Далхсүрэнгийн Төмөр
Харагдац
Далхсүрэнгийн Төмөр | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | багш |
Далхсүрэнгийн Төмөр - БНМАУ-ын Ардын Багш, монгол хэл, уран зохиолын багш.
- УБДС-ийг дүүргэсэн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй.
- Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн сум, Мандалговь хотын 10 жилийн нэгдүгээр сургууль, нийслэлийн Өсвөрийн зохион бүтээх төвд багшилжээ.
Тулгуур дохио, зангидан бүлэглэх зэрэг өвөрмөц арга зүйг боловсруулан практикт нэвтрүүлэн, үзүүлэнт хичээлийн аргыг чадамгай хэрэглэж монгол хэл бичгийн сургалтыг чанаржуулан сайжруулж амжилтад хүрсэн байна.
МАХН-ын XIX, МХЗЭ-ийн XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
Дэлхийн энхтайвны төлөө гэр бүлийн холбооны “Шилдгийн шилдэг гэр бүл”-ээр 2002 онд эдний гэр бүл өргөмжлөгджээ.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Монгол хэл, монгол бичиг, уран зохиолын иж бүрэн үзүүлэнт ном,
- 2-10 дугаар ангийн багш, сурагчдад зориулсан “Хэлбичгийн тулгуур дохио, зөвлөмж”,
- 1-8 дугаар ангийн монгол хэл, уран зохиолын хичээлээр яриа, бичгийн дадлага сургах сорилууд” ном туурвисан нь манай орны ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэгдэж байна.
- Дурдатгалын ном бичиж хэвлүүлсэн байна.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Гавьяат Багш /1990-07-20. №176/,
- Монгол улсын Ардын Багш /2009/,
- “Алтан гадас” одон,
- Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.