Ардын Жүжигчин
Appearance
(Ардын жүжигчин-с чиглүүлэгдэв)
Монгол Улсын Ардын Жүжигчин цол нь Хүндэт Цолны хамгийн дээд нь болох Ардын Зүтгэлтэн цолны нэг нь юм. "МУАЖ" буюу " АЖ" гэж товчлон хэрэглэнэ.
Анх БНМАУ-ын Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 53 дугаар тогтоолоор бий болгожээ. 1942 онд “Сүхбаатар” кино бүтээхэд уг киноны уран сайхны хэд хэдэн гол дүрд чадварлаг тоглож, урлагийн өндөр амжилт гаргасан БНМАУ-ын Гавьяат Жүжигчин Ц.Цэгмид БНМАУ-ын анхны Ардын Жүжигчин цолыг хүртсэн байна. Удаахь шагналыг "Урлаг уран сайхны үйл хэргийг хөгжүүлэхэд өндөр амжилт гаргасан" учир 1945 онд БНМАУ-ын УГЗ Э.Оюун авчээ.
Бусад Ардын Зүтгэлтэн цол
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын Ардын Зураач
- Монгол Улсын Ардын Уран Зохиолч
- Монгол Улсын Ардын Багш
- Монгол Улсын Ардын Эмч