Сормууниршийн Дашдооров
Appearance
Сормууниршийн Дашдооров (1936 - 1999) нь Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч цолтой зохиолч байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]С.Дашдооров нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг, Шорвогийн хөх овооны бууц гэдэг газар мэндэлжээ.
Дэлгэрхангай сумын бага сургууль, Мандалговь хотын дунд сургууль, Улаанбаатар хотын Багшийн сургууль, Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Багш, зохиолч мэргэжилтэй.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]С.Дашдооров нь редактор, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг албан тушаалд ажиллаж байв.
- 1971-1980 онд Монгол кино үйлдвэрт ерөнхий редактор,
- 1980-1982 онд Батлан Хамгаалах Яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1983-1995 онд "Цог" сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Шүлгийн түүвэр
[засварлах | кодоор засварлах]- Миний ард түмэн (1965)
- Говийн магтаал (1966)
- Талд татсан солонго (1967)
- Хүлэг (1972)
- Тал бид хоёр (1979)
- Монгол (1981)
- Миний нутгийн алаг толгод (1983)
- Ерөөл дагуулсан зам (1985)
- Цагийн хур (1990)
- Мөнгөн шөнийн анир (1997)
Өгүүллэгийн түүвэр
[засварлах | кодоор засварлах]- Талын гэрэл (1956)
- Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд (1960)
- Улааран байгаа тэнгэрийн хаяа (1967)
- Энх улирал ханхлахад (1981)
- Хөдөөгийн мөнгөн сар (1987)
- Бидний хорвоо (1991)
- Нуур нуурын шувууд (1990)
Тууж
[засварлах | кодоор засварлах]- Өндөр ээж (1967)
- Талын цуурай (1968)
- Холын цэнхэр уулс (1968)
- Айлын хүүхэн Алигэрмаа (1969)
- Улаан гэрийн Юндэн (1971)
- Саруул талын ерөөл (1984)
- Дуут хонгор манхан
- Урт намар
Роман
[засварлах | кодоор засварлах]- Говийн өндөр
- 1-р дэвтэр (1961)
- 2-р дэвтэр (1970)
Найраглал
[засварлах | кодоор засварлах]- Өглөө (1957)
- Хүлэг (1967-68)
- Монгол
- Орос тосгон (1970)
- Гүн Галуутай (1971)
- Ам цагаан хулгана жил (1980)
- Казбек (1981-82)
- 45 оны намар (1981-1982)
- Миний сулин хээр (1982 )
- Тангараг (1982)
Кино зохиол
[засварлах | кодоор засварлах]- Талын цуурай
- Өндөр ээж
- Эх бүрдийн домог
- Нар хиртсэн жил
- Хайрхан өндөр хаана байна (Чехословак улстай хамтран)
- Тэнгэрийн муухай арилдаг
- Их замын эхэнд
- Саруул талын ерөөл
- Чимгээгийн төрсөн өдөр
- Алаг тууж (1996, Дамбын Төрбаттай хамт)
Дуурь
[засварлах | кодоор засварлах]- Амарсанаа (Донровын Намдагтай хамт)
- Марко Поло
- Ариунзул
Дуу
[засварлах | кодоор засварлах]- Анхны хайр (Мартагдашгүй намар киноны дуу)
- Хөдөөгийн баясгалан киноны дуу
- Зам дээр хаягдсан цэцэг
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1975 онд Говийн өндөр романаараа төрийн шагнал хүртсэн.
- 1997 онд Ардын уран зохиолч цол хүртжээ.