Jump to content

Монголын хотын жагсаалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэ хуудсанд Монгол улсын хот, томоохон суурингийн нэрийг жагсаав.

Сүүлийн гурван арваны хүн амын тоо
Д/д Хот 1979 [1][2][3] 1989 [4][5] 2000 [6][7] 2010 2022 2010 оноос хойших өөрчлөлт Аймаг, нийслэл
1Улаанбаатар396,300540,600711,9001,089,3581,567,794478,436Улаанбаатар
2Эрдэнэт19,100-48,31083,135102,72419,589Орхон
3Дархан59,100--73,56087,69614,136Дархан-Уул аймаг
4Чойбалсан28,50037,30040,12337,91847,2129,294Дорнод
5Мөрөн16,50021,30028,90335,78942,6396,850Хөвсгөл
6Өлгий18,70027,20025,79129,39240,13810,746Баян-Өлгий
7Арвайхээр12,30016,90019,05827,16235,1658,003Өвөрхангай
8Улаангом17,90022,90025,99327,15233,0655,913Увс
9Баянхонгор16,30021,20022,06629,81732,5602,743Баянхонгор
10Ховд17,50024,10025,76529,01232,3223,310Ховд
11Даланзадгад10,00014,30014,05018,74029,25010,510Өмнөговь
12Сайншанд11,10010,30018,29020,80027,7516,951Дорноговь
13Өндөрхаан11,10014,40018,00317,16424,2677,103Хэнтий
14Баруун-Урт11,60016,10015,13314,08923,5239434Сүхбаатар
15Сүхбаатар14,30019,60022,37419,66222,1872,525Сэлэнгэ
16Цэцэрлэг14,70020,30018,51920,60421,7261,122Архангай
17Зүүнхараа11,400-15,000(2004)18,00220,8322,830Сэлэнгэ
18Алтай13,70018,80015,74115,49218,9343442Говь-Алтай
19Зуунмод9,80015,80014,83713,33017,2643,934Төв
20Мандалговь10,20016,10014,51710,88816,5935705Дундговь
21Улиастай15,40020,30018,15417,46816,544924Завхан
22Чойр4,500-8,9838,52613,1644638Говьсүмбэр
23Булган11,30012,80012,68111,32012,8141494Булган
24Хархорин--8,977(2003)8,41112,1703759Өвөрхангай
  1. Нийслэл хот: Улаанбаатар хот бол 1639 онд анх шав тавигдаж, нийтдээ 29 удаа нутаг сэлгэн нүүсээр одоогийн "Хүн чулууны хонхор" буюу "Алтан тэвшийн хөндий" гэх газраа 1778 онд тогтсон. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар болгосон. Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог. Нийт 4,704.4 км.кв нутагтай.
  2. Хоёр дахь их хот: Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10-р сарын 17-ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм. Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай. Дархан хот нь 2010 оны байдлаар 150,738 хүн амтай. Нийт хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ба нийт өрхийн 67.5 хувь нь орон сууцанд амьдардаг.
  1. Улсын 3 дахь их хот: Эрдэнэт хот 1976 онд байгуулагдсан.
  1. City Population - Historical population figures
  2. Statistisches Bundesamt: Statistik des Auslands - Mongolei, 1985
  3. Encyclopedia "Cartactual," published 01/01/85
  4. City Population - Historical population figures
  5. Archive copy (Memento 3. Нэгдүгээр сар 2009 цахим архивт) National Statistical Office of Mongolia (accessed May, 2 2007)
  6. City Population - Historical population figures
  7. (2000) PADCO: Mongolia Urban Development and Housing Sector Strategy, Final Report, Vol. 2, published 2005.