Гунгаажавын Батсүх
Гунгаажавын Батсүх (1911-1990) нь БНМАУ-ын анхны Ардын Багш юм. Г. Батсүх 1911 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Сэвсүүлийн хоолой гэдэг газар төржээ.
Суралцсан байдал
[засварлах | кодоор засварлах]1921-1926 онуудад Улаанбаатар хотын бага сургууль, бэлтгэл дунд сургууль, 1926-1930 онуудад Герман улсад дунд сургууль, 1949-1952 онуудад Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, 1960-1963 онуудад Улсын Багшийн Дээд Сургуульд (УБДС) суралцан дүүргэжээ.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]Г. Батсүх 1930-1931 онуудад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Гэгээрлийн Яаманд бичээч, 1931-1937 онуудад 1-р дунд сургууль, 1941-1942 онуудад Шинэ Хүчний Дээд сургууль, 1942-1947 онуудад Багшийн сургуульд багш, 1947-1956 онуудад Ардын Гэгээрлийн Яаманд Заах аргын хэлтсийн дарга, 1956-1967 онуудад Улсын Багшийн Дээд Сургуулийн багш, 1967-1969 онуудад Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Сонгодог Бүжгийн Дунд Сургуульд монгол сурагчдын хүмүүжүүлэгч багш, 1969 оноос УБДС-ийн Газар зүйн тэнхимийн багш, эрхлэгчээр ажиллаж байгаад 1982 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байна. 1936 онд Монгол Ардын Хувьсгалт Намын (МАХН) гишүүнээр элссэн бөгөөд Улсын Бага Хурлын гишүүн, МАХН-ын XIII, XVIII их хурлын төлөөлөгч, Монголын Багш нарын III, IV, V хуралд төлөөлөгчөөр сонгогдож байлаа.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүний гавьяаг төр засаг өндөрөөр үнэлж БНМАУ-ын Гавьяат Багш (1946 он), Ардын Багш (1981 он), доцент цол хүртээж Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан гадас одон бусад медалиудаар шагнасан.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий физик газар зүйн дасгал, дадлага явуулах арга барил, дунд сургуульд физик газар зүйн заах арга сэдвээр сурах бичиг зөвлөмжүүд зохиож байжээ.
- БНМАУ-ын Ардын Их Хурлын гишүүн
- Газар зүйн багш
- Зохиогч
- Улсын Багшийн Их Сургуулийн багш
- Монгол Ардын Намын гишүүн
- Монгол улсын ардын багш
- Монгол улсын гавьяат багш
- Алтан гадас одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (Монгол)
- Сүхбаатарын одон шагналтан
- Улсын Багшийн Их Сургуулийн төгсөгч
- Сэргэлэнгийн (Төв) хүн
- Монголчууд
- 1911 онд төрсөн
- 1990 онд өнгөрсөн