Түмэнцогт сум
Түмэнцогт сум
ᠲᠦᠮᠡᠨᠴᠣᠭᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сүхбаатар |
Газар нутаг | |
• Нийт | 2,135 км2 (824 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,518 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түмэнцогт нь Сүхбаатар аймгийн сум юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сайд нарын Зөвлөлийн 1954 оны 180 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Тамсагбулаг гэдэг газарт нарийвтар ноост хонь үржүүлэх Тамсагбулагийн САА-г байгуулсан нь Түмэнцогт сумын үндэс суурь болжээ. 1960 оны нэгдүгээр сард Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор Тамсагбулагийн САА нь Сүхбаатар аймгийн Хан Хөхий уулын өвөрт Хар ямаатын гянт болдын уурхайн суурин дээр шилжин суурьшжээ. 1972 оноос газар тариалангаас гадна нутгийн шилмэл үхэр үржүүлэх болсноор мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуй болсон байна. 1978 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сумын төвийг тохижуулж соёлын төв, 110 айлын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг бүхий орчин үеийн тохилог суурин болсон байна.
Байгаль, газар зүй
[засварлах | кодоор засварлах]250 мянган га нутаг дэвсгэртэй. Монгол догор, алтан гагнуур, гүйлс, зэрлэг сармис, гандигар, бамбай, бонго, хайч өвс, бор хус, улиангар, хайлаас, монос, үрэл долоогоно, тэхийн шээг, нохойн хошуу, гүйлс, яшил зэрэг 400 гаруй зүйл ургамлаас 80 орчим эмийн ургамал ургадаг. Инээдэг хад, Арслан хад, Жамбалнавгийн агуй болон төгөл ой зэрэг үзэсгэлэнт байгаль Түмэнцогт, Хар Ямаатын ууланд байдаг. Сумын хойт талаар Хэрлэн гол 20 гаруй км-т урсдаг бөгөөд хурын усаар тэтгэгддэг арваад нуур, 4 булагтай. Дорнод талын махны хэвшлийн улаан үхэр өсгөн үржүүлдэг. Газар тариаланд тохиромжтой 10 мянган га эргэлтийн талбайтай. Тус сумаас улсын аварга 6, улсын гавьяат цолтон 3, улсын аварга хамт олон 4 төрж гарсан байна. Мянганы зам тус сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрнө.