Улаанбадрах сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улаанбадрах сум
сум

Монгол орноо Улаанбадрах сумын төвийг цэглэв
Улс Монгол улс Монгол (МУ)
Аймаг Mn flag dornogovi aimag 2011.svg Дорноговь
Сум Улаанбадрах
Баг (4) 1. Сангийндалай
2. Баянбогд
3. Аргалант
4. Нүдэн
Сумын төв: Нүдэн
Газар нутаг 11,370.9 км² [1]
Хүн ам (2011) 1,542 хүн [2]
Нягт сийрэг 0.14 км²
Ард түмэн үндсэндээ Монгол үндэстэн
Нутгийн олон Улаанбадрах сумынхан
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
Дорноговь дахь Улаанбадрах, түүний төв

Улаанбадрах (ᠣᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠳᠠᠷᠠᠬᠤ) — Монгол улсын Дорноговь аймгийн харъяат сум.

Сум байгуулагдсан түүх: Монгол туургатны олон зууны туршид идээшин дасаж, түүх, соёлоо бүтээж, он цагийг элээж ирсэн говь нутгийн нэгээнхэн хэсэг нь Улаанбадрах сум билээ.

1924 оноос орон нутаг засаг захиргааг шинэчлэн байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийн дагуу Мэргэн вангийн хошууны ардын төлөөлөгчдийн хурлаар 4 сум, 12 баг, 59 аравт, 6107 хүн амтай Хутаг уулын хошууг зохион байгуулжээ. Тэр үед Улаанбадрах сумын айл өрхүүд нь Өлзийт баг нэртэйгээр Хутаг уулын хошууны Цээл суманд харьяалагдаж байжээ.Улмаар нэг жилийн дараа шинээр сум байгуулах санаачилга гарган хөдөлмөрчдийн хурлыг 1925 онд хийж, Цээл сумаас тасран Улаанбадрах сум нь Өлзийбадрах нэртэйгээр үүсгэн байгуулагдсан түүхтэй.

1931 онд Засгийн газар хошуудыг татан буулгах, сумдыг нэгтгэх, шилжүүлэх, нэрийг гэж нэрээ өөрчлөн 1931 оны 5 дугаар сард Гурван зараад төвлөрөн 30-аад жил суурьшсан билээ.

Тус суманд 1941 онд Өргөнцэцэрлэг сумаас 50-иад өрх, Эрдэнэ сумаас 30 өрх, 1950-иад оны дунд үед Өргөнцэцэрлэг сумаас 60-иад өрх, Сайхандулаан сумаас 32 өрх шилжин ирснээр 1958 онд 6 баг, 432 өрх, 1400 хүн ам, 46,5 мянган малтай эдийн засгийн хувьд аймагтаа дунд зэргийн болсон байв.

Хөдөлмөрчид хувийн аж ахуйтныг хоршооллох нам, засгийн бодлогыг дэмжиж 1957 оны 3, 8 дугаар саруудад “Оргил”, “Ялалт” нэгдлүүд байгуулагджээ.

Нэгдэл бүр сум болж зохион байгуулагдах болсноор 1959 онд Улаанбадрах сумын харъяалалд “Ялалт” нэгдэл үлдэж, “Оргил” нэгдлийг түшиглэн Аргалант сум байгуулагдсан байна.

Улаанбадрах сум Бяруугийн Харцав, дараа нь хоньчид төвлөрч, Аргалант сум Аргалантад түр төвлөрч  байгаад хөдөлмөрчдийн хүсэлтээр 1960 оны 4 дүгээр сард хоёр сум нэгдэл нийлэн Улаанбадрах сум “Оргил” нэгдэл болж  Рашаантын Нүдэнд төвлөрсөн.

Улаанбадрах сумын амжилтын цуваа:

1942 он Хөдөлмөрийн хүндэт үнэмлэхээр

1968 он аймагтаа 1-р байр

1969 он улсад  3-р байр

1969 он аймагт 2-р байр

1974 он аймагт 2-р байр

1975 он аймагт 1-р байр

1975 он Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн болзолт уралдаанд 2-р байр

1975 он Улсын хэмжээний социалист уралдаанд шалгарч шилжин явах туг, диплом, мөнгөн шагналаар

1975 он Хагас түмэн тэмээтэй болж диплом, мөнгөн буйлаар

1976 он Аймагт 1-р байр

1977 он мөн аймагт 1-р байр

1978 он аймагт 3-р байр

1979 он улсад 3-р байр

1984 он аймагт 1-р байр

1989 онд улсад 3-р байрыг тус тус эзэлж байжээ.

Өнөөгийн Улаанбадрах сум нь Сангийн далай, Баянбогд, Аргалант, Нүдэн гэсэн  засаг захиргааны 4 баг,  472 өрх 1524 хүн амтай.

Байршил, нутаг дэвсгэрийн бүтэц, бүрэлдэхүүн:  Улаанбадрах сум нь 1137092 га нутаг дэвсгэртэй,  нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймагт хоёрдугаарт ордог. Баруун, баруун хойд хэсгээрээ Хөвсгөл, Мандах, Сайхандулаан, зүүн, зүүн хойд, зүүн өмнөд хэсгээрээ Эрдэнэ, Өргөн, Сайншанд, урд талаараа БНХАУ-тай 60 км-ээр хиллэдэг өргөн уудам нутаг дэвсгэртэй.

Цагийн бүсийн хувьд Улаанбаатар НЗНЦ+8

Газрын гадарга: Улаанбадрах сумын нутаг дэвсгэр нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4.6 хувийг эзэлдэг, хяр хадархаг болон элсэрхэг, элсэн манхан голлосон хөрстэй. Байгалийн тогтоц нуур цөөрөм, урсгал гол горхи байхгүй, урсгал булаг шанд, даацууд олон бий.

Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд нефьт, чулуун нүүрс, гөлтгөнө, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, уран, зэс,  давс, хужир, жуган зэрэг эрдэс бодис баялагтай.

Түүхэн дурсгалт хөшөө, хадны бичээс, булш хиргисүүр, сүм хийдийн туурь, плантелогийн олдвор болон байгалийн үзэсгэлэнт бүхий түүх соёлын өв уламжлалыг хадгалсан олон арван газруудтай.

Ан амьтан, өвс ургамал:  Сумын нутагт үнэг, чоно, хярс, шилүүс, аргал, дорго, мануул, туулай, цагаан зээр, хар сүүлт зээр, хулан гэх мэт зэрлэг ан амьтан нутагшсан. Жигүүртэн шувуудаас элээ, ногтруу, шар шувуу элбэг, хун, галуу, нугас, тогоруу шувуунууд урин дулааны улиралд нүүдэллэн ирдэг.

Ургамлын бүлгэмдлийн хувьд сийрэг, тачирдуу боловч олон төрлийн бутлаг, буурцагт, үет ургамал болон шүүслэг агь гашуун, божмог, таана, хөмүүл, бударгана, хялгана, шар мод, багалуур зэрэг шим тэжээлт ургамал бүхий бэлчээртэй. Түүнчлэн ард иргэдийн олон жилийн туршид амьдрал ахуйдаа хүнс тэжээл, эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн цулхир, шарилж, бажуун, тэмээн хөх, алтан гагнуур, зээргэнэ зэрэг ургамлууд элбэг ургадаг.

Байгалийн нөөц, баялаг:  Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд нефьт, чулуун нүүрс, гөлтгөнө, жонш, төмрийн хүдэр, шохойн чулуу, уран, зэс,  давс, хужир, жуган зэрэг эрдэс бодис баялагтай.

Засаг даргын тамгын газар: Сумын Засаг даргын Тамгын газар нь улс төрийн -6, төрийн захиргааны -11, төрийн тусгай -2, төрийн үйлчилгээний -10, нийт 29 албан хаагчидтайгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомж, тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг боловсролын түвшингээр нь авч үзвэл: Дээд боловсролтой-20 буюу 69%,  бүрэн дунд -1 буюу 3.4%, бүрэн бус дунд -8 буюу 27.6% байна.

Тус байгууллагад төрийн удирдлагаар мэргэшсэн -3, Нийгмийн удирдлагаар мэргэшсэн -1 албан хаагч ажиллаж байна.

Нийт ажиллагсдын 23 буюу 79.3% нь орон нутгийн боловсон хүчин, 15 буюу 51.7% -ийг 18-35 насны залуучууд, 14 буюу 48.3%-ийг бусад насныхан эзэлж байна.

Манай хамт олны дунд Алтан гадас одонт-1, Төрийн албаны Тэргүүний ажилтан -1, Санхүү банкны Тэргүүний ажилтан -3, Худалдааны Тэргүүний ажилтан -3, Статистикийн Тэргүүний ажилтан -1, Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан -1 зэрэг салбар салбарын Тэргүүний ажилчид ажиллаж байна

БОЛОВСРОЛ:

  • Хүүхдийн цэцэрлэг: Улаанбадрах сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1964 онд Нүдэн хэмээх газарт эсгий гэрт “Оргил” нэгдлийн харьяа  1 бүлэг, 15 хүүхэд, 1 багш, тогооч, үйлчлэгч гэсэн 3 орон тоотойгоор байгуулагдан өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар  2008 оны 10 сард Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилга хүлээн авч одоогоор дунд бүлгийн 2-3 хүртэлх насны 28 хүүхэд, ахлах бүлгийн 4 хүртэлх насны 27 хүүхэд, бэлтгэл бүлгийн 5 хүртэлх насны 19 хүүхэд,  нийт 3 бүлгийн нийт 74 хүүхэд, эрхлэгч, бүлгийн багш-3, туслах багш-3, тогооч, туслах тогооч, нярав галч гэсэн 13 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн багш бэлтгэх ажлын хүрээнд мэргэжлийн багшаар 100% хангагдсан.
  • Ерөнхий боловсролын сургууль: Тус сургууль нь анх 1940 оны 4-р сард “Сайн дурын сургууль” нэртэйгээр “Овоон шавагтай” гэдэг газар 1 багш, 24 сурагч, 1 ажилчин, 4 гэртэйгээр байгуулагдсан бөгөөд анхны багш нь Жамбарайн Цэвээндорж гэдэг хүн байлаа.

1941 онд Улсын бага сургууль болон өргөжиж эрхлэгчээр нь Гомбосүрэн, багшаар нь Гунгаа ажиллаж байсан байна.

1942 онд сурагчдын тоо нэмэгдэн 4 ангитай болон мөн аж ахуйн талаар ч бэхжин хичээлийн 2 тасалгаатай модон байшинтай болж 1943 онд 4 тасалгаатай коридор бүхий туйпуун байшинтай болсон байна. 1945 онд дахин 1 байшин ижилсүүлэн барьж түүндээ багш нарын контор, пионерийн танхим зэргийг байрлуулах болсон байна.

Тус сургуулиас эрдмийн гараагаа анх эхэлсэн олон арван сурагчдын дотроос  Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Г.Лувсанцэрэн, техникийн ухааны доктор Ж.Батсуурь, дэд эрдэмтэн Ц.Басанжав, МУ-ын гавьяат жүжигчин Д.Банди, Л.Нарантуяа, гавьяат нэвтрүүлэгч Н.Гунгаа, улсын начин, спортын мастер Я.Одсүрэн, спортын мастер Ч.Чулуунбанди, улсын аварга малчин Зоригтбаатар, Т.Мөнхбаяр, Ж.Баатарсуурь зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан.Тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлын үр дүн байнгын өндөр түвшинд байж аймгийн анхны соёлч нөхөрлөлийн анги, монголын пионер сурагчдын спартакиадын анхны цомыг тус тус гардан авч байсан.

Анхны пионерийн бүлгэм 1942 онд байгуулагдаж анхны пионерийн зөвлөлийн дарга нь Л.Гончиг байлаа.

1979 онд 50 ортой дотуур байр 2, 1984 онд 160 хүүхдийн суудалтай хичээлийн байр тус тус ашиглалтад орж байсан. 1978-1979 оны хичээлийн жилд 8-н жилийн сургууль болж өргөжсөн.

Манай сургууль 2013-2014 оны хичээлийн жилд 177 суралцагч, 17 багш 7 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 1-9 дүгээр ангийн 9 бүлэгтэй. Мэргэжлийн зэрэгтэй 8 багш ажиллаж байна. Сургуулийн захирлаар 2001 оноос өнөөг хүртэл Ц.Наташа, сургалтын менежерээр Ц.Нарантунгалаг 2003 оноос өнөөг хүртэл, нийгмийн ажилтнаар Д.Батсайхан 2003 оноос өнөөг хүртэл тус тус ажиллаж байна.

Сургуулийн амжилт:

-          2004 онд хүүхдийн оролцооны байгууллагын ажлаар “Ерөнхий сайдын хүрэл өргөмжлөл”

-          2005 онд Аймгийн хүүхдийн байгууллагын “Алтан цом”

-          2006 онд “Аймгийн эрүүл мэндийг дэмжигч сургууль”

-          2007 онд “Аймгийн тэргүүний сургууль” батламж

-          2009 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит сургууль болсон.

-          2010 онд МУ-ын Шилдэг менежменттэй ТОП сургуулиар шалгарсан.

-          2003 оноос 2011 онд 8 жил дараалан 9 жилийн сургуулиудаас аймагтаа 1-р байранд шалгарсан.

-          2012, 2013 онд аймагт суурь, бүрэн дунд сургуулиудын түвшинд 1-р байранд шалгарсан

Хичээлийн төрлийн дуу хөгжмийн, гадаад хэлний, бага ангийн, монгол хэл, уранзохиолын, АББ-ын гэгээрэл төв, биеийн тамирын олимп, компьютерийн, түүхийн, математикийн, технологийн гэсэн 10 кабинеттай. Хичээлийн төрлийн 12 дугуйлан хичээллэж байна. Үүнд: Математик, дуу, хөгжим, монгол бичиг, физик, түүх, хими, мэдээлэл зүй, IQ, шатар, даам, гадаад хэлний дугуйлангууд, сагс, волейболын секцүүд тус тус хичээллэдэг.

Манай сургуульд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонтой 2 багш, БТА 5, СТА 1, МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль болон хөдөлмөрийн алдар медальт багш 5,  аймаг, сумын тэргүүний ажилтан багш 6 ажиллаж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ: Анх 1938 онд сумын хүн эмнэлгийн салбарыг сувилагч Насан, Дамдиндорж нар эсгий гэр нэртэйгээр байгуулсан түүхтэй. 1942 онд сумын эмнэлгийн салбар 3 ортой хүний бага эмчийн салбар болон өргөжиж, анхны бага эмчээр Хөвсгөл сумын иргэн Ч.Гунгаа ажиллаж байв. Тус салбар байгуулагдсанаар  хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжид ахиц гарчээ. Үүнд: сувилагч Хуудуу, Рэгзэн нарын хувь нэмэр багагүй. Энэ үед хүний бага эмчээр Ч.Цэдэвсүрэн, Л.Жамц, Ш.Цэдэн-Иш, Цэен-Ойдов нар томилогдон ирж ажиллаж хүн амыг халдварт  өвчнөөс эрүүлжүүлэх ажилд бодит алхам хийгджээ.

1969 онд сумын бага эмчийн салбар нь 10 ортой  төрөх ,  халдварт, хүүхэд, дотор  гэсэн  тасагтай хүний их эмчийн салбар болон өргөжиж, анхны их эмчээр Даланжаргалан сумын харьяат Банди ажиллав. Анхны их эмчийн салбарт бага эмчээр Н.Очирсүх, Ж.Баатар, Т.Хэнмэдэхэв сувилагчаар Ишгэнсүрэн, Цагаанхүү, Цэен, Ц.Тогоо, Пүрэвжав, аж ахуйгаар Дамдинжав, асрагчаар Долгор, Давааням, Чойнодмаа, угаагчаар Дэчин нар ажиллаж байв. Их эмчийн салбар болон өргөжиж анхны түргэн тусламжийн машинтай болов. Анхны түргэн тусламжийн машины жолоочоор Доной ажиллаж байв. Их эмчийн салбар байгуулагдсанаар түргэн тусламжийг хүн ардад богино хугацаанд үзүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж хүн амын өвчлөл ялангуяа халдварт өвчин буурч 0-3 насны хүүхэд жирэмсэн эхчүүдийг хяналтандаа бүрэн авчээ.

Сумын их эмчийн салбар 1992 оноос сумын эрүүл мэндийн төв  2000 оноос сумын Хүн эмнэлэг болон өргөжиж 2012 оноос Эрүүл мэндийн төв нэртэйгээр  сумын  хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны   тусламж үйлчилгээг үзүүлж байна.  1993 онд зориулалтын эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноос хойш амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэсэг, угаалга, ариутгал, гал тогоо, захиргаа , аж ахуйн хэсэг гэсэн ажлын таван хэсэгт  14 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд: Их эмч -1, Багийн эмч -3, Сувилагч -2, Тогооч  -1, Асрагч -2, Нярав -1, Нягтлан -1, Жолооч -1, Галч-3  ажиллаж сумын 1524 хүн амд  нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Санхүүгийн хувьд төсвөөс эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг байсан бол  2006 оноос хойш 100 хувь улсын төсвөөс санхүүждэг болсон.

Хөдөөгийн хүн амд  эрүүл мэндийн анхан шатны шатлалын  тусламжийг үзүүлэхдээ хараа хамгаалах, НҮЭМ-ийн дархлаажуулалтын, лабораторийн, чийрэгжүүлэлтийн зэрэг шинэ үйлчилгээтэй кабинетуудыг шинээр байгуулан ажиллаж зарим нэгэн нарийн мэргэжлийн  тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж үйлчилж байна .

Сүүлийн 3 жилд дархлаажуулалтын хамралтыг 100 хувьд хүргэж  халдварт  өвчин бүртгэгдээгүй эх нярай, 0-5 насны хүүхдийн эндэгдэлгүй,  гэрийн төрөлт гаргаагүй амжилттай ажиллаж байна.

Соёлын төв: Тус сумын Соёлын төв нь сумын Намын –Үүрийн мэдэлд 1930-аад оны эцсээр байгуулагдсан улаан гэр соёлын байгууллагын суурийг тавьж Өмнөговь аймгийн Т.Жанчив ажиллан хөгжлийнхөө явцад 1947 онд Улаанбулан болж эрхлэгч З.Ваанчиг нь тухайн нөхцөл дэх материаллаг баазад түшиглэн сайн дурын уран сайханчдын эгнээг бүрдүүлэн концерт, жүжг тоглож, номоор иргэд малчдад үйлчилж байсан. Тус суманд 1957 онд үүссэн кино цэг нь эхэн үед тэмээн хөсгөөр айл өрхөд, сүүлийн жилүүдэд трактороор бригадын өдөрлөг багийн нийтийн хурлын үед малчид, хөдөлмөрчдөд үйлчилдэг болсон. Киног хөдөөгийн хөдөлмөрчдөд ялангуяа өрх суурьт тэмээн хөсгөөр хүргэж үйлчлэхэд кино механикч Ц.Дагва санаачилгатай ажиллаж байсан. Сумын Соёл урлагийн 3 хоног аймгийн төв Сайншандад 1965-1981 онд зохиогдож хөдөлмөрчдөөс өндөр үнэлэлт авч байсан. Клуб нь 1991 оны 05 сарын 17-ны өдрөөс эхлэн Соёлын төв болон нэр нь өөрчлөгдсөн. Улаанбадрахчуудаас Дорноговь аймгийн Саранхөхөө театрын дуучин МУГЖ Л.Нарантуяа, Улсын Тэргүүний уран сайханч Б.Бат-Орших, Х.Хатанхуяг, Д.Батсайхан зэрэг авьяастнууд тодрон гарч байсан. Сумын Клубын эрхлэгчээр Од, Цэдэв, Батсүх, Ц.Зоригт, Сумьяа, Д.Батсайхан, Дугарсүрэн, Ч.Цэцэгмаа нар, Номын санчаар Г.Рина, Д.Цэцэгээ Өнөрцэцэг, Г.Хоролмаа, Д.Адьяа нар Үйлчлэгчээр: Ц.Уранчимэг, О.Оюунчимэг, О.Өнөрбаяр О.Уранчимэг нар идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байсан. Өнөө үед Соёлын төв нь соёл урлагийн олон төрлийн ажил зохион байгуулж иргэд хөдөлмөрчдийн талархал хүлээн ажиллаж байна.Соёлын төв нь 2007-2012 онуудад үйл ажиллагаагаараа аймагтаа 2-р байрт шалгарсан амжилттай  ажиллаж байна.

Сумын хөгжлийн зарим үзүүлэлтүүд.

Сумын нийгэм, эдийн хөгжлийн зарим үзүүлэлтүүдийг  авч үзвэл дараах байдалтай байна.

Үүнд: а. Ерөнхий мэдээлэл

Үзүүлэлтүүд Хэмжих нэгж Тоо хэмжээ
Байршлын үзүүлэлтүүд
Аймгийн төвөөс алслагдсан зай км 135
Улсын нийслэлээс км 600
Хүн ам төвлөрсөн том зах зээл км 135
Ханган нийлүүлэх төв км 135
Хилийн гарц км 135
Бүсийн төв км 135
Газар нутаг
Нийт нутаг дэвсгэр га 1137092
ХАА-н эдэлбэр газар 1060027
Тариалангийн талбай га 3
Үүнээс: Тариалдаг талбай га 2.014
Ойн нөөц 49669
Усны эдэлбэр газар 1588.5
Тусгай хамгаалалттай газар га 23547.6
Зам, шугам сүлжээний газар 2183.1
Хот, суурины эдэлбэр газар 48.26
Уул уурхайн газар 27.94
Байгалийн ямар бүсэд хамаардаг Говь
Цаг агаар
Жилийн дундаж температур 5
Зуны дулааны температур 19.8
Өвлийн хүйтний температур -7.7
Жилийн дундаж хур тунадас 107.9
Аж ахуйн нэгж байгууллагын тоо
Компани хоршоо ш 8
Төсөвт байгууллага ш 7
Төрийн бус байгууллага ш 4
Хувиараа хөдөлмөр эрхлэгч ш 16
Байгалийн баялаг, ашигт малтмал
Алт +
Газрын ховор элемент +
Нүүрс +
Газрын тос +
Шавар +
Элс +
Хайрга +

Хүн амын хандлагын судалгаа:

2008 2009 2010 2011 2012
Сумын нийт хүн ам 1494 1543 1542 1542 1524
Эдийн засгийн идэвхтэй хүн ам 943 970 988 952 969
Ажил эрхэлдэг хүн ам буюу ажиллагчид 687 732 723 789 759
Ажиллагчид, үйлдвэрлэлийн салбараар 687 732 723 789 759
Мал аж ахуй 513 531 510 574 538
Уул уурхайн үйлдвэр 7 13 16 12
Цахилгаан дулаан 1 1 1 1 1
Холбоо, тээвэр 6 2 2 6
Худалдаа үйлчилгээ 15 12 10 18 36
Төрийн байгууллага 73 77 76 79 72
Боловсрол 40 41 43 49 47
Эрүүл мэнд 21 20 21 21 20
Бусад 18 41 47 31 26
Хөдөлмөрийн насны хүн ам 943 970 988 952 969
Ажилгүйчүүдийн тоо 50 94 140 66 146
Үүнээс: эмэгтэй 47 28 40 28 63
Ажилгүйдлийн түвшин 5.3 9.7 14.2 6.9 15.1
Сумын өрхийн тоо 439 466 473 473 472
Өрхийн амьжиргааны түвшний ангилал 439 466 473 473 472
Ядуу 115 33 8 5 4
Нэн ядуу 34 10 10 14 2
Малтай өрхийн тоо 346 338 347 346 350
1000-с дээш малтай 2 4 6 6 12
501-999 малтай 29 39 31 44 38
201-500 малтай 136 137 142 141 145
101-200 малтай 284 80 75 76 83
100 хүртэл малтай 95 78 93 79 72

Мал аж ахуйн салбарын хөгжлийн үзүүлэлтүүдийн хандлага:

Үзүүлэлтүүд 2008 2009 2010 2011 2012
Малын нийт тоо 80341 91160 56978 96670 100904
Тэмээ 3142 3271 3474 3719 3871
Адуу 5968 6533 7058 7780 8425
Үхэр 3063 3505 3444 3684 3799
Хонь 25938 30346 30451 33586 34608
Ямаа 42230 47505 42551 47901 50201
Малын тоо хонинд шилжүүлснээр 49977.6 56823.4 59565.7 63153.2 67899.9
Хээлтэгч малын тоо 31666 36276 37581 38573 41663
Тэмээ 1089 1218 1280 1411 1451
Адуу 1618 1795 2000 2255 2494
Үхэр 1185 1367 1359 1470 1517
Хонь 11000 12600 13639 13999 15040
Ямаа 16774 19296 19303 19438 21161
Малын зүй бус хорогдол 14 8 3695 207 326
Тэмээ 1 1 24 20 10
Адуу 4 62 7 7
Үхэр 1 63 12 18
Хонь 1 3 779 85 44
Ямаа 8 3 2767 83 247
Бойжуулсан төлийн тоо 25012 28742 20999 28468 28242
Ботго 537 491 578 582 652
Унага 161 1322 1196 1501 1448
Тугал 945 1064 865 1074 1078
Хурга 8776 10798 8401 11242 10726
Ишиг 13593 15067 9959 14069 14338
Цэвэр эрлийз малын тоо 8308 20183 21045 21392 20796
Хонь 301 962 1645 1860 1229
Ямаа 8007 19221 19400 19532 19567
Тэжээвэр амьтдын тоо 0 0 32 42 43
Гахай 22 4 3
Шувуу 10 38 40
Малын хашааны тоо 248 256 287 307
Тэжээл бэлтгэл, тн/тэжээл нэгжээр 205 164.6 86.75 65.55 112.5
Үүнээс хадлан өвс 180 149.8 64.15 35.3 92.3
Нэг хонин толгойд ногдох тэжээл, кг/тэжээл 4.1 2.9 1.46 1.04 1.66

Газар тариалангийн салбарын хөгжлийн үзүүлэлтүүдийн хандлага:

Үзүүлэлтүүд 2008 2009 2010 2011 2012
Тариалсан талбай га 0.12 0.061 0.0437 2.014 1.023
Төмс 0.1 0.055 0.025 0.606 0.52
Хүнсний ногоо 0.02 0.006 0.0187 1.408 0.503
Хадлан
Хураасан ургац, тн 0.1 0.46 0.788 3.3 1.83
Төмс 0.07 0.1 0.17 3 0.6
Хүнсний ногоо 0.03 0.36 0.618 0.3 1.23
Га-ийн ургац тн 0.8 7.5 18 1.6 1.8
Төмс 0.7 1.8 6.8 4.9 1.2
Хүнсний ногоо 1.5 60 33 0.2 2.4

Сумын эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн өсөлт:

Үзүүлэлтүүд 2008 2009 2010 2011 2012
Мал аж ахуйн 2141120 2183668 4423124
Боловсруулах үйлдвэрийн 1143.5 5795 4297.5 8354.3 13988.4
Нийт бүтээгдэхүүний бүтэц
Төмс /тн/ 0.07 0.1 0.17 3 0.6
Хүнсний ногоо /тн/ 0.03 0.36 0.618 0.3 1.23
Хадлан 180 149.8 64.15 35.3 92.3
Мах /тн/ 630.2 495.4 2026.2
Ямааны ноолуур /тн/ 12.7 11.4 12.9
Богийн арьс /ш/ 16450 13520 18250
Бодын шир /ш/ 1767 1687 2100
Талх /ш/ 1380 1880 1895 6420 7210
Бусад /ш/ 19 31363 4538 4270 4189

Орон нутгийн төсөв, сая төгрөг:

Үзүүлэлтүүд 2008 2009 2010 2011 2012
Орон нутгийн төсвийн орлого 77637 108367.9 82698.2 23578.7 26340.3
Хүн амын орлогын албан татвар 8061.2 2550.2 4325.4 10853.1
Бууны албан татвар 304 308 314 324
Ус ашигласны төлбөр 1035.6 871.4 1465 2158.8
Хүү торгууль 111 105 150
Бусад орлого 98967.1 78857.6 17369.3 12854.4
Орон нутгийн төсвийн зарлага 111680 105343 126513.9 180027.6 241175.9
Цалин 74674 85522.7 107457.5 168514.3
НДШ, ЭМД 8354.3 9530.9 11951.9 18210.1
Гэрэл, цахилгаан 550 499.5 535.4 729.8
Тээвэр шатахуун 5395.9 6534.8 11270.9 11951
Шуудан холбоо 609.4 459.1 755.7 1567.2
Албан томилолт 1719.6 3156.9 4352.5 5266.2
Бусад зарлага 14039.8 20810 43703.7 34937.3
Төсвийн санхүүжилт 105343 126513.9 180027.6 241175.9

УЛААНБАДРАХ ЦАГ УУРЫН ХАРУУЛЫН ТҮҮХ:

Улаанбадрах харуул нь Сайншанд хотоос урд зүгт 138 км зайд 109031/ уртраг, 44042/ өргөрөгт, далайн түвшнээс дээш 986 метр өндөрт байрладаг. Тус харуулд бусад харуулын жишгээр анх талбай модон хашаатай байснаа 1970 аад оны дунд үеэс төмөр торон хашаатай болж хөнгөн самбарт флюгер, тунадас хэмжүүр, агаар, хөрсний температур хэмжигч термометрүүдийг байрлуулан шинжилгээний ажлыг хоногт 3 удаа хийж, мэдээг төвд хугацаанд нь дамжуулж иржээ.

Тус харуулын ажиглагчаар Тогоомаам, Бормаам, Энхжаргал, О.Одончимэг, Ч.Оюунцэцэг нар ажиллаж байсан бөгөөд 1970 аад оны дунд үеэс Замын-Үүд станцад ажиглагч мэргэшил эзэмшээд ажиллаж байсан П.Чилхаасүрэн 2009 оныг хүртэл он удаан жил, тогтвор суурьшилтай ажиллаж байлаа.

Улаанбадрах сумын бэлчээрийн ургамлын ашиглалтыг төлөөлөх ургамлуудаар 4-10 дугаар сард суурин ба явуулын судалгааны аргаар хийж, хөдөө аж ахуйн цаг уурын тойм мэдээг арав хоног бүр тогтмол бичиж сумын удирдлагуудаар хүргэж, сар, улирлын цаг агаарын урьдчилсан мэдээ, төлөв, тойм мэдээгээр шуурхай үйлчилж байдаг.Харуулын ажиглагч П.Чилхаасүрэнгийн удаан жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж Хөдөлмөрийн Хүндэт медаль, Ардын Хувьсгалын 70,80 жилийн ойн медалиудаар шагнуулсан байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ: Тус суманд аймаг сумын тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт Баянбогд, Аргалант, Тахиат, Харангад уулнууд, Хар заг, Гурван бяруугийн хөндий, Майхан цавын улааны жугана, Өвөр цайдмын шүү болон түүхэн дурсгалт хадны бичээс, цэргийн шивээ зэрэг олон газрууд байдаг. Энэхүү байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар нутгуудыг түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой.

Тус сумын нутаг Бор нуруу хэмээх газарт 30 га газарт дэлхийд ховорт тооцогдох Үзсэнээр гэтэлгэгч Хас цагаан сүм суварга 2011 оноос эхлэн баригдаж байна. Энэхүү сүм суварга баригдаж ашиглалтад орсноор Хүслийн уул, Хамрын хийдийн маршрутад орж аялал жуулчлал цогц утгаараа хөгжих боломж бүрдэнэ.

Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[2][3]
Үзүүлэлт 2000 2002 2004 2006 2008 2010
Суурин хүн амын тоо 1,731 1,709 1,613 1,550 1,494 1,542
Малын тоо толгой 84,990 55,846 72,569 57,655 80,341 86,678

Эх сурвалж[засварлах | edit source]

4. http://dornogovi.gov.mn/v/2014110033

Өнөөгийн Улаанбадрах сум нь Сангийн далай, Баянбогд, Аргалант, Нүдэн гэсэн засаг захиргааны 4 баг, 472 өрх, 1482 хүн амтай. Малын нийт тоо 2009 2010 2011 2012 2013 91160 86978 96670 100904 113537 Тэмээ 3271 3474 3719 3871 3940 Адуу 6533 7058 7780 8425 9355 Үхэр 3505 3444 3684 3799 4356 Хонь 30346 30451 33586 34608 39020 Ямаа 47505 42551 47901 50201 56866≤