Jump to content

Монголын хотын жагсаалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Монголын хотууд-с чиглүүлэгдэв)

Энэ хуудсанд Монгол улсын хот, томоохон суурины нэрийг жагсаав.

Монголын хотын жагсаалт (Монгол Улс)
Монголын хотын жагсаалт (Монгол Улс)
Сүүлийн гурван арваны хүн амын тоо
Д/д Хот 1979 [1][2][3] 1989 [4][5] 2000 [6][7] 2010 2022 2010 оноос хойших өөрчлөлт Аймаг, нийслэл
1 Улаанбаатар 396,300 540,600 711,900 1,089,358 1,567,794 478,436 Улаанбаатар
2 Эрдэнэт 19,100 - 48,310 83,135 102,724 19,589 Орхон
3 Дархан 59,100 - - 73,560 87,696 14,136 Дархан-Уул аймаг
4 Чойбалсан 28,500 37,300 40,123 37,918 47,212 9,294 Дорнод
5 Мөрөн 16,500 21,300 28,903 35,789 42,639 6,850 Хөвсгөл
6 Өлгий 18,700 27,200 25,791 29,392 40,138 10,746 Баян-Өлгий
7 Арвайхээр 12,300 16,900 19,058 27,162 35,165 8,003 Өвөрхангай
8 Улаангом 17,900 22,900 25,993 27,152 33,065 5,913 Увс
9 Баянхонгор 16,300 21,200 22,066 29,817 32,560 2,743 Баянхонгор
10 Ховд 17,500 24,100 25,765 29,012 32,322 3,310 Ховд
11 Даланзадгад 10,000 14,300 14,050 18,740 29,250 10,510 Өмнөговь
12 Сайншанд 11,100 10,300 18,290 20,800 27,751 6,951 Дорноговь
13 Өндөрхаан 11,100 14,400 18,003 17,164 24,267 7,103 Хэнтий
14 Баруун-Урт 11,600 16,100 15,133 14,089 23,523 9434 Сүхбаатар
15 Сүхбаатар 14,300 19,600 22,374 19,662 22,187 2,525 Сэлэнгэ
16 Цэцэрлэг 14,700 20,300 18,519 20,604 21,726 1,122 Архангай
17 Зүүнхараа 11,400 - 15,000(2004) 18,002 20,832 2,830 Сэлэнгэ
18 Алтай 13,700 18,800 15,741 15,492 18,934 3442 Говь-Алтай
19 Зуунмод 9,800 15,800 14,837 13,330 17,264 3,934 Төв
20 Мандалговь 10,200 16,100 14,517 10,888 16,593 5705 Дундговь
21 Улиастай 15,400 20,300 18,154 17,468 16,544 924 Завхан
22 Чойр 4,500 - 8,983 8,526 13,164 4638 Говьсүмбэр
23 Булган 11,300 12,800 12,681 11,320 12,814 1494 Булган
24 Хархорин - - 8,977(2003) 8,411 12,170 3759 Өвөрхангай
  1. Нийслэл хот: Улаанбаатар хот бол 1639 онд анх шав тавигдаж, нийтдээ 29 удаа нутаг сэлгэн нүүсээр одоогийн "Хүн чулууны хонхор" буюу "Алтан тэвшийн хөндий" гэх газраа 1778 онд тогтсон. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар болгосон. Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 км.кв нутагтай.
  2. Хоёр дахь их хот: Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17-ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай. Дархан хот нь 2010 оны байдлаар 150,738 хүн амтай. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.
  1. Улсын 3 дахь их хот: Эрдэнэт хот 1976 онд байгуулагдсан.
  1. City Population - Historical population figures
  2. Statistisches Bundesamt: Statistik des Auslands - Mongolei, 1985
  3. Encyclopedia "Cartactual," published 01/01/85
  4. City Population - Historical population figures
  5. http://www.nso.mn/eng/index.php National Statistical Office of Mongolia (accessed May, 2 2007)
  6. City Population - Historical population figures
  7. (2000) PADCO: Mongolia Urban Development and Housing Sector Strategy, Final Report, Vol. 2, published 2005.