Мартагдашгүй намар

«Мартагдашгүй намар» — 1975 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино.

Тойм агуулга[засварлах | кодоор засварлах]

"Амьдралынхаа алтан босгыг алхаж байгаа залуу үеийнхэнд зориулав" гэсэн бичгээр кино эхэлдэг.

Унаган багын найзууд Сарнай, Ганзориг нарын үерхэл нөхөрлөл арван жилээ төгсөх хүртэл үргэлжилнэ. Ганзориг Сарнайгийн хувьд хамгийн нандин анхны хайр байсан бол Ганзоригийн хувьд Сарнай хамаг бүхнээ хуваалцдаг хамгаас дотно найз нь юм. Сарнайгийн анхны хайр гэдгээ үл мэдэх Ганзориг Туулд дурлана, Сарнайд Баярсайхан дурлана гэвч хорьж болдоггүй сэтгэлийг яалтай билээ. Энэ бүхнээс үүссэн сэтгэлийн хөндүүр шархыг өгүүлнэ.

Киноны "Анхны хайр" дууны үгийг С.Дашдооров зохиож, дууг дуучин Б.Нандинцэцэг дуулжээ.

Дүрүүд[засварлах | кодоор засварлах]

Гол дүр[засварлах | кодоор засварлах]

  • Сарнайгийн дүрд: Ц.Эрдэнэцэцэг
  • Ганзоригийн дүрд: Д.Ганхуяг
  • Туулын дүрд: Д.Наран
  • Баярсайханы дүрд: Ц.Энхболд

Уран бүтээлчид[засварлах | кодоор засварлах]

  • Зохиолч М.Жавган
  • Ерөнхий найруулагч Х.Дамдин
  • Ерөнхий зураглаач Д.Баттулга
  • Ерөнхий зураач Д.Буяндэлгэр
  • Хөгжмийн зохиолч Д.Жанчив
  • Дууны оператор Ц.Должинсүрэн
  • Редактор, Дууны үг С.Дашдооров
  • Найруулагч Д.Ичинноров
  • Хослол зургийн зураглаач Л.Шаравдорж
  • Эвлүүлэгч С.Дарьсүрэн
  • Нүүр хувиргагч С.Одсүрэн

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Мартагдашгүй намар