Мөрөн

(Мөрөн хот-с чиглүүлэгдэв)
Мөрөн хот
сум
Мөрөн сум
Алсад эрээлжлэх Мөрөн хот (2008 он)
Алсад эрээлжлэх Мөрөн хот (2008 он)
Мөрөн is located in Mongolia
Мөрөн
Улс орон  Монгол
Аймаг  Хөвсгөл
Сум Мөрөн
Баг (13) 1 - 13 дугаарт 13 баг
Газар нутаг 102.9 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 35,789 хүнА
Хүн ам (тооц.) 2011 онд 37,471 хүн
– Яг хотдоо 37,471 хүнБ
Нутгийн олон Мөрөнийхөн (Мөрөнгийнхөн)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.
Б Сумын төв, хөдөө бус харин хот гэсэн бүлгийн тоо
2006 оны Мөрөн хотын бараа
Шүхэрч Гэлэнхүүгийн хөшөө

Мөрөн (монгол бичгээр мүрэн) — Хөвсгөл аймгийн төв нь хүн амын тоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хот-ын дараа орно.Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваариар адил нэртэй сум болдог. 102,9 км² талбайт нутагтай Мөрөн сум 2011 оны эцэст 37,471 оршин суугчтай байв.

Мөрөн хотын баруун урд хэсгээр Дэлгэр мөрөн урсан өнгөрдөг. Мөрөн хот эмнэлэг, музей, театр, шуудангийн салбар, сургуулиуд, цэцэрлэгүүдтэй. Мөн 2004 онд Монголын эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Мөн 2014 онд 35 тэрбум төгрөгийн өртгөөр 34 мегаваттын Дулааны цахилгаан станц баригдсанаар хоцрогдож хуучирсан, утааны бохирдлын эх үүсвэр болсон олон уурын зуухнаасаа салж, аймгийн төвийг халаахад өмнө нь жилд 110000тн нүүрс хэрэглэдэг байсныг шинэ станцаар зөвхөн 16000тн хэрэглэдэг болгож бууруулж чаджээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1809 онд Дэлгэр мөрний эрэгт Мөрөнгийн Хүрээ бий болсноор Мөрөн хотын түүх эхэлдэг. 20-р зууны эхэн гэхэд тус хийд нь 1300 орчим ламтай том хийд байсан боловч 1937 онд сүйтгэгджээ. Данзадаржаа хийд гэдэг жижиг хэмжээний шинэ хийд 1990-ээд онд хотын баруун хэсэгт баригджээ.

Хөвсгөл аймаг байгуулагдсаны дараа аймгийн төв нь Хатгал байсан бөгөөд 1933 онд Мөрөн хот руу шилжсэн байна.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Мөрөнгийн хүн ам [1] [2][3] [4][5][6][7]
1959
тооц.
1969
тоол.
1979
тоол.
1989
тоол.
1994
тооц.
2000
тоол.
2005
тооц.
2006
тооц.
9,000 11,200 16,500 21,300 27,230 28,147 35,872 35,500

2007 онд хүн ам нь, 40,000-аас арай бага байсан ба энэ хүн амын ихэнх нь гэр хороололд амьдарч байна.

Хөшөө дурсгал[засварлах | кодоор засварлах]

Нисэх буудал[засварлах | кодоор засварлах]

Мөрөн нисэх буудал (ICAO:ZMMN, IATA: MXV) нь 2 зурвастай бөгөөд нэг нь засмал, нэг нь хайрга. Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Баруун аймаг нийслэлийн чиглэлийн нислэг энд бууж шатахуун цэнэглэдэг.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. National Statistical Office[1]
  2. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  3. , GeoHive: Global Statistics, [2]
  4. Population Statistics: historical demography [3]
  5. M. Nyamaa, Khövsgöl aimgiin lavlakh toli, Ulaanbaatar 2001,passim
  6. Rural Poverty Reduction Programme: official site
  7. Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006[4]