Замын-Үүд сум
Jump to navigation
Jump to search
Замын-Үүд сум | |
---|---|
Замын-Үүд өртөө | |
Дорноговь дахь Замын-Үүд сум, суурины байршил | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Сум | Замын-Үүд өөрөө |
Баг (3) | 1-р, 2-р, 3-р гэх нэртэй |
Газар | 486.8 км² [1] |
Хүн ам | 2011 онд 14,473 хүн [2] |
Нягт сийрэг | 2011 онд 29.7 хүн/км² |
Замын-Үүд сум — Монгол улсын Дорноговь аймгийн харъяат сум.
Тус суманд байрлах Замын-Үүд өртөө нь Монгол улс, БНХАУ-г холбосон төмөр замын цорын ганц боомт бөгөөд БНХАУ талын Эрээн хоттой холбогдоно. Тус боомтоор 2004 онд 950,000 хүн хил нэвтэрсэн тооцоо бий.[3] Чойр хотоос Сайншандаар дайран Замын-Үүд орох 432 км урттай засмал замтай.
"Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс" 2004 онд бий болжээ. Уг бүс нь Замын-Үүд болон Хятадын хилийн хооронд 900 га газрыг эзлэн оршино[4]
Үзүүлэлт | 2000 | 2002 | 2004 | 2006 | 2008 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
Суурин хүн амын тоо | 5,486 | 6,681 | 7,763 | 9,665 | 11,527 | 13,799 |
Малын тоо толгой | 10,378 | 3,361 | 6,967 | 8,249 | 14,000 | 19,921 |
Эх сурвалж[засварлах | edit source]
- ↑ «ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЖИШЭЭН ДЭЭР АЙМГУУДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ» ТӨСЛИЙН ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ТАЙЛАН.
- ↑ 2.0 2.1 Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн байдал - 2011 он. Сайншанд 2012 он.
- ↑ www.medeelel.mn
- ↑ "Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс", албан ёсны сайт
- ↑ Дорноговь аймгийн статистикийн хэлтэс. Сумдын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн зэрэгцүүлэлт. 2000-2010 оноор