Jump to content

Уулбаян сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уулбаян сум
ᠠᠭᠤᠯᠠᠪᠠᠶ᠋ᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Газар нутаг
  Нийт4,945 км2 (1,909 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,860
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Уулбаян нь Сүхбаатар аймгийн сум юм.

1924 онд анх Уулбаянмөнх уулын хошуу нэртэйгээр байгуулагдаж, Хан Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошуунд захирагдаж байснаа 1931 оноос Уулбаянмөнх сум болж Хэнтий аймгийн харьяанд оруулсан байна. 1942 оноос Сүхбаатар аймгийн харьяанд шилжиж Уулбаян сум гэж нэрлэгдэх болжээ.

Сумын газар нутаг нь намхан гүвээ толгод зонхилсон, чулуурхаг, говь бударгана, хужир мараа бүхий хөрстэй. Төмрийн хүдэр, жонш, занар, чулуун нүүрс, барилгын түүхий эдийн баялагтай.

Монгол улсын начин Ч.Өвгөнхүү, ардын жүжигчин дуучин Ш.Чимэдцэеэ, гавьяат тээвэрчин Б.Намхай, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Т.Намжим МУСТА дуучин О.Хүрэлбаатар нар энэ сумын унаган иргэд нь юм.