Донровын Намдаг
Донровын Намдаг | |
---|---|
Төрсөн: | Донровын Намдаг 1911 оны 10 сарын 16 Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу |
Өнгөрсөн: | 1984 оны 3 сарын 11 |
Ажил үйл | Зохиолч, Жүжигчин, Найруулагч |
Гарал үүсэл | Ард |
Яс үндэс | Халх |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | Үргэлжилсэн үг, Тууж, Өгүүлэг, Жүжиг, Яруу найраг |
Донровын Намдаг Төрийн хошой шагналт, УГЗ, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг.
Намтар[засварлах | edit source]
Д.Намдаг 1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ. Өвөг дээдэс нь одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумаар нутагтай хүмүүс байв. Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.
1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн. Намдаг (1911 оны 10 сарын 16 - 1984 оны 3 сарын 11) нь Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.
Бага балчир насандаа нутгийнхаа Сургуульд элсэн оржээ. 1926 - 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 - 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна.
Уран Бүтээл[засварлах | edit source]
- "Учиртай гурван толгой" дуурь (1934) - Д.Нацагдоржтой хамтран
- "Би биш" жүжиг (1934)
- "Тэмцэл" жүжиг (1934)
- "Хүрээ тойруулж, хүрд эргүүлэхдээ" өгүүллэг (1935)
- "Сүрэг чоно" тууж, кино зохиол (1936)
- "Амь ба амьдралын үнэ" жүжиг (1936)
- "Мөлжигч ба туслагч" жүжиг (1936)
- "Халх гол" жүжиг (1940)
- "Шарай голын гурван хаан" жүжиг (1941)
- "Их журам" жүжиг (1947)
- "Залуу үе" жүжиг (1948) - Ш.Нацагдоржтой хамтран бичсэн
- "Нэг ангийхан" жүжиг (1949) - Ч.Лодойдамбатай хамтран
- "Галт тэрэг" (1950)
- "Уулын хөх чоно" (1950)
- "Алим" тууж (1952)
- "Цэцэрлэг дээр" жүжиг (1953)
- "Шинэ зам" жүжиг(1954)
- "Цаг төрийн үймээн" роман (1960)
- "Үрэгдсэнийг хүлээгч" өгүүллэг (1962)
- "Нүгэл буян" кино зохиол (1963)
- "Хөгшин чоно улисан нь" тууж (1963-1965)
- "Шинэ байшинд" жүжиг (1966)
- "Хярааны хонхорт" жүжиг (1967)
- "Ээдрээ" жүжиг (1968)
- "Үр тариа" тууж (1978)
Гавьяа шагнал[засварлах | edit source]
- Наян чулуун ой жүжгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал (1969 он)[1]
- Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
- Төрийн шагнал (1983 он)