Гонгорын Батсүх
Appearance
Гонгорын Батсүх нь (1930 онд төрсөн) Монгол улсын гавьяат жүжигчин хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гонгорын Батсүх нь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1930 онд төржээ. Г.Батсүх нь арав гаранхан насандаа хотод орж ирээд Улсын төв театрт дагалдан жүжигчинээр орсоноор урлагтай холбогджээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Найрал дууны дуучин, туслах найруулагчийн ажлыг хийхийн хажуугаар арав гаран киноны гол болон туслах дүрд тогложээ.
Кино урлагт
[засварлах | кодоор засварлах]- 1959 онд "Морьтой ч болоосой" Гончиг
- 1959 онд "Ардын элч" цагаатны цэрэг
- 1962 онд "Түмний нэг" Гүрсэдийн дагалдах Цоохор
- "Хил дээр" хятад офицер
- "Тунгалаг Тамир" донир лам
- 1978 онд "Солонгын таван өнгө" лам
- 1978 онд "Их замын эхэнд" хятад
- 1979 онд "Тууврын замд" наймаачин
- 1983 онд "Үүр цайхын өмнө" Дорж
- 1987 онд "Ховор хүмүүс" Самдан
- "Мичидийн зургаан гялаан" япон Ганбаа
- 1990 онд "Морьтой ч болоосой-2" Гончиг
- "Еэ еэ шар буд аа" эрдэмтэн зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээжээ.