Ойдовын Уртнасан
Ойдовын Уртнасан (1929 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн- 2014 онд нас барсан)- Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, баритат киноны найруулагч, зураглаач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд малчин ард Ойдовын гутгаар хүү болон 1929 онд төржээ.
1937 онд сумынхаа бага сургуульд орж 1941 онд төгсөөд нийслэл Улаанбаатар Маршал Чойбалсангийн нэрэмжит арван жилийн 1-р дунд сургуульд шилжин суралцаж 1947 онд 10-р ангиа төгсжээ.
Дарма ахыг нь Уран Сайхны Хүрээлэнгийн дарга байхад нь орлогчоор нь ажиллаж байсан хожмоо цэргийн сурвалжлагч болсон найз Дэчингунгаа нь О.Уртнасан хүүгийн сонирхлыг гадарлаж Улсын Кино зургийн Хороонд оруулахаар зураглаач Д.Жигжидтэй уулзуулж өгсөн нь О.Уртнасанг алс хэтийн өлзийтэй замд нь оруулсан эхлэл болжээ.
10-р анги төгсөхдөө ЗХУ-д Усны дээд сургуульд суралцах хувиар авсан ч хэдийний танил болсон Д.Жигжид, Б.Дэмбэрэл, Э.Ювуухүү нарын залгамж халаа болохоор Д.Жигжид гуайн туслахаар ажиллажээ.
Тэрээр 1952 онд ЗХУ-ын Москвад Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуульд зураглаачийн мэргэжлээр суралцаад 1957 онд онц сайн дүнтэй төгсөж, Монголкино үйлдвэрийн дээд мэргэжилтэй хоёрдахь зураглаач болсон юм. Төгсөх ангийн оюутан О.Уртнасан 1956 оны Улсын баярын тухай “Наадам” гэдэг баримтат киногоор дипломын ажлаа хийсэн нь мэргэжлийн ур чадварын дээд үнэлгээ авсны дээр 1957 онд Москвад болсон Олон улсын оюутан залуучуудын киноны үзлэгт нэгдүгээр байр эзэлж хамгийн хүндтэй шагналыг гардан авсны гадна тэр бүтээл нь олон жилийн турш хойч үеийн оюутнуудын сургалтанд үлгэрлэн үзүүлэх шилдэг бүтээлийн жагсаалтанд орж чадсан юм.
Ойдовын Уртнасан бол манай алтан үеийн төлөөлгч бөгөөд хойч үеэ өлгийдөн авсан ачтан, түүхэн гавьяатан юм. 1959 онд ”Ардын элч”, 1961 онд “Алтан өргөө”, 1962 онд "Хөхөө гэрлэх дөхлөө”, 1964 онд “Тус биш ус”, 1968 онд ”Өглөө”, 1971 онд ”Тэмцэл”, 1985 онд “Их замын тоос”, 1993 онд Өв, 1993 онд “Морьтой ч болоосой” 2-р ангийн зураглаачаар тус тус ажилласан. О.Уртнасан 1965 оноос байгаль, ан амьтны төрөлжсөн сэдэвтэй цуврал баримтат кинонуудыг хийж эхэлсэн нь нэн сонирхолтой бөгөөд манай баримтат кино урлагийн шинэтгэл болсон юм.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]О.Уртнасангийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1965 онд Алтан гадас одон, 1971 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1985 онд Төрийн шагнал, хүндэт тэмдгийн хамт хүртээснээс гадна Ардын хувьсгалын 40.50.60 жилийн ойн хүндэт медалиар шагнасан. 1974 онд Байгаль орчныг хамгаалах холбооны хүндэт гишүүн, 1997 онд "Гоо марал" шагналтан болжээ. Зураглаач О.Уртнасан Москва хотноо болдог Олон улсын кино наадмын шалгаруулах комиссын гишүүнээр хэдэн удаа уригдан ажиллаж Монгол кино үйлдвэрийн алдрыг дэлхийд хамт өргөсөн баримтат киноны түмэнд алдартай нэрт найруулагч, зураглаач билээ.
О.Уртнасангын зураглаач, найлуулагчаар ажилласан баримтат киноны жагсаалт:
[засварлах | кодоор засварлах]- Ардын хувьсгалын – 30н жилийн ой – 1951 он
- ДЗО-3-р фестиваль – 1951 он
- Солонгосын жүжигчидын тогтлолт – 1952 он
- Анхаар №1 – 1956 он
- Эрхэм хүндэт зочин Ворошилов –
- Парис – 1957 он
- МАХН- 13-р их хурал – 1958 он
- БНУУ-н ЗГ-н төлөөлөгчид Улаанбаатрт хүрэлцэн ирсэн – 1958 он
- Монголд газар хөдлөв – 1958 он
- Гадаадад зориулж товчлол хийсэн нь – 1958 он
- Ардчилсан орон кино мэдээнээс -1958 он
- Өөрөө өөринйхөө хулгайч – 1959 он
- Сайн санааны айлчлал- 1958 он
- Анд нөхдийндөө – 1960 он
- Цэнгэлийн дуу – 1962 он
- Найрамдлын хэлэлцээр – 1963 он
- Александрын Ансамблын концерт – 1965 он
- Майлын хаан – 1965 он
- Говьд – 1967 он
- Хангайд – 1967 он
- Ан – 1967 он
- Эртний нутгийн солонго – 1966 он
- 19-р олимп – 1968 он
- Ангийн зөрчил -1969 он
- Таны төлөө- 1969 он
- Мөнхйин дүр -1970 он
- Намын 16-р их хурал – 1971 он
- Дэлхийн ан агнуурын үзэсгэлэн – 1972 он
- Хар ус нуур – 1973 он
- Нэг өвлийн 3-н тэмдэглэл- 1974 он
- Аргал угалз – 1974 он
- Мянган дурсгалт Орхоны хөндий – 1974 он
- Хар хөрсний булаг – 1976 он
- Дэлхийн 21-р олимп – 1976 он
- Ю.Цэдэнбал дарга ЗХУ-д – 1976 он
- Цэдэнбал тэргүүтэй манай нам засгийн төлөөлөгчид БНСЧСУ-д айлчилсан нь – 1978 он
- Их говийн дархан газар – 1978 он
- Ю.Цэдэнбал тэргүүтэй нам засгийн төлөөлөгчид Болгар улсад айлчилсан нь – 1979 он
- БНБАУ-д болсон Монголын соёлын өдрүүд -1979 он
- Цагаан зээр – 1979 он
- Миний янзага – 1980 он
- Арын сайхан Хангай – 1983 он
- Ардын дуу Бүжгийн чууулгын жүжигчид Итали орноор – 1984 он
- БНМАУ-60 жил -1984 он
- Хавтгай – 1984 он
- Ээж хайрхан – 1985 он
- БНПАУ-н нам төрийн төлөөлөгчид манай оронд – 1986 он
- Бүү мартахтүн – 1986 он
- Хан хэнтий нүцгэрхүү -1987 он
- Камбуж орноор манай жүжигчид – 1987 он
- Камбуж орноор – 1988 он
- Монгол бөхөм – 1988 он
- БНМАУ-н соёлын өдрүүд БНСВУ-д
- Богд хаан уул минь – 1989 он
- Малаа хэн маллах вэ – 1989 он
- Рашаан булаг минь ариун байг – 1989 он
- Найрамдлын гэрээ – 1990 он
- Аян замын тэмдэглэл – 1990 он