэ бүхий зүйлээр

11.  1951 онд 7 сарын 25-нд Ардын Хувьсгалын 30 жилийн ойн баярын улсын 6-р спортын тэмцээнд идэвхтэй оролцсон тул 30 жилийн ойн бэлэг

12.  1955 оны 7 сарын 12-нд Аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилт үзүүлсэн тул 2-р зэргийн дипломоор шагнав

13.  1955 оны 10 сарын 2-нд Улаанбаатар хотод 1955 онд Аварга шалгаруулах уралдаанд 3-р байр эзэлж үнэмлэх, үнэ бүхий зүйлээр

14.  1956 оны 7 сарын 18-нд улсын 35 жилийн ойгоор явад сурч тэмцээнд амжилт гаргасан тул 3-р зэргийн дипломоор

15.  1959 оны 9 сарын 26-нд БНМАУ-ын сурын батлуулахад амжилттай оролцсон тул үнэ бүхий үнэмлэхний хамтаар

16.  1959 оны 11 сарын 29-нд улсын 3, жилийн ойн баярын сур харваж 20 сумнаас 19 онож амжилт үзүүлсэн тул БХМАУ-ын спортын мастер цолоор шагнагдаж

17.  1959 оны 11 сарын 2-нд спортын мастерт намын төв хороо, сайд нарын зөвлөлийн 1956 оны 2 сарын 6-ны өдрийн хуралдсан 43/37-р хурлын тогтоолоор сар бүрд 50 төгрөгийн цалинтай болно.

18.  1960 оны 9 сарын 14-нд Аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль,1-р зэргийн диплом

19.  1961 оны 7 сарын 8-нд хүрэл медаль, 3-р зэргийн диплом, Монголын анхдугаар спортын хүрэл медаль 46,3 дугаар зэргийн дипломоор тус тус шагнагдсан.